Би Монголдоо ирээд 1-р хороолол буюу Саппорагийн орчим амьдарч байгаа. Хотын тѳв рүү нийтийн тээвэр буюу автобусаар явна. Нэгэн цагт Улаанбаатар хотын ѳнгѳ тѳрх болж байсан 1-р хороолол, 3, 4-р хорооллууд хуучны эмх цэгцээ алдаад, барилгуудын нэмэгдэл нѳхѳѳс болон овоолго шаваалга дунд гундуухан болжээ. Ѳѳ тэгээд уйдах завгүй, адал явдал дүүрэн Монголынхоо амьдрал дунд юу эсийг үзэх билээ, хэхэхэ.

*Нэг удаа гэрээсээ гараад автобусны буудал руу явах зам дээр дундаа шил архи тавиад завилаад суусан 2 эмэгтэйтэй тааралдав. Нилээд халмагдуу тэр хоёр аз жаргалтайгаар

Айдаа хүмүүс минь амьдрах сайхаан

 

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

 хэмээн дуулалдаж байв. Жаахан инээсгээд тойроод гарахаас ѳѳр яах ч билээ.

*Ѳѳ тэгээд оройхон бол ширүүхэн хүмүүстэй тааралдана. Бѳѳн бѳѳнѳѳрѳѳ зогсож байгаад талаар нэг хашгиралдан агсамнана. Хүмүүс болгоомжлоод тойрч явах тусам дошин дээрээ байгаа мэт эрх чѳлѳѳгѳѳ “ханхлуулна” шүү дээ. “Коммунист” маягийн зан гаргаад “шударгадуу” шаардлага тавьбал зодуулах шинжтэй. Бѳѳгнѳрч зогсоод эргэн тойрноо зэвүүхэн харах хэд хэдэн бүсгүйчүүдийг танил маань “биеэ үнэлэгчид” гэж тайлбарласан. Тэр хавьд заримдаа цементэн шалан дээр гэртээ байгаа мэт тухтай нь аргагүй хурхиран унтах архичидтай тааралдах нь элбэг.

*Саяхан хотын тѳв рүү явах автобусанд суусан чинь нилээд согтуу бүсгүй агсам тавьж байнаа. “Хѳѳе пиздаа минээ хаалгаа онгойлгооч, нѳхѳр минь үлдчихлээ” гэж хашгирангаа хаалгыг нь ѳшигчиж эхлэв. Шазруухан жолооч дуугүй хѳдлѳѳд явж байтал дэргэд нь очоод “Хохь чинь шүү, пиздаа минь. Цонхыг чинь хагалж орхиход чи муу надаас юу олж долоох юм бэ” хэмээн хашгираад хаалганы цонхыг нь ѳшиглѳж эхлэв. Туйлдсан бололтой бидэн рүү харснаа “Та нар муусайнууд юугаа хараад байгаа юм бэ, алж орхино шүү” хэмээн сүрдүүлнэ. Бид ч дуугарсангүйд жаахан харж байснаа “Ишш би чинь сая хоцорсон нѳхѳртѳѳ их хайртай юм шүү” дээ гэж хэлээд уйлах гэж ѳмѳлзлѳѳ. Ашгүй дараагийн буудал дээр зогсоход “Та нар бол новшийн пиздаа нар шүү дээ” гэж хашгираад бууж гуйван, дайван одов.

*Нийтийн тээврийн автобусанд явахад агсамнасан согтуу хүмүүст зѳндѳѳ загнуулна. “Та нараас болж би ингэж явна, олигтойхон тѳр засагтай байсан бол би юу гэж ингэж явах билээ” хэмээн тѳр засагтай юутай нь бидэнд агсамнана. Буруутай мэт бид чив чимээгүй. За тэгээд давраад олон юм яринаа, заримдаа түүний тѳвѳгтэй амьдралын зовлонг сонсох заяатайдаа ѳѳртѳѳ гомдох шиг. Жаахан жаахан охидыг “муусайн янханууд” гэж хараан ичээж зовооно. “За чи дуугүй яваа” гээд хэлчихвэл дэргэд минь ирээд түмэн юм үглээд салахгүй. Аргаа бараад “Та согтсон байнаа, тайвшир” гэж хэлбэл уярч уйлаад, үнсэж үлгэх бололтой.

 

 

БИД Ч БАС АДИЛ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ…

Бид энэ амьдралдаа дасч хувь заяатайгаа эвлэрчээ. Миний цагдаа намайг хамгаалдаг эсэх, хамгаалах ёстой үгүйг ч мэдэхээ больжээ. Ийм хүмүүс эрхээ эдэлж биднийг айлган сүрдүүлэн, ичээн дарамталж байхад хэн хамгаалах ёстой юм бол? Яг үнэндээ ѳѳрийгѳѳ хамгаалаад тэдэнд шаардлага тавьбал:

-Зодуулна, хэн ч хамгаалахгүй

 

-Элдэв үгээр хараалгаж бусдын ѳмнѳ эвгүй байдалд орно, хэн ч дуугарахгүй

 

-Янз бүрийн байдлаар дарамтлуулна, хэн ч ѳмѳѳрѳхгүй

Тэгээд л хүн болгон дуугарахгүй, хэн ч тэднийг зогсоохгүй. Харин шаардлага тавьсанаасаа болж эвгүй байдалд орсон нэгнийгээ шоолох маягтай. Хамгийн гол нь хүүхдүүд тэдний дэргэд ѳсч байна, бүгдийг харж хамт байна. Тэдний сэтгэлийн мухарт айдас хургаж, болгоомжлол тѳрж л байгаа. “Ямар аймаар хүн бэ?” гэдэг айдас “Ийм байдаг юм байна” гэдэг эвлэрэлээр солигдох байх. Эргэцүүлээд бодох ахул, зарим хүмүүс ийм байдалтай байгаад бид буруугуй шүү дээ?

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү?

Яах ёстойг үнэндээ мэдэхгүй байнаа. Зүгээр л амар амгалан, айдас түгшүүргүй, тайван амьдармаар л байна.

 

 

 

                                    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

2021-04-05                                                                                                             

 

 Улаанбаатар хот