Өглөөний цай уух нь эрүүл мэндэд тустай гэж манайхан мэддэг ч тэр бүр цайгаа ууж хэвшээгүй л байгаа аж. Учир нь ходоодны өвчлөл насанд хүрэгчдийн дунд элбэг тохиолддог байсан бол сүүлийн үед 15-17 насны хүүхдүүд ходоодны өвчтэй болж эмнэлэгт хандах байдал нэмэгдсэн тухай мэргэжлийн эмч нар ярьж байна.

Биед амархан шингэдэг хэрнээ илчлэг өндөртэй хүнсийг өглөөдөө сонгож хэрэглэх хэрэгтэй байдаг аж.

Тодруулбал овьёос, эрдэнэшиш, шар буурцаг гээд уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд илүү тохиромжтой юм байна. Өглөө сэрэхэд өглөөний цайгаа хүлээгээд ходоодны хүчил ихэсч цөс ялгарахад бэлэн болсон байдаг аж. Цайгаа угаагүй тохиолдолд ялгарсан хүчил ходоодоо цочроогоод өвчлөх нөхцөл бүрдүүлдэг байна. Хэрэв өглөөний цайгаа уусан бол түүнээс хойш 4-5 цагийн зайтай өдөр болон оройн хоолоо идэх ёстой юм байна. Мөн өглөө, өдөр, оройн цай нь хэт их биш, дундаж хэмжээтэй байх бөгөөд хоолноос хоолны хооронд ходоодны хэмнэлийг алдагдуулахгүйн тулд ус уух шаардлаатай юм байна. Ус нь ходоодны орчинг хэвийн болгодог бөгөөд эмнээс илүү ходоодыг хамгаалах үйлчилгээтэй байдаг ажээ.

Нэгэнт ходоод өвчилсөн тохиолдолд эмчид хандаж, шинжилгээ өгөх нь хамгийн зөв. Мөн таван салаа хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг байна. Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэрийг залгилгүйгээр 10 минут хүлхээд өтгөрсөн тосыг асгаж амаа зайлвал тустай. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.

Мөн өглөөдөө тогтмол зөгийн балтай ус уух нь ходоодны үрэвсэл болон шархлаа үүсэх, хоол боловсруулалт буурах процессийг дэмжих үйлчилгээтэй болох нь батлагджээ. Тиймээс ямар нэг ходоодны шарх ч юм уу, зовиуртай бол өглөө бүр хүйтэн бүлээн устай хар хүрэн өнгийн зөгийн балыг сонгож хольж уувал сайн юм байна. Харин зөгийн балыг хэт халуун усанд хийж уухад идэвхит бодисын хэмжээг нь бууруулдаг сөрөг талтай аж.

Н.Ганаа