Байр суурь: Тэтгэврийн зээлийн хүү, хугацааны талаар хэн, хэн юу өгүүлэв
12 минутын өмнө

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцлээ.
Уг хуралд Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүд хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Тэтгэврийн зээлийг хамгийн уртдаа 36 сараар өгчихөд яагаад болдоггүй вэ. Настай хүн үхчихнэ гээд эрсдэлтэй ангилалд оруулдаг юм уу" гэж асуусан юм.
Харин түүний асуултад Хаан банкны төлөөлөл С.Энх-Ирээдүй "Хадгаламж барьцаалсан зээл авсан өдрөөсөө 72 цагийн дотор зээлийн дүнгийн 75 хувь нь хувь хүний данс руу гүйлгээгээр гардаг. Хэрэв нэгэнт хугацаа хэтэрдэггүй зээлийг 36 сар болгочихвол бидэнд ашигтай.
Бидэнд энэ зээл яаж зарцуулагддаг вэ гэдэг асар олон судалгаа бий. Тэтгэвэр авагчид хоёр томоохон цикл байдаг. Цагаан сарын өмнө, наадам, намрын улиралд асар их санхүүгийн хэрэгцээ үүсдэг.
Жишээлбэл тэтгэврийн зээлийн 18 сарыг 36 сар болгочихвол манай дээр байгаа 1.5 их наяд төгрөг 3 их наяд төгрөг болно. Тэр хүмүүс дахин 18 сар зээл авахгүй, нар үзэхгүй болж байгаа юм. Авсан зээлийн 75 хувь нь гурав хоногийн дотор иргэний данс руу гардаг. Тэгэхээр би ээж аав, эмээгээ өнөөдрөөс эхлээд 36 сар нэг ч мөнгө үзүүлэхгүй болно.
Бид хүнлэг байх үүднэс тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай өгөөд байгаа юм. Тэр хүмүүс ядаж цагаан сар, наадмын өмнө мөнгөтэй байгаасай гэж үздэг. Тэтгэврийн мөнгө юунд зарцуулагддаг талаар судалгааны баг гаргаж болно.
Хүмүүнлэг байдлаар шийдэхгүй бол дахиад 36 сар зээлтэй явах гээд байна. Тэгвэл цагаан сараа яаж хийх, намар хичээл оронгуут яах вэ гэдэг асуудал гарна. Тэтгэврийн зээлийн хүүг яръя гэвэл эх үүсвэрийн зардлаас хамаарна" гэх хариултыг өглөө.
Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Бодлогын хүү 12 хувьтай байгаа. Энэ сүүлийн таван жилийн дундажийг харвал харьцангуй өндөр юм. Бодлогын хүү дараагийн жилүүдэд 9 хувь дээр тогтворжих болох уу гэсэн хүлээлт бий.
Бодлогын хүү нь зах зээлийн суурь эрсдэлийг тооцож, төгрөгийн үнэ цэнийг тогтоож байдаг. Одоогийн 12 хувь дээр арилжааны банкнууд хадгаламжийг 13-14 хувьтайгаар татан төвлөрүүлж байна. Үүн дээр үйл ажиллагааны зардал тооцоод зээл гаргадаг.
Тэтгэврийн зээлийг бууруулах үндсэн арга бол эх үүсвэртэй холбоотой зардал юм. Арилжааны банкнууд заавал байлгах нөөцтэй холбоотой зохицуулалтуудыг дагаж мөрддөг. Төв банкны зүгээс үүнд уян хатан хандаад явахад нээлттэй.
Уян хатан хандлаа ч энэ нь суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж явдаг. Урт хугацаанд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, нэг удаагийн чиглэлээр явах боломжтой. Арилжааны банкнууд тэтгэврийн зээлтэй холбоотой зохицуулалтыг өөрсдөө хийгээд явж байгаа. Төв банк ямар нэгэн хязгаарлалт тавихгүй" хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал бараг жил тойрлоо. 2024 оны энэ үеэр бид Засгийн газар, ГБХЗХЯ, Монголбанк руу тодорхой санал хүргүүлсэнтэй холбоотойгоор тэтгэврийн зээлийг олгохдоо өр орлогын харьцааг амьжиргааны доод түвшинтэй уяж тогтоох, мөн зээлийн хэмжээнд хязгаар тавих чиглэл өгснөөс болоод арилжааны банкууд хугацааг нь багасгах, дээд хэмжээг нь бууруулах зохицуулалтууд хийсэн.
Үүний үр дагаварт оны эхнээс 6000 гаруй ахмад гомдол гаргасан. Тийм учраас Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо хамтраад Монголбанк, салбарын яаманд ‘Өмнөх шийдвэрээсээ буцаж, тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгох, мөн хүүг бууруулах боломжийг судал’ гэсэн санал хүргүүлсэн.
Наадмын өмнө Засгийн газар асуудалд анхаарал хандуулж, тодорхой шийдвэрүүд гаргасан. Гэхдээ энэ нь дан ганц зээлээр хязгаарлагдсангүй. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх зэрэг олон асуудал зэрэгцэн гарч ирсэн. Ахмадын холбоо хүртэл иргэдтэйгээ нийлээд суулт зарлах хэмжээнд хүрч, бүх зуны турш тэмцсэн шүү дээ.
Бид асуудал шийдэгдсэн гэж ойлгосон. Гэтэл арилжааны банкуудад бодит байдал дээр асуудал хэвээр байна. Одоогийн байдлаар тэтгэврийн зээлийг 36 сараар олгож байгаа банк алга. Дээд тал нь 24 сар. Ахмадууд үүнд маш их бухимдаж байна. Тиймээс би дахин ажлын хэсэг байгуулж, олон талын уулзалтууд хийлээ.
Арилжааны банкуудын зүгээс "Засгийн газар, Монголбанк тодорхой шийдвэр гаргавал бид хүүг бууруулах боломжтой" гэсэн хариуг гурван банк бичгээр өгсөн. Банкны холбоотой хүртэл би уулзсан. Тэдний хэлж буйгаар ахмадын тэтгэврийн зээл маш өндөр эрсдэлтэй буюу 50 хувийн эрсдэлтэй гэж үнэлэгддэг учраас хүү өндөр байна гэж байна. Гэхдээ би асууж байгаа. ахмадын тэтгэврийн зээлийн 97 хувь нь хугацаандаа төлөгддөг, маш сайн чанартай зээлд ордог. Тэгэхээр яагаад ингэж өндөр эрсдэлтэй гэж тогтоосон юм бэ?
Хоёрдугаарт тэтгэврийн зээлийн хүүг заавал байлгах нөөцийн хэмжээнд нь зохицуулалт хийгээд банкуудад зээл олгох эх үүсвэр дээр нь орон зай гаргаж өгөх юм бол тэтгэврийн хүүг бууруулах болон хугацааг нь нэмэгдүүлэх боломж байж болох юм гэдгийг арилжааны банкууд ирүүлсэн" хэмээв.
УИХ-ын гишүүн С.Замира "Монголбанк толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Бид мэдэхгүй, арилжааны банк мэднэ гээд суухын оронд бодлого гаргаж, ирэх жилүүдэд бид ч гэсэн тэтгэвэрт гарахыг бодох хэрэгтэй. Олон ахмадуудаа гуйлга гуйж байгаа мэтээр харж болохгүй. Нийгмийн даатгалын газраас өгсөн мэдээллээр, тэтгэврээс гарсан үлдэгдэл мөнгийг арилжааны банкуудад байршуулж, хүүг нь өсгөж байна. Гэтэл ингэснээр банкууд давхар давхар ашиг олж, эргээд ахмадууд хүүгийн нэмэгдлээ бүрэн хүртэж чадахгүй нөхцөл үүсдэг.
Энэ асуудал нь зөвхөн 36 сараар тэтгэвэртээ зээл авах хүсэлтэй ахмадуудынх биш, бүх ахмад настанд хамаатай. Тиймээс бодлого, зохицуулалтыг сайжруулж, зөвхөн тэтгэврийн зээл биш бусад зээл авах боломжийг ч олгох хэрэгтэй. Жишээлбэл, тэтгэвэртэй хүн байр авахыг хүсэж байхад одоо зарим банк зээл олгодоггүй нөхцөл байдал байгаа нь зохистой биш юм. Иймд бодлого, зохицуулалтаар ахмад настнуудын санхүүгийн боломжийг нэмэгдүүлж, банкуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах шаардлагатай байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван та хоёр үзүүртэй санал хэлж байна. Гишүүд эсрэг санал хэлэхэд “Би тантай санал нэг байна” гэж хэлж байгаа ч бид уг нь Монголбанкнаас ирүүлсэн саналын эсрэг байр суурьтай байгаа юм.
Хэрвээ санал нэг байгаа бол бүгдээрээ нийлээд өөрчилцгөөе. Харин өөрчилж чадахгүй бол та нар албан тушаалаа эзлэх шаардлагатай юу? Жижүүрийн үгтэй байсаар байж болохгүй шүү. Бид Монголбанкны албан тушаалтнууд шиг тэтгэвэрийн ахмадууд валютын ханшны зөрүүн дээр ажилладаггүй гэдгийг анхаараарай" гэж байр сууриа илэрхийллээ.







Зочин · 6 минутын өмнө
ANUSN AL SEXSEER JARGAAN XUSSEN BAIRLALAAR80955877 URN SHINEGENE AMSI
Зочин · 7 минутын өмнө
BOOBN SERELTEI XXMOOR DOLOOJ TAWIYYLI80955877