Монголын улс төрчид нэгнээ харлуулах, баалахдаа гаргуут болсон гэхэд буруутахгүй болжээ. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Энэ цаг үед Ардчилсан нам нөгөө намаа харлуулахаар зэхэж эхэлсэн бололтой.

Аливаа нэг асуудлыг хийхдээ нэгнээ хулгайч, луйварчингаар дуудах хоббитой улс. Эцэг хуулийн өөрчлөлтийг "дордуулсан долоон" өөрчлөлтөөс илүү гаргаж чадахгүй бол ирэх оны сонгуульд өнөөгийн 76 дахин сонгогдох нь лөөлэй болно. 

Ард түмэн эрх баригчдаас "сайн" өөрчлөлтийг хүлээж чих тавин суугаа. Гэтэл ард түмэндээ хийсэн ажлаа бодитоор дүгнүүлэхээс айсан Ардчилсан нам үндсэн хуулийн өөрчлөлт гар бие оролцох нь бүү хэл, хошуу ч дүрэхгүй байхаар байр сууриа илэрхийлсэн хэвээр байна. Нөгөө талаас харахад, дордуулсан долоон өөрчлөлтөөс илүү гаргаж чадахгүй "муу" дүн авахаас жийрхэж буй биз. Ганцаараа эцэг хуулийн өөрчлөлтийг МАН-ыг "хулгайч" зангаа гаргана хийх гэж байна гэх шуумыг нийгэмд дэгдээв. Уг нь АН-д ч эл хуулийн өөрчлөлт гар бие оролцох эрх нь нээлттэй. Гэтэл өөрсдөө гэдийж суучихаад ингэж аяглах нь юуны төлөө вэ.

Иргэдийн санаа бодлыг сонсож, нэгтгэхэд төсөлтэй холбоотой 15 санал гарсан байна. Тухайлбал, байгалийн баялаг, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, давхар дээл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариуцлагын зөвлөлтэй холбоотой зохих заалт гэх мэтийг тусгасан байна. Мөн иргэд нутгийн удирдлагын зохицуулалттай холбоотойгоор хамгийн их санал ирүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, сумын иргэд Засаг даргаа өөрсдөө сонсохыг хамгийн их дэмжсэн байна. Түүнчлэн сум, дүүргийн статусыг салгахыг зөв гэж үзэн дэмжжээ. Найман байнгын хороо хуралдаж, нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг нягталж, ойлголцоод, Төрийн байгууллалтын байнгын хороогоор орсны дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалт дууссаны дараа ард нийтийн санал асуулга хийх эсэхийг шийднэ. 

Ийнхүү үндсэн хуулийн хэлэлцүүлгийг баяр наадмын дараа хэлэлцэж, шийдвэрлэх талаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга санал хүргүүлэв. Албан бичгээс цухас дурьдвал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.

Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.

Баяр наадмын үеийг далимдуулан өөрсдийн таашаалд нийцсэн хууль болгох нь гэх хардалт олон хүнд төрсөн. Тэгвэл наамдын дараа хэлэлцүүлгээ явуулахын хүссэн Ерөнхийлөгчийг саналыг хүлээж авах эсэх хүлээх үлдлээ.