Сайн уу? Надад зөвлөгөө өгч яах ёстойг мин хэлээд өгөөч. Би нэг залуутай үерхээд одоо жил гаран болж байна. Тэр 4р курсийн оюутан.

Би энэ хүнээс өмнө амьдрал зохиож байсан.Нэг хөөрхөн охинтой. Манай охинд сайн гэхдээ энийг цаг хугацаа харуулна байх. Анх дөнгөж танилцаж уулзаж болздог байхдаа би түүнийг увс аймгийнх гэдгийг нь мэдээгүй юм л даа, аялага ч байдаггүй тэгээд бүр дотносоод ирээд мэдсэн. Манай гэр бүлийнхэн увсынхныг ерөөсөө нэг нүдээрээ ч үздэггүй, үзэн яддаг. Тийм болохоор хэрэггүй одоо үерхэж болно сууна гэж байхгүй шүү л гээд байдаг. Гэхдээ ерөөсөө муухай харьцдаггүй. Манайхаар орж гарч эрэгтэй хун байхгүй болохор их тус болдог юм. Манай найз залуугийн гэр бүлийнхэн намайг ер үздэггүй, яагаад гэдгийг нь би ерөөсөө мэддэггүй юм. Уулзаж ч харьцаж ч үзээгүй байж миний фб-ээр орж намайг гаднаас нь дүгнэж, манай найз залууд заваан балиар авгайтай, гичийтэй үерхлээ сал нтр гэсэн мсж-ийг нь би уншсан салвал машин нтр авч өгье ингээд байгаад байвал эцэг эхийн тангарагаа таслая тэр чигтээ зайл төрүүлсэн юм чинь алж бас чадна гэсэн байсан.

Манай найз залуу надад маш их хайртай, би ч бас харин тэр маань тасалсан ч хамаагүй өөрийн гарааар амьдралаа босгоно ямар хүнтэй сууснаа харуулнаа л гээд байдаг. Одоо гэрийнхэнтэйгээ харьцдаггүй гэртээ ороо л унтаад өгдөг. Би яах вэ бид 2 л бие биедээ хайртай байгаад байдаг.  Найз залуугаа бас ингээд аав ээжээс нь хөндийрүүлмээргүй байдаг, яах ёстой вэ?