Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг өчигдөр УИХ хэлэлцэн дэмжсэн. АТГ-ын дарга, прокурор, шүүхийн удирлдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт бүхий уг хуулийн төслийг АН-ынхан эсэргүүцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.  Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ардчиллыг хамгаалах эцсийн тулгаар нь АН. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ардчилсан орон байх уу, коммунист, социалист орон байх уу гэдгийг ард түмэн шийднэ. Дэлхийн түүх дарангуйлагчийг тодруулахдаа өнөөдрийн хүрээнд явж ирсэн. Хуулийн хүрээнд өөрчлөлт хийж, дарангуйлал тогтоож ирсэн түүх дэлхийн түүхэнд бий.

1937 онд болсон үйлдлийг өөрсдийн үйлдлээр хийж байгаагаа мэдрэх чадваргүй болжээ. Би УИХ-ын дарга, гишүүдэд хандаж “УИХ-тайгаа энэ байдал руу барьцаалагдсан байдалтай орох юм бол Монголд төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болно. Гэхдээ ингэж барьцаалагдсан, дарангуйлагдсан, үг хэлэх эрхээ хасуулсан үйл явц өчигдөр харууллаа. Өчигдрийн үйл явц УИХ-ыг тараах хэрэгтэй. УИХ, Засгийн газрын үйл явц бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа боллоо.

Эцэст нь шүүхийг өөрийг нь шүүж эхэлж байна. УИХ-ын дарга бусдын амаар УИХ-ыг түлхэн оруулж ирж байгаад харамсаж байна. УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй ҮАБЗ-ийн асуудлыг ч өнөөдөр харах хэрэгтэй.

Үндсэн хуулийн бус аргаар шүүх, эрх мэдэлд халдаж болохгүй. Ганц нэг хүний буруу үйлдэл, шийдлээс болж нийтэд нь харлуулвал дарангуйлал руу шилжинэ.

С.Зоригийн хэргээр 20 жил улстөржлээ. С.Зоригийн хэрэгтэй энэ бүх зүйлийг холбож байгаа нь ямар нь хамгаалалт хийж байна. АН С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэг зүйлийг буруугаар ойлгож, илрүүлэхгүй байх хүсэл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эрүүдэн шүүсэн, дарамталсан бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд биш олон нийтэд ил болгож, буруутай этгээдийг хуулийнхан шүүх хэрэгтэй. Харин энэ хугацаанд Ц.Нямдорж гэдэг сайд олон удаа энэ хэрэг рүү орж  ажилласан хүн. Бид энэ  хэргийг илрээсэй гэж 20 жил саад болохгүй явж ирсэн. Энэ хэргийг цаашид яах гэж байгаа юм. Өнөөдөр Ц.Нямдорж 20 жилийнхээ ажлын тайланг ард түмэнд тавих хэрэгтэй. Түүнээс биш энэ хэргээр 20 жил хоол хийж, АН-ыг муулах эрх энэ хүнд байхгүй.

Мэдэгдлийг бид хоёр Үндсэн зарчим дээр тулгуурлан  хийсэн. Мэдэгдлийн нэгдүгээр хэсэгт “Дээрх хуулиудад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэдэг заалтаар үндэслэл болгож Шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь дээрх албан тушаалтнууд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, түүний албан тушаалтны хууль бус даалгавар биелүүлэх, эсвэл биелүүлбэл тус байгууллага, албан тушаалтны зөвлөмжөөр ажилгүй болох, хараат бус байдал алдагдах, илтэд нөлөөлөх бүрэн боломжтой болно. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахдаа “…Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол” гэх заалт нэмж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг ӨӨРИЙН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД ХАДГАЛЖ ШИЙДВЭРЛЭНЭ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах онцгой бүрэн эрхэд халдаж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-АН Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд барууны төвийн үзэл дээрээ байж энэ хуулийг эсэргүүцэж байна. ЖДҮ-чин гишүүд тун удахгүй урвагчаараа дуудуулна. Та нар өнөөдөр үндэсний аюулгүй байдалд хортой хуулийг хийж болохгүй. 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Энэ байдлаас гарах гарцыг юу гэж харж байна вэ? Шүүх, хуулийн байгууллагынхан хариуцлага хүлээхгүй байна гэж байгаа. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Өчигдөр Ш.Раднаасэд гишүүн хэлж байсан. Энэ байдлаас гарах гарц нь хууль, шүүхийн дарга нар өргөдлөө өг гэж. Тэд өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээвэл энэ байдлаас гарах гарц болно.