МАН-аас санаачлан “Бид хамтдаа” үндэсний хэмжээний форумыг өнгөрсөн долоо хо- ногт зохион байгууллаа. Сал- бар бүрийн эрдэмтэн мэргэд төдийгүй улс төрийн намуудын дуу хоолойг сонссон энэхүү форумын үр дүнгийн талаар МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.МӨНХБАТТАЙ ярилцлаа.

-МАН-аас санаачлаад “Бид хамтдаа” үндэсний форумыг таван өдрийн турш зохион байгууллаа. Улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон талын оролцоотой хэлэлцүүлгийг ч өрнүүллээ. Энэ форумын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Миний хувьд энэ форумаас гурван үр дүн гарсан гэж харж байна. Нэгдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгэм, түүний бүх салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг тал бүрээс нь ний нуугүй ярилаа

Энд танай, манай нам гэсэн улстөржилт байсангүй. Салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын төлөөл- лийн үгийг сонслоо. Хоёрдугаарт, эдийн засгийн бүх салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээс гарах гарцыг хамтдаа эрэлхийлж тодорхойлж чадлаа. Үүнийг тунхаг бичиг, баримт бичгүүдээр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хүнд хэцүү байдлаас гарахын тулд ийм арга замыг хэрэгжүүлж, ийм ажил алхмыг хийх хэрэгтэй юм байна гэдэгт санал нэгдлээ. Гуравдугаарт, цаашдаа Монголын төр, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэн судлаачдын, салбарынхныхаа үгийг сонсъё. Зөвхөн улс төрчид яриад, мэдэмхийрч цэцэрхээд байхаар юу болдог юм бэ гэдгийг бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай харлаа шүү дээ. Тийм учраас бүх салбар шинжлэх ухаанч байдал, судалгаа шинжилгээнд тулгуурлах ёстой юм байна. Дээрээс нь хамтын зөвшилцөл, яриа хэлэлцээний аргаар асуудлыг шийдэх нь чухал юм байна. Хувь хүн бүр үзэл санаа нь өөр байж болно. Гэхдээ үүнийгээ ярилцаж, хэлэлцсэний үндсэн дээр эцсийн нэг шийдэлд хүрч болдог юм байна гэдгийг харуулснаараа таван өдрийн үндэсний форум маш их үр дүнтэй боллоо.

-Тодорхой асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олсон гэж ойлголоо. Одоо үүнийгээ хэзээнээс ажил хэрэг болгож хэрэгжүүлж эхлэх вэ?

-Дэлхийн аль ч улс оронд төрийн бодлого ямар нэг улс төрийн намаар л дамждаг. Түүний тулд улс төрчид нь ёс суртахуунтай байх, улс төрийн нам нь шинжлэх ухаанч хандлагатай байхаас авахуулаад маш олон шалгуур тавигддаг шүү дээ. Тэгэхээр форумаар хэлэлцсэн бүхнийг үндэсний хэмжээний бодлого болгон гаргахын тулд түүнийг хэрэгжүүлэх намууд нэгдэх ёстой. Үүнийгээ мөрийн хө- төлбөртөө суулгаж өгөх хэ- рэгтэй. Ярьсан хөөрсөн шийдье гэсэн алхмуудаа хийж хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтын байр суурь, ойлголцлоо улам бэхжүүлээд цаашаа явах, иргэний нийгмийн байгуул- лагууд нь хяналтаа тавиад дэмжээд явах хэрэгтэй. Бид ингэж ярьсан эсвэл яриагүй, энэ нь зөв, буруу байна. Одоо үүнийгээ хийгээч гэдэг хя- налтаа иргэний нийгмийн байгууллагууд нь тавиад явах нь чухал. Харин үүн дээр шинжлэх ухаанчаар хандаад олон улсын чиг хандлага ямар байдаг юм бэ гэдгийг тодорхойлж өгөх нь эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүд юм шүү дээ. Ингээд энэ бүхний хамтын ажиллагаа, уялдаа холбоог нь цаашид хангаж, төрийн бодлого болгож явах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт суулгах байх. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намууд нь энэ бүхнээ ажил хэрэг болгоод явах учиртай. Харин сонгууль болохын өмнөх зургаан са- рын хугацаанд зөвхөн сонгуу- лиар бүх зүйлийг шийддэг юм биш. Өнөөдөр парламентад хүлээгдэж буй маш олон хууль, тогтоолын төсөл бай- на. Засгийн газарт ярьж бай- гаа үйл ажиллагааны үндсэн чиглэл байна. Энэ бүгдэд форумаас гарсан үр дүнг тусгаад явах боломжтой. МАН парламентын хүчтэй сөрөг хүчний хувьд үүнийг хэрэгжүүлээд, ажил хэрэг болгоод явах боломж байгаа

