Facebook Face Model 2013”  фото зургийн уралдааны удирдамж

Нэг. Уралдааны үндэслэл
Интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтынхаа албан ёсны “Facebook” хуудасны хэрэглэгч  охид, хөвгүүдийн дунд Facebook Face Model 2013” фото зургийн уралдааныг зохион байгуулж шилдэгийн шилдэг оролцогчийг сайтынхаа нүүр царай болгон алдаршуулж, олон олон шагнал урамшуулал олгож бүтэн жилийн турш гэрээ байгуулан хамтран ажиллана.

Хоёр. Уралдаанд оролцох
мэдээллийн хөтөч
www.DORGIO.mn сайтынхаа албан ёсны “Facebook” хуудасны хэрэглэгч 16-26 настай монгол улсын харъяалалтай охид хөвгүүд тус уралдаанд оролцох боломжтой бөгөөд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
2.1 Оролцогчийн овог нэр:
2.2 Өөрийгөө илэрхийлэх фото зураг:
2.3 Холбоо барих мейл, утас, хаяг:

Гурав.  Уралдааны шалгуур үзүүлэлт
Уралдаанд оролцогчид дор дурдсан шалгуур үзүүлэлтийг бүрдүүлнэ:
2.1 Овог нэрээ үнэн зөв бичих:
2.2 Фото зураг чанартай байх:
2.3 Холбоо барих үнэн зөв бичих:

Дөрөв. Уралдааны зохион байгуулалт
Мэдээллийн хөтөч
www.DORGIO.mn сайтын dorgionews@yahoo.com и-мэйл хаягаар оролцогчдын материалыг 2013 оны 05-р сарын 10-ыг хүртэл хүлээн авах бөгөөд ирсэн материалуудыг 2013 оны 05-р сарын 11-ны өдрөөс эхлэнэ 31-ыг хүртэлхи 20 хоногийн хугацаанд сайтын албан ёсны “Facebook” хуудас болох www.facebook.com/Dorgiomn-ы “Faсebook Face Model” гэсэн зургийн цомогт байршуулж санал хураана.

Тав. Уралдааны шүүлт
Уралдааны шүүлт нь хамгийн ардчилсан зарчмаар буюу “Facebook” хэрэглэгчдээс хамгийн их “LIKE” авсан болон шүүгчдийн бүрэлдэхүүний олонхийн саналаар ялагчийг шалгаруулна.

Зургаа. Уралдааны санхүүжүүлэлт
Мэдээллийн хөтөч
www.DORGIO.mn сайт болон ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч байгууллагууд.

Долоо. Уралдааны шагнал, урамшуулал
7.1 1-р байр- Mini ipad 1 ширхэг:
7.2 Aqua fitness-д 3 сар явах эрх:
7.3 Загварын агентлагт 3 сар явах:

Долоо. Уралдааны үргэлжлэх хугацаа
2013 оны 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 01-ний хооронд

Facebook Face Model 2013”
фото зургийн уралдааныг зохион байгуулагч www.DORGIO.mn