Зуд турханы стресс хүндрэлийг хэрхэн давж гарах вэ?
2015/12/06
Гамшиг гэдэг нь нийгмийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүн, материал, орчин тойронд өөрсдийн хүчээр нөхөж баршгүй гарз хохирол учрахыг хэлнэ.
Манай орны хувьд зуд, ган, шуурга, үер, газар хөдлөлт, ой ба талын түймэр, аянга цахилгаан, химийн болон цацраг идэвхит бодисоор хордох зэрэг гамшиг тохиолддог.
Энэ нь хэвийн амьдрал, эдийн засгийн үйл ажиллагаа, харилцаа холбоог тасалдуулах сөрөг үр дагавартай. Үүнээс гадна орон гэр, ажилгүй болох, хоол хүнс,нөөцийн хомсдол, эмнэлгийн тусламж, нийгмийн эмх замбараагүй байдал гээд олон чухал асуудлуудыг дагуулдаг.
Мөн өвчлөл нь гэмтэх, өвдөх, өлсөх байдлаар тохиолдож амь насаа алдах аюул тулгардаг. Иймээс гамшигт өртөгсөд итгэл найдвараа алдах, тусламжгүй мэт санагдах, уйтгар гунигт автах, өөрийгөө болон бусдыг буруутгах, бухимдах зэргээр сэтгэл санааны хохиролд автдаг.Стрессийн түвшин нь өмнө гамшигт өртөж байсан, гамшгаас зайлсхийх чадвар, бэлэн байдал, үргэлжлэх хугацаа, гэнэт эхэлсэн байдал, нөөцийн бэлэн байдал зэргээс шалтгаалдаг. Нийт хүн амын 86% нь 24 цагийн дотор гамшиг, амь дүйсэн үйл явдалд цочирдсон хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд үлдсэн хэсэгт хэд хоногоос хэдэн 7 хоног үргэлжилдэг
Хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэтгэл зүйн гэмтэлд амархан өртөх эрсдэлтэй.
Гамшиг, амь дүйсэн үйл явдлын үеийн стрессийг хөнгөн, дунд, хүнд гэж 3 ангилдаг.
Энэ нь энгийн сөрөг мэдрэмжээс эхлээд бие, сэтгэл, танин мэдэхүй, зан төрхийн өөрчлөлт бүхий шинж тэмдэгээс сэтгэцийн гэмтлийн дараах стресс синдромд хүргэдэг.
Биед гарах өөрчлөлтүүд
Зүрхний цохилт олширох
Цусны даралт ихсэх
Хөлрөх
Амьсгал давчдах
Бие сулрах
Бие салганах
Шээс ойрхон хүрэх
Гүйлгэх,суулгах
Сэтгэл зүйн өөрчлөлтүүд
Санаа зовох түгшимтгий болох
Итгэлгүй авралгүй мэт санагдах
Ийм нөхцөл байдлаас айх, зугтах
Цочромтгой болох
Ууртай, дайсагнах
Уй гашууд автах
Зан төрхийн өөрчлөлтүүд
Нийгмээс тусгаарлагдах
Нойргүйдэх
Хоолны дуршил өөрчлөгдөх
Өмнө нь дуртай байсан зүйлдээ дургуй болох
Хорт зуршилд автах
Ухаан самуурснаас осол гэмтэлд өртөмтгий болох
Үгүйсгэл, ялгаагүй хандах
Нүүлгэн шилжүүлэлтэд эсрэг байх
Амьд байгаагаа буруутгах
Үйл явдлаас хамааралтай болох
Хүн амын 22 % нь 6-12 сарын дараа эдгээр шинж тэмдэг арилдаг бол 4 % нь гэмтлийн дараах сэтгэцийн өвчнөөр өвддөг байна.
Гамшгийн стресс менежмент
Гамшгийн үед хүн амын сэтгэл зүйн хямралыг бууруулах зорилгоор үе тэнгийн сургагч бэлтгэх зарчмаар сэтгэл зүйн олон талт арга хэмжээ бүхий хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулахыг гамшгийн үеийн стресс менежмент гэнэ.
.Гамшгийн өмнө
- Стресс менежмент хийх баг бүрдүүлэх
- Сэтгэл зүйн боловсрол олгох
- Стресс бууруулах байнгын үйл ажиллагаа
- Гамшгийн хэлбэрт тохирсон ажиллагааг эхлүүлэх
Гамшгийн үеийн дэмжлэг
-Амрах, хүнсээр хангах
-Гамшигт нэрвэгдэх байдлыг бууруулах, дахин үүрэг даалгавар өгөхгүй байх
-Хүн бүртэй тулж ажиллах
-Шаардлагатай тохиолдолд дарга, удирдлагатай зөвлөх
-Үе тэнгийнхний дэмжлэг
-Мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг
Гамшгийн дараа
-Хүн бүртэй тулж ажиллах
-Үүрэг даалгавар өгөх
-Үе тэнгийнхний дэмжлэг
-Мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг
-Бусад хэрэгтэй үйлчилгээний дэмжлэг
-Албан бус бүлгийн ярилцлага хийх
-Бухимдаас сэргийлэх боловсрол олгох
Гамшгийн стресс менежментийн салшгүй хэсэг нь зөвлөгөө өгөх юм. Зөвлөгөө өгснөөр нийгэм сэтгэл зүйн хямрал, тухайн хүн, эсвэл гэр бүл ямар байдлаар илэрч байгаа, ямар асуудлууд тулгамдаж байгааг тодорхойлж сэтгэлийндарамтаас чөлөөлөх даван туулах нөөц бололцооны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Ярилцлага хийх
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх
Гэр бүлд зөвлөгөө өгөх
Бүлгээр ярилцлага явуулах
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих сургалт судалгаа арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг
Зочин · 2015/12/06
Mongolchuud bidend eruusuu l ersdlig urrdchilan harj , ersdliin ued ajillah tuluvluguu menejment uuruur helbel genetiin tsag agaariin hundreliin ued des daraatai avch heregjuuleh turiin bodlogo uguilegdej baina
шаабар · 2015/12/06
Бодлого боловсруулж шийдвэр гаргах эрх мэдэл бүхий нөхдөд л энэ тухайгаа албан ёсоор бичиж хүргүүлэх хэрэгтэй дээ. Нийтэд ингэж мэдээлэх нь харин ч эсрэг нөлөө үзүүлж болзошгүй. Ямар зүйлийг нийтэд дэлгэхээ бодолцож байх нь зөв байх шүү.