-Форумын төгсгөлд МАН-ын дарга М.Энхболд “Энэ бүхний эцэст намууд зөвшилцөлд хүрэх ёстой юм байна” гэж байсан л даа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар зөвшилцөлд хүрэх боломж хэр байна вэ?

-МАН 2013 оноос хойш “Үндэсний зөвшилцөл”-ийг санаачлан зохион байгуулаад явж байгаа. Улс төрийн намын дарга, Ерөнхийнарийнбичгийн дарга нарын дунд 12 удаа уулзалт зохион байгуулсан. Хамгийн сүүлийн хамтын үр дүн гэвэл Сонгуулийн хуулиа өөрчилье гэдэг дээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудын олонх нэгдлээ. Сонгуулийн хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн бол- чихсон, Засгийн газраас санал аваад, одоо УИХ-аар ороод хэлэлцэх л дутуу байна. Тойрч суугаад ярилцвал тулгарч буй бэрхшээлийг даван туулж болдог. Нэгдсэн шийдэлд хүрдэг юм байна. Үр дүн гардаг гэдгийн нэг жишээ бол Сонгуулийн хууль. Зөвшилцөл гэдэг Монголд шинэ зүйл биш. 2000 жилийн өмнөөс Монголд төрт ёс үүсэхэд байж л байсан. Тухайн үед “Зонхилогчдын зөвлөгөөн” гэж байлаа. Чингис хааны буюу Их Монгол Улсын үед “Их, бага хуралдай” гэж байлаа. Бага хаадын үеэс ноёдын чуулган болоод үндэсний зөвшилцлөөр бүх асуудлаа шийдэж ирсэн байна. Ер нь дэлхийн түүх, Монголын түүхэнд ч бай эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд хэцүү цаг үедхамгийноновчтойгарах гарц, шийдвэр нь зөвшилцөл байж. Тэгэхгүй хэн нэг нь мундгаа, эрх мэдэлтэйгээ харуулах гэж муйхарлан зүтгээд байвал намагтаа улам шигдэнэ. Ер нь улс төрийн хамгийн оновчтой зөв шийдэл нь улс төрийн шинжлэх ухаанч зөвшилцөл л байдаг шүү дээ.

-Таван өдрийн турш олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ дундаас олны анхаарлыг хамгийн их татаж бас шүүмжлэл дагуулж байсан нь ямар сэдэв байв?

-Мэдээж хэрэг хоёр асууд- лыг их чухалчилж ярилаа. Нэгдүгээрт, эдийн засаг хямар- сан учраас энэ асуудлыг маш хурцаар ярьж байна. Аргагүй л дээ, нийгмийн бухимдал газар авчихсан байна. Юмны үнэ өсчихсөн, орлого багасчихсан, төгрөгийн ханш уначихсан үед бол эдийн засгийн салбар хурцаар тавигдах нь зүйн хэрэг. Мөн нийгмийн асуудлуудыг онцгойлон тавилаа. Цалин, тэтгэвэр тэтгэмжийн тухай, нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой зэрэг маш олон асуудлыг форумын үеэр хөндсөн. Энэ таван хоногийн турш хэлэлцсэн асуудал болгоныг базаад дүгнэх юм бол нэг зүйл дээр төвлөрч байгаа юм. Энэ нь улс төрийн асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн салбар бүрт нүүрлэсэн хямралын цаад үндэс суурь нь улс төр л байдаг. Улс төр өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй, хууль зөрчсөн, зарчимч бус, ёс суртахуунгүй, улс төр нь өөрөө хямарч эхэлсэн учраас засаглал нь хямраад явчих жишээтэй. Дээрээс нь эдийн засаг нь хямарч нйигэм нь бухимдаад эхэлж байна. Энэ бүгдийг засч залруулж, илааршуулахаас өөр арга байхгүй. Нэн яаралтай энэ бүгдийг засахгүй бол онолоороо, практикаараа ч тэр нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр улстөрч бүхэн, улс төрийннамбүхэнүнэхээрлулс орноо гэж боддог юм бол нэг ажил хийж урагш алхах ёстой. Нийгэмд хамгийн их бухимдал төрүүлж байсан Өршөөлийн хуулийг УИХ эцэслэлээ. Монгол Улс ардчилсан, Үндсэн хуультай, шударга ёсыг тогтооно гэсэн улс. Тийм байж авлига, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмэн, эх орноосоо хулгай хийсэн хүмүүсийг төр нь өршөөгөөд байх юм бол цаашдаа Монгол Улсад шударга, хуульт, төрт ёс гэж яриад хэрэггүй. Ажил хийхийн төлөө биш хулгай, луйвар хийхийн төлөө л хуралддаг тийм л улс орон болно. Тэгэхээр МАН авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэсэн Удирдах зөвлөлийн байр суурийг УИХ дахь МАН-ын бүлэг хамгаалж гарсан. “Бид хамтдаа” үндэсний форум үргэлжилж байх хугацаанд л болсон процесс шүү дээ. Одоо улсын төсөв орж ирж байна. Улсын төсвийг жинхэнэ дампууруулж, самууруулж, Засгийн газар нь оруулж ирсэн төсвөө буцааж авах хэмжээний ийм төсвийг оруулж ирж байгаа явдал бол улстөрчидтэй л холбоотой. Тэгэхээр энэ улс төрийн орчин, улстөрчдийн бодлого, улс төрийн амьдралыг эхлээд эмхэлж, цэгцэлж авахгүй бол цаашдаа Монгол Улсын эдийн засаг, засаглалын тогтвортой байдал алдагдахад хүрнэ.

-Энэ нөхцөл байдлыг засч залруулахын тулд МАН дангаараа хүч хүрэх үү. Цаашдаа ямар байдлаар ажиллах нь зөв юм бэ?

-МАН янз бүрээр л ажиллаж үзлээ. Сөрөг хүчний байр сууринаас ажиллаж үзлээ, хамтраад ачаанаас нь үүрэлцээд, тусалж дэмжээд явъя гээд зургаан сар оролдсон. Энэбүхнийэцэстнэг л зүйлийг ойлгож байгаа юм. Төр эрх барихад арай олуулаа, олонхийг бүрдүүлж байгаа тэр улс төрийн хүчний бодлого, улстөрчдийнх нь гаргаж байгаа хандлага, зан авираас энэ бүхэн маш их хамааралтай байдаг. Улс төрийн нам гэдэг хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл байдаг. Хүн ажилладаг учраас 100 хувь зөв юм хийнэ гэж байхгүй. Алдаа оноо дутагдал гардаг. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөд цааш нь засч залруулаад явах нь тухайн улс төрийн хүчний үндсэн чиг үүрэг, зарчим байх ёстой. Гэтэл хулгай хийсэн нэгнээ өмөөрдөг, өөрсдөө эрх барихаараа бусдыгаа хулгайч, авлигач гэж цоллодог. Өөрсдөд нь хариуцлага тооцох гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн нь тэр байгууллагыг нь татан буулгая гэдэг хууль санаачлаад явж байх жишээтэй. Өнөөдөр яагаад эдийн засаг хямарсан бэ гэхээр та бүхэн бүгд мэдэж байгаа. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк гэдэг бондын энэ их мөнгийг УИХ, Засгийн газрын хараа хяналтгүйгээр ганцхан сайдын тушаалаар л өнгөрсөн гурван жилд зарцуулчихсан шүү дээ. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засагт дарамт, өр болсон. Энэ бүгдийг улстөрчдийн ёс зүйгүй байдал, хууль хэрэгжүүлдэггүй байдал л бий болгож байгаа юм. Нөгөө сонгуулийн амлалт юу боллоо. “Хуулийн дээр гишгэсэн хүний хурууг нь тайрна” гэсэн яалаа. Хэрвээ энэ зарчим нь үйлчилж байгаа бол өнөөдөр Монгол Улсын төрийн дээр суугаа эрх баригч хүмүүсийн олонх нь хуруугүй хүмүүс л байгаа болов уу.

М.Өнөржаргал