УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт Их хурлаас Эрүүгийн болон Зөрчлийн тухайхуулийг батлан гаргалаа. Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хуульзүйн сайдын томъёолсноор эрүүгийн шинэчлэлд маш том эргэлт боллоогэж байна. Харин таны хувьд анхнаас нь дэмжих боломжгүй гэдэг байрсуурийг илэрхийлж байсан. Эдгээр хуулийн тал дээр ямар байр суурьтайбайгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд Эрүүгийн хууль ямар зорилго­той байд­гийг мэддэггүй хүмүүс­тэй цэц булаалдах надад тийм ч сонин биш. Эрүү­гийн хуулийг шинэчиллээ гээд байгаа Д.Ганбат чинь Эрүү­гийн хууль сөхөж ч үзээгүй хүн. Тийм хүнтэй би юу ярих юм. Том хандлагаар нь авч үзвэл шүүхийн дөрвөн хууль батлуулчихаад эд нар чинь мундаг том юм хийчихлээ гээд үсэрч байсан биз дээ. Одоо эргээд хар даа. Бүгд Үндсэн хууль зөрчсөн байна. Ингэж шүүхийг бүхэлд нь самарч байгаа юм. Наад Эрүү­гийн хууль гээчийн чинь согог нь мэдэгдэх болоогүй. Яг хэрэглээд эхлэхээр нь ер бусын согог дагуулна даа. Эрүү­гийн хууль чинь гурван сая иргэнийг тусгаар тогтнол, газар нутагтай нь гэмт халдлагаас хамгаалдаг хууль. Үндсэн өгөгдөхүүн нь энэ. Нийгмийн дийлэнх хэсгийг гэмт үйлдэл, гэмт этгээдүүдээс яаж хамгаалах вэ гэдэг асуудал уг хуулийн гол зорилго нь байдаг. Энэ хүмүүс шинэчилсэн хууль гээч юм батлуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг яаж өөхшүүлэх вэ гэдгийг ярьж, үүнд анхаарал хандуулсан. Мөн биз. Эрүүгийн шинэ хуульд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн шинжлэх ухаан гэж байдаг юм. Түүнээс улбаалсан тулгуур, суурь зарчим байдаг л даа. Энэ бүхнийг эд нар огоорч мартсан. Онц хүнд гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргийн ангиллын ойлголт, рецетив гэмт хэргийн ойлголт, зохион байгуулалттай гэмт хэргийн тухай ойлголт гээд аюултай этгээдүүдээс нийгмийг хамгаалж байдаг бүх хөшүүргийг шинэ хуулиараа авч хаясан. Эцсийн том дүнгээр нь авч үзвэл хөрөнгө чинээний ч ялгарал гаргасан.

-Хохирлоо барагдуулсан бол шоронд ял эдлэхгүй байх гэснийг яриад байнауу?

-Хөрөнгөтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх юм бол гэрийн хорионд байгаад зувчуулсан мөнгөөрөө амьдарч, ардын хүүхэд хэрэг хийвэл шоронд явдаг тийм хууль хийчихлээ. Гэрийн хорио гэдгээ яаж ч хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тухайлбал, малчин хүнийг гэрийн хорионд хорино гэж чи бодож байна уу.

-Явах хязгаарыг нь заагаад өгчихнө гээд байгаа. Тийм болохоорхязгаараасаа гарахгүй бол болчих юм биш үү?

-Тийм юм байхгүй. Гэр хороололд байдаг хүнийг гэрийн хорионд байна гэж чи бодож байна уу. Энэ бас л худлаа зүйл. Гэх мэтээр яривал уг хуулийг зөндөө шүүмжилж болно.

-Гэхдээ олон улсын туршлагаас судалж байж нэлээд чамбай хууль гаргасангээд байгаа. Болохгүй, бүтэхгүй гээд байвал болж, бүтэх зүйл угаасаабайдаг юм уу?

-Эд нар гаднаас ямар туршлага авсан юм. Ямар ч туршлага аваагүй. Миний 2002 онд батлуулсан Эрүүгийн хуульд Германы толгойлох эрдэмтэд сууж ажилласан юм шүү дээ. Амарсанаа Хууль зүйн сайд байхад ажиллаж байсан. Ханс Зайделийн сангийн шугамаар Германы эрдэмтэд иржсууж байж араг ясыг нь босгосон хууль юм. Харин энэ хууль дээр бол ямар ч тийм юм байхгүй. Ямар ч судалгаа хийгдээгүй гэдгийг би мэднэ. Энэ нөхдүүд цээжний пангаар л хийж байна. Наад яриад байгаа Эрүүгийн хууль чинь мөрдөгдөх юм болов уу даа.

-Яагаад?

-Хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг юмыг энэ хуулийн суурь болгосон. Энэ хуулийг хэрэгжүүлдэг Шүүхийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гэх мэт хуулиа бараг л баталж амжихгүй дээ. УИХ чинь өөрөө ажилгүй болчихлоо шүү дээ. Ирэх оны есдүгээр сар гэхэд ганц Эрүүгийн, Зөрчлийн хуультай сууж байна даа. Одоо мөрдөж буй хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг суурь болгосон байдаг. Гэтэл шинэ хуулиар нь тэнд байхгүй тооцооны нэгж гэдэг юм ороод ирчихсэн байна. Есдүгээр сарын нэгэн гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хууль, тооцооны нэгжтэй хууль хоёрын алийг нь хэрэглэх вэ гэдэг ац асуулт гарч ирээд хуулийнхны ажил сууна даа. Цаад талд нь ийм л зүйл болж байгаа юм.

Ийм маягийн хууль хийхдээ дэлхийн хандлага хаашаа явж байна гэдгийг заавал харах хэрэгтэй байдаг. Энэ дэлхий чинь цоо шинэ дэлхий болчихлоо. Ертөнцийн бүх улс исламын улс гэдэг улстай байлдаж байна. Исламын улсын гар хөл хаа сайгүй аллага, дэлбэрэлт зохион байгуулж, хүзүү хэрчсэн хүмүүс л байх юм байна шүү дээ. Энэ манайд яах вэ гэдгийг уг хуулийн дотор харах л ёстой байсан юм. Гэтэл харамсалтай нь хараагүй. Дэлхий өөрөө ийм догшин болж байхад цаазын ялыг халах ёстой байсан юм уу. Удахгүй тэнд байсан нэг хүн энд ирээд хэдэн арваар нь алж хядвал яана. Үүнийг илээд өршөөгөөд өнгөрүүлэх үү. Шоронд тэжээгээд байх юм уу гээд л асуудал үүснэ. Энийг хүртэл харах чадвар алга байна. Эдэнд шинэчилсэн гэдэг нэр зүүх нь л гол зорилго юм шиг байгаа юм. Түүнээс энэ хууль монгол төрийн, монгол түмний хамгийн том эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэдэг нь эдэнд сонин биш. Ийм л юм болсон. Тиймээс ийм муу юманд оролцож яахав дээ гээд би хэлэлцүүлгийг сүүлд нь орхисон. Миний нэг зарчим байдаг юм. Ядаж л хэтдээ Монголын төр, ард түмэнд халтай хууль батлахад картаа хийж буяндаа бузар хуралдуулахгүй байх нь миний үндсэн зарчим. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд хар машиныг оруулаад явахад би хэлэлцүүлэгт нь ороогүй. Би яг л энэ үгээ хэлчихээд гараад явсан. Би нэр төрдөө сэв суулгахгүй гээд шүүхийн хуулиудыг батлахад оролцоогүй. Харамсалтай нь минийхээр л болоод байгаа юм. Шүүхийн хууль илт Үндсэн хууль зөрчин батлагдаж байхад Байнгын хорооны дарга байсан Одбаярт би хэлж л байсан. “Буруу юм хийж байна шүү, та нар. Цаг хугацаа хэний зөв байсныг харуулна. Буруу гэдгийг нотлох цаг хугацаа тун удахгүй ирнэ” гэж хэлээд орхиод явж байлаа. Яг л тэгж хэлж байснаар бүх юм боллоо доо.

-Иргэндээ энэрэнгүй хандах уг хуулийг заавал эсэргүүцэх шаардлага юубайна аа. Бид чинь хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаахүмүүс шүү дээ?

-Гэмт хэргийн нөхцөл байдал ертөнцөд улам хүндэрч байна. Шашин дээр суурилсан супер улсуудын геополитик, түүнээс үүдэлтэй лалын ертөнцөд гарч буй дайн дажин, зэвсгийн наймаа, хар тамхи, хүний худалдаа, мөнгө угаах гээд хүнд хэлбэрийн хэрэг гарах хөрс суурь хумигдах биш улам л нэмэгдэж байгаа. Хоёр хөршийг хар. Манай хоёр талд хар тамхи гаарч байгаа нь үнэн. Энэ хоёр орон зэвсгийн зах зээл дээр жин дардаг нь үнэн. Хэтдээ энэ хоёр гүрэн дэлхийн улс төрийн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэх ирээдүй байж л байна. Оросуудыг хар. Сүр хүчээ үзүүлээд эхэлчихлээ. Энэ бүгдийг чинь харж байж л Эрүүгийн хуулийг хийдэг юм. Ийм хоёр том гүрний дунд байгаа жижигхэн улс Эрүүгийн хуулиар дамжуулж яаж тусгаар тогтнолоо хамгаалах вэ гэдгийг давхар бодож байх хэрэгтэй. Хуулийн шинэчлэл яриад байгаа хүмүүст үүнийг харах тархины багтаамж алга.

-Д.Ганбат дарга эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа ийм цаг үед хуулиазөөллөж өгвөл дагаад үйлдэгдэж буй гэмт хэргийн балмад байдал ч өөрболно гэж хэлсэн...

-Энэ хуулиуд чинь хэрэгжээд эхэлбэл эрүүгийн нөхцөл байдал чинь дахиад хоёр дахин хүндэрнэ гэдгийг хэлчихье. Яагаад гэхээр яалт ч үгүй шоронд аваачиж хийж нийгмийг хамгаалах ёстой этгээдүүд нь торгуулчихаад гэрийн хорионд байхдаа гудамжинд хийдгээ л хийнэ шүү дээ. Харин ч алагдах хүний чинь тоо нэмэгдэнэ. Ер нь тэгээд цэргийн нэг бага дарга Эрүүгийн хууль яриад байдаг ч юм биш. Энэ хуулийг чинь эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн том хүмүүсийн ярьж, хийдэг ажил. Жишээлбэл, С.Нарангэрэл Эрүүгийн хуулиар юм ярьсан бол би үгийг нь сонсоно. Д.Ганбатаас чинь юуг нь сонсох юм. Жагсаалын бага даргын дайны л амьтан шүү дээ. Ийм хүнтэй Эрүүгийн хууль яриад маргана гэдэг утгагүй. Үнэ цэнгүй л байхгүй юу.

-Гэхдээ Эрүүгийн хуулийг хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцээд явсан. Таингэж шүүмжилж байхаар анхнаас нь Ажлын хэсэгт нь орж ажил­лаадболохгүй байгаа зүйлсийг нь засаад явчихаж болоогүй юм уу. Таныг орногэхэд цаашаа л гэхгүй байсан байх. Уг хуулийн хувь заяа тэгэхээр яах болжбайна аа?

-Юу ч хэлээд хүлээж авахааргүй дүлий олонхи бүрдүүлээд байхаар яаж ажиллах вэ. Жишээлбэл, Х.Тэмүүжин Эрүүгийн хууль ярьдаг хүн биш. Наадах чинь Эрүүгийн хууль ч сөхөж үзээгүй, зачёд өгсөн төдий л хүн. Эрүүгийн хавтастай хэрэг сөхөж үзээгүй л хүн. Ажлын хэсэгт орсон шүүх, прокурорын хүмүүс дотор Эрүүгийн хууль мэддэг хүн байхгүй л байна лээ. Улсын прокурорын Эрдэнэбат чинь Эрүүгийн хууль мэдэхгүй. Эрүүгийн хэрэгуншиж үзээгүй хүн шүү дээ. Улсын дээд шүүхийн шүүгч Батцэрэн ч гэнэ үү тэр нөхөр Эрүүгийн хууль мэдэхгүй. Ийм л учиртай юм болоод байна даа, цаана чинь. Хувь заяа нь яаж эргэхийг би мэдэхгүй. Ингээд Эрүүгийн хуультай холбоотой хэсгийн яриагаа дуусгая. Эд нар ээлжит балмад юмаа л хийсэн. Хуулийг хэрэглээд эхлэхээр гол гэмт хэрэгтнүүд нь гудамжаар зугаалаад явна. Учруулах хохирол аюул нь хэд дахин нэмэгдэнэ. Тэр цагт “Та нар юу хийчихэв дээ” гэж ард түмэн гаслах болно.

-Сүүлийн үед Их хурлаас баталсан хуулиуд Цэц дээр очоод унадаг боллоо.Их хурал бол ард түмнийхээ амьдралд нийцүүлэн хууль баталчихаадбайхад Үндсэн хууль зөрчөөд байгаа нь Үндсэн хуулиа шинэчлэх цагболсны дохио гэж гишүүд ярьж байна л даа. Шүүх байгуулах хууль дээргэхэд Цэц дүгнэлтээ гаргасан. Харин Ерөнхийлөгч хориг тавьчихлаа...

-Миний 2002-2003 онд батлуулсан 10 гаруй хууль чинь Үндсэн хуулийн үзэл санаанд яв цав нийцсэн хуулиуд байхгүй юу. Харин сүүлд батлаад байