Уг мэдэгдэлд дурдсан асуудлууд нь Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөнөөр хэлэлцэж, гаргасан зөвлөмжтэй агуулга нэг байна.

 МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН

 АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН

  ХОЛБООНЫ ДАРГА Б.МЯГМАР ТАНАА

        Мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай

        Танай 2013 оны 1/81 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч танилцлаа.

        Уг мэдэгдэлд дурдсан асуудлууд нь Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөнөөр хэлэлцэж, гаргасан зөвлөмжтэй агуулга нэг байна.

        Дээрх зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу Монгол Улсын Их Хурал, Засгийн газар (Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам), аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороод, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагад тус тус хүргүүлсэн болно.

        Тус зөвлөмж болон танай мэдэгдэлд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Тус мэдэгдэл болон салбарын 2012-2013 оны хамтын хэлэлцээрт дурдсан асуудлуудын шийдвэрлэлтийн талаар доорх байдлаар хариулж байна. Үүнд:

Нэг. “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх,цалин хөлсийг 3-5 дахин нэмэгдүүлэх саналыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлэх” гэсний тухайд:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хөлсийг 3-5 дахин нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн танай саналыг дэмжиж байна. Гэхдээ ямар ч тооцоо судалгаагүй, улс төрийн сэдэлтэйгээр, цагийн аясаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг тодорхой хэмжээгээр олон удаа нэмж ирсэн өнгөрсөн 20 гаруй жилийн түүх нь бидэнд зохих сургамжийг үлдээлээ. Цалингийн нэмэгдэл нь ажилтнуудын амьдрал ахуйд эергээр нөлөөлж нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхүйц хэмжээнд үр дүнгээ өгч чадсангүй. Иймээс Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит өртөг тооцох” судалгааг хийлээ. Энэ судалгаа нь үйлчилгээний шатлал, эмнэлэг тус бүрээр тусламж үйлчилгээний бодит өртгийг тооцсон эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаа хийгдсэн судалгаа бөгөөд үр дүн нь эрүүл мэндийн ажилтны цалин, урамшууллын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх баримт нотолгоо болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой боллоо. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын эмчийн амбулаторийн нэг үзлэг 19, 900 төгрөг, ерөнхий мэс заслын нэг үзлэг 33000 төгрөг, чих хамар хоолойн үзлэг 29 000 төгрөг, нүдний эмчийн үзлэг 28000 төгрөг гарч байна. Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн мэс заслын эмчийн нэг үзлэг 21000 төгрөг, хими эмчилгээний нэг тохиолдол 106,3 мянган төгрөг, туяа эмчилгээ 59,9 мянган төгрөг болж байна. Танай санал болгож байгаа 1,5 сая төгрөг бол дээрх судалгааны бодит өртөг, түүний дотор ажилтны цалинд ногдох хувь хэмжээтэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Тийм учраас бид судалгааныхаа нотолгоо баримтыг үндэслэн цалин хөлсний бодит түвшинг гаргаж зохих байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

Хоёр. “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг иж бүрэн нормын хувцсаар хангахад шаардагдах төсвийг 2014 оны төсөвт тусгах” гэсний тухайд:

Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах асуудлыг онцгой анхааран 2009 онд 0.6 тэрбум, 2010 онд 0.8 тэрбум, 2011 онд 1.1 тэрбум, 2012 онд 1.5 тэрбум, 2013 онд 1.6 тэрбум, 2014 онд 2.1 тэрбум төгрөг төсөвлөн байнга өсөн нэмэгдүүлж байна.

Гурав. “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох, журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150, 151 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрүүл мэндийн байгууллага бүрээр гаргаж, хэрэгжилт хангалтгүй байгаа газруудын шалтгааныг тогтоож, шаардлагатай тохиолдолд удирдлагуудад арга хэмжээ авч, дутагдалтай байгаа төсвийг 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсөвт бүрэн тусгах” гэсний тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150, 151, 152 тоот тогтоолоор эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох шалгуур үзүүлэлт, үнэлгээ, аргачлалыг тус тус баталсан. Энэ тогтоол 2013 оны төсөвт анх удаа суугдан салбарын нийт 25384 ажиллагсдад 12.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөж, 2013 оны 08 дугаар сарын байдлаар 8.1 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 5.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарчээ. Энэ нь тус 150 дугаар тогтоолоор ажиллагсдын үр дүнгийн урамшууллыг сар бүр дүгнээд улиралд нэг удаа олгох буюу тухайн улирлын дараа сард олгоно гэж зааснаас 3.0 тэрбум төгрөг зарцуулаагүй харагдаж байна. Гэхдээ 12.2 тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшууллыг 2013 ондоо багтаж бүрэн зарцуулагдах болно. 2014 онд үр дүнгийн урамшууллыг 2.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 14.5 тэрбум төгрөг болгон төсөвт суулгасан байна. Гурав. “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартаас дутуу орон тоогоор ажиллаж байгаа байгууллагуудад ажиллагсдын орон тоог нэмэгдүүлэх асуудлыг 2014 оны төсөвт тусгах” гэсний тухайд:

Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны стандарт байнга өөрчлөгдөн олон улсын жишигт хүргэхийг зорихын хамт орон тоо цалин байнга нэмэгдэж байна. 2010 онд 101 ажиллагсад, 2011 онд 152 ажиллагсад, 2012 онд 288 ажиллагсад, 2013 онд 818 ажиллагсад, 2014 онд 296 ажиллагсад буюу ажлын байрыг тус тус нэмэгдүүлэн төсөвлөж ажиллагсдын ачааллыг бууруулан ажиллаж байна.

Дөрөв. “Салбарын ажилтнуудын цалингийн болон бусад төрлийн зээлийн хүүг бууруулах талаар арилжааны аль нэг банктай хамтран ажиллах гэрээ байгуулах ажил маш удаашралтай байгааг яаравчлан шийдэх” гэсний тухайд:

Салбарын ажиллагсдын цалингийн болон бусад төрлийн зээлийн хүүг бууруулах талаар арилжааны аль нэг банктай хамтран ажиллах гэрээ байгуулах ажил нь эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд буюу шууд захирагчийн зохион байгуулах ажил тул Эрүүл мэндийн сайдын хувьд оролцох боломжгүй юм. Энэ нь төсвийн хуулиар зохицуулагдаж байна.

Тав. “Эрүүл мэндийн байгууллагуудад жижүүрт хоносон эмч нарын илүү цагийн хөлсийг нэгтгэн бодохдоо 4 цагаар хасч тооцдог асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авах” гэсний тухайд:

Эрүүл мэндийн байгууллагуудад жижүүрт хоносон эмч нарын илүү цагийн хөлсийг нэгтгэн бодохдоо 4 цаг хасаж байгаа нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж байна. Илүү цагийн мөнгийг бодохдоо тухайн байгууллагын үйлдвэрчин, захиргаа хоёрын хооронд байгуулсан хамтын гэрээг үндэслэн үндсэн цалинг 1,5-2,0% хүртэл нэмэгдүүлэн олгож байна. Дээрх 4 цагийг биеэр нөхөн амраадаг болно.

Зургаа. “Эрүүл мэндийн ажилтны нэр хүндийг хамгаалах, өргөх талаар компанит ажлыг салбарын хэмжээнд өрнүүлэх” гэсний тухайд:

Эрүүл мэндийн ажилтны нэр хүндийг хамгаалах, өргөх талаар компанит ажлыг салбарын хэмжээнд өрнүүлэх ажлыг тогтмолжуулахыг “Сарын аян зохион байгуулах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 275 дугаар тушаалаар үүрэг болгон хэрэгжүүлж байна.

Долоо. “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох ажил мэрэгжлийн жагсаалт” –д нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах ажлын байрны нөхцлийн үнэлгээ хийлгэх ажлыг 9-р сард багтаан эхлүүлэх” гэсний тухайд:

Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардлыг арилгах, боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын (хуучин нэрээр) 2004 ны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Мөн салбарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллага бүрээс тус хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн судалгаа авч нэгтгэсэн ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх” гэж ажил олгогчийн үүрэгт заасныг хэрэгжүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгон ажиллаж байна.

Найм. “Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан салбарын ҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн саналыг бүрэн тусгах, яаманд байгууллагдсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх” гэсний тухайд:

Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 5 заалт бүхий санал оруулах тухай хүсэлтийг тус холбооноос 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/63 тоот албан бичгээр ирүүлсэн. Дээрх санал хараахан эцэслэгдээгүй санал гэсэн тайлбартайгаар ирсэн байна.

Мөн Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1/26 тоот албан бичгээр мөн хуулийн төсөлд оруулах 4 заалт бүхий санал ирсэн.

 Хуулийн төсөлд ирүүлсэн саналын шийдвэрлэлтийн байдлыг тоймлон гаргавал:

 

Заалт

Санал

Тусгагдсан

46 дугаар заалт буюу хариуцлагатай холбоотой заалтууд

Торгуулийг багасгах, хэвээр үлдээх

Туссан.

29.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй.

 

Үүнд: батлан хамгаалах хууль сахиулах  байгууллагуудын харьяа гэдгийг нэмж оруулах

 

2 удаа ирсэн

Оруулж байгаа

29.5.Өрхийн болон  сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

 

29.8.Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.

 

Хууль зүйн яамны харьяа цэргийн анги нэгтгэлд ажиллаж байгаа ажилтанд олгох

 

 

 Ажлын ачаалал, алслагдсан байдал, эмч нарын хомсдол, хүн амын өвчлөлийн байдал,  хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ зэрэгтэй уялдаж байгаа.

Тухайн харьяа яамны төсөвт суун хэрэгжих боломжтой.

 

 

31.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, тэдгээртэй холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, зардлын жишгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран тогтоож мөрдүүлнэ

 

Хууль дагалдан гарах дүрэм журмаар шийдэгдэнэ.

29.5.Өрхийн болон  сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

Зоонозын төвийн эмч ажилчид,

Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн

Зоонозын төвийг оруулж байгаа.

Ес. “Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээр, байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийх ажлыг дуусгах” гэсний тухайд:

Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээр, байгууллагын хамтын гэрээний хэрэгжилтийн байдалд хийх хамтарсан хяналтын үйл ажиллагааг 2013 оны 07 дугаар сард эхлүүлсэн ба ирэх 10 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөснийг энд дурдъя.

Арав. “Эрүүл мэндийн салбарын ажлын онцлог, ажлын ачаалаллыг харгалзан эмнэлэг бүрт сэтгэл зүйч ажиллуулахтай холбоотой орон тоо, төсвийг 2014 оны төсөвт тусгаж шийдвэрлэх” гэсний тухайд:

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5.1.3, 6.1.1-д заасны дагуу дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

• хэвтүүлэн эмчлэх болон эмнэл зүйн, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг сэтгэцийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэгт бий болгох, сургууль хамт олны түвшинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны баг бүрдүүлж ажиллуулах:

• албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээг байгууллагын дотоод дүрэм, журам, хамтын гэрээнд тусган мөрдөж ажиллах, хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тайван ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээр бусад байгууллагаас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамт олныг идэвхтэй оролцуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцэд хүн амд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх сэтгэл зүйч, донтолтын эмч ажиллуулахаар тусгасан боловч бэлтгэгдсэн эмч байхгүй байна.

ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Л.Насанцэнгэлтэй ярьж энэ чиглэлээр зориуд эмч бэлтгэх асуудлыг судлахыг үүрэг болгосон.

2013 оноос энэ чиглэлээр урт болон богино хугацааны сургалтаар эмч бэлтгэж эхэлж байна. Эмч мэргэжилтнийг бэлтгэсний дараа орон тооны асуудлыг төсөвт тусгах болно. Эрүүл мэндийн хөгжлийн төвд одоогоор сэтгэл зүйч бэлтгэдэггүй. Бусад салбарт бэлтгэдэг. Эдгээр мэргэжилтнийг ч эрүүл мэндийн салбарт ажиллуулах боломж бүрдүүлнэ. Тус салбарт сэтгэцийн эмгэг судлаач эмч бэлтгэж байна. 2013 онд 9 хүн бэлтгэсэн. Одоо 8 хүн сурч байна. Дахин 10 гаруй хүн сургалтад элсэхээр бүртгүүлээд байна.

Арван нэг. “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулах журам гаргаж, 2014 оноос салбарын хэмжээнд аян хэрэгжүүлэх” гэсний тухайд:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу “Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д заасанчлан эрүүл мэндийн ажилтныг үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй нэг удаа бүрэн хамруулах асуудлыг тусган ажиллаж байна. Одоогоор Эрүүл мэндийн сайдын 2010 оны 224 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх журам”-ын дагуу эмнэлгийн мэргэжилтэнд 50 хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлттэй үнээр, дараалал харгалзахгүйгээр үйлчилж байна.

Арван хоёр. “Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сувилал байгуулах болон одоо байгаа рашаан сувиллын газруудад дараалал харгалзахгүй, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бүрдүүлэх” гэсний тухайд:

Эрүүл мэндийн ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр сувилах талаар МХХЭМБНХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж, сэргээн засах сувиллын тусламж үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах талаар зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Мэдэгдэлд дурдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар хүргүүллээ. Хавсралт: 4 хуудастай.

  Хүндэтгэсэн, САЙД Н.УДВАЛ