Энэхүү гэрэл зураг өчигдөр цахим ертөнцөд нэлээдгүй олон хүнийг талцуулаад авсан юм. Зам засварын ажил хийж байсан компаниуд явган хүний гарцыг стандартын дагуу тэмдэглэхгүй байгаагийн тод жишээ гэж хэлж болохоор дүр зураг хэний ч нүдэнд харагдаж байгаа юм.

Тэгвэл энэ нь стандарт, нормынхоо дагуу хийгдсэн ажил ажээ. Энэ тухай "Д.Ганболд " Энэхүү гарцын тэмдэглэгээг иргэдийн аюулгүй байдлыг хангаж хийсэн. Хоёр талаараа хайс тавьчихвал иргэд заавал тэр гарцаараа л гарна. Нэг талаасаа гарцаараа гараад нөгөө талаараа гарцгүй газраар гарах боломж бол байхгүй. Учир нь бид хайсаараа тэрийг нь хаачихна" хэмээн тайлбар хийлээ.

Зам засварын ажил хийж гүйцэтгэж байх явцад цаг агаарын байдал ихэд нөлөөлсөн байна. Хүйтнээс урьтан өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт гарцны тэмдэглэгээний цагаан зураасыг тавьжээ. гарцны тэмдэглэгээг холбогдох стандартыг баримтлан явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын голоор дамжин алхаж, зам хөндлөн гарах зохицуулалтыг хийсэн байна.

Гэвч хамгаалалтын хайс, замын голоорх явган замыг барьсаны дараа ойлгомжтойгоор гарцны цагаан зураасыг тавих байсан ч цаг агаараас шалтгаалж, гарцны тэмдэглэгээг түрүүлж тавьсанаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн нь энэ ажээ.

Замын тэмдэглэгээг сөөлжилж хийсний учир нь зүүн талын урсгалын замыг хөндлөн гарсан шугамыг шууд хөндлөн хойш нь гаргаж болохгүй, стандартанд нийцэхгүй хэмээн албаных нь хэлэв. Холбогдох стандартаараа бол автобусны буудлын харалдаа гарцыг хийж болдоггүй гэнэ. Нөгөө талаас баруун тийш урсгалтай замын гарцны тэмдэглэгээг мөн шууд урагш гаргах гэхээр уулзвар таарсан байна. Иймд сөөлжилж буюу замын дундуур хөдөлгөөн хязгаарлах төмөр хашилт байрлуулж, баруун гар тийш эргэн алхаж дараагийн гарцанд хүрч тухайн замыг хөндлөн гаргах стандартад нийцсэн ганцхан сонголт байжээ.

Ийнхүү стандартын дагуу хийгдсэн замын тэмдэглэгээг хууль зөрчөөгүй гэж үзэх бололтой. Угтаа Шинэчилэгдэн мөрдөглөж эхэлсэн хуулиар бол.... замын тэмдэг, тэмдэглэл, ...ийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гээд 54.15-т нь заажээ. Харин өчигдөр энэхүү замын хайсыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Х.Даваа