Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл хүүхэд харах төвийн стандартыг баталсан байна. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 240 гаруй мянган хүүхдийн 40 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Гэртээ үлдэх эдгээр хүүхдэд сургууль ороход анхан шатны суурийг бэлтгэж, эрүүл аюулгүй орчинд байх боломжийг уг хуулиар олгож байгаа юм.

Хуульд зааснаар нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй бөгөөд түргэвчилсэн сургалтанд хамрагдаж, сертификат авах юм. Хүүхэд харах төв нь стандартад нийцсэн орон байртай хүн хүүхэд харах үйлчилгээг эрхэлнэ гэж заасан байна. Уг стандартыг хангасан иргэнд харьяа газрын Засаг дарга үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох юм. Нэг хүүхдэд сард 116000 мянган төгрөгийн хувьсах зардлыг улсаас төлөвлөсөн бол эцэг, эхчүүдээс бас тодорхой хэмжээний мөнгө авна. Дээрх хувьсах зардлыг аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас олгох гэнэ.

Хуульд зааснаар нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй бөгөөд түргэвчилсэн сургалтанд хамрагдаж, сертификат авах юм.

Сүүлийн үед улсын болон хувийн цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй зүй бусаар харьцах тохиолдолд олон нийтэд цацагдсанаас хойш эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хэн нэгэнд даатган орхихоосоо эмээх болсон. Иймээс аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харах багш нарт хүүхдийн хоол хүнсний онцлог, аюулгүй байдлыг хэрхэн хангах, хэрхэн сурган хүмүүжүүлэх зэрэг 4-5 төрлийн чадамжийг сургахаар болжээ. Уг сургалтанд суун сертификат авсан иргэн буюу багш Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрлөө авах аж.

Эцэг, эх хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг хянахаас гадна хяналт тавьж, зөвлөмж өгөх сургагч мэргэжилтнүүдийг бэлтгэхээр болжээ. Уг сургалтын зардал болох 18 сая төгрөгийг олон улсын байгууллага дэмжлэг болгон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд өгсөн байна. Сургагч мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг энэ сарын 15-20 хүртэл нийслэл орон нутагт нэгдсэн журмаар хийхээр болжээ.

сертификат авсан иргэн буюу багш Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрлөө авах аж.

Т.Буянаа