2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЪЕ” сэдэвт сургалт явууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дотоодын хяналтыг сайжруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага, эрх зүйн орчны талаарх мэдээлэл өгч, сурталчилах зорилготой зохион байгуулагдсан уг сургалтад Чингэлтэй дүүрэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 30 байгууллагууд хамрагдсан байна.

Сургалтаар “Нийтийн хоолны газрын хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, эрсдлээс урьчилан сэргийлэх”, “Ажиллагсадын нийгмийн хамгаалал”, “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалъя” сэдвээр илтгэл тавьж, гарын авлага, зөвлөмж, ашиглах материалаар хангав.