Сайн байна уу бүгдээрээ, та бүхэн надад зөвлөөч би цаашдаа яах ёстой вэ ? Би сүүлийн 2 .3 жил нөхөртэйгээ нэг л таарамж муутай юм л бол муудалцаад байдаг боллоо.

Бид хамт амьдраад 8 жил болж байгаа, нөхөр маань гэрээсээ хол ажиллаад 2,3 жил болж бгаа, Баяр ёслолын үеэр л ирж хэд хоночоод явдаг. Ирэхээрээ ядарч байна гээд намайг болон хүүхдээ нээх тоохгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Эсвэл би бүр илүү хайр халамж хүсээд бж магадгүй л байх. Хэрэлдэж муудалцахаараа чи надад гай болоод байна үхээд өгөөч зайлаач би чамаас салмаар байна гэдэг.  Тэгээд уураа гарахаараа дахиж ийм үг хэлэхгүй л гэдэг. анхны хэдэн жил их л халамжтай хайртай мэдэрдэг байсан бол одоо нэг л хөндий болоод байх юм ..Тэгээд гэр дотроо болж байгаа хэрүүлэээ найз нөхөд хамаатангууддаа яриад намайг муу хэлээд яваад байгаа нь надад ерөөсөө таалагдахгүй байгаа юм. Би бодохдоо өөрийнх нь хүссэн шиг сайн эхнэр байж чадахгүй байгаа юм шиг байнаа. Би одоохондоо хүүгээ хараад гэртээ сууж байгаа болохоор орлогогүй байгаа юм.Мөнгө төгрөг өгөхдөө ч харамлаад байгаа юм шиг. Өгдөг. өөр хүнтэй болсон гэж бодохгүй байгаа гэхдээ зүгээр найз гээд хүүхнүүдтэй санаж байна удахгүй очино гэх мэтийн насанд хүрэгчдийн мсж бичсэн байсан.Би одоо яах ёстой вэ