Б.Хурц нарын 9 хүнийг даваа гаригт гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал болно. Шүүх хурлаар тэднийг гэм буруугүй гэж үзэх хууль эрх зүйн зохицуулалт байгаа ажээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар холбогдоод байгаа.  Тэднийг гэм буруутай гэж үзэн  яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл Б.Хурц нарын 9 хүн хуулийн хариуцлага хүлээхгүй байх хуулийн гаргалгаа байгаа аж. Тодруулбал,

  1. Б.Хурц нарыг буруутгаад буй зүйл ангид

  1. гаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих: 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. гээр зүйл. Эрүү шүүлт тулгах: 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг харахад эрүүдэн шүүлт явуулж улмаар гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх хүн нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч. Харин Б.Хурц нарын 9 хүн дунд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүн байхгүй. Нөгөө талаас эрүүгийн хуулийг ижил төстэйгөөр ашигладаггүй болохоор хэнд нь ч энэ зүйл анги хамаарахгүй. Өөрөөр хэлбэл зүйлчлэл нь буруу болж таарч байгаа юм.

  1. Шүүхээс зүйлчлэл таарч байна гээд Б.Хурц нарын 9 хүнд хуучин эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар ял оноох юм бол уг хэрэг шүүхийн шатанд байхдаа хаагдана.  Тодруулбал, Б.Хурц нарт төлөвлөөд байгаа зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил бөгөөд таван жилийн хугацаа дараа жил дуусна. Ингэхээр энэ хэргийн анхан шат, давж заалдах, УДШ-эд хандаад явж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм. Тэгэхээр Б.Хурц нарын 9 хүн гэм буруутай эсэхээ тогтоолгож амжилгүй хэрэг нь хаагдана гэсэн үг.

Энэ бүхнээс үзэхэд Б.Хурц нарын 9 хүн гэм буруугүй гарч ирэх боломжтой болж байгаа юм.

Хэрвээ Б.Хурцыг үнэхээр гэм буруутай гэж шүүхээс үзэх юм бол шинэ эрүүгийн хууль, хуучин эрүүгийн хуулиа харж байгаад аль нь Б.Хурцад хөнгөн тусахаар байгааг нь харьцуулаад яллах болно. Тодруулбал,  Хуучин эрүүгийн хуулийн 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн 21.13.1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хүн нь Ц.Амгаланбаатар байхад тэрбээр шүүх хуралд гэрчээр оролцож байгаа нь асуудлыг эргэлзээтэй болгож байгаа бөгөөд түүний мэдүүлгээс хэрэг хаашаа эргэх нь тодорхой болох юм. Гол нь Ц.Амгаланбаатар өөрт ашигтайгаар мэдүүлэг өгөх болно.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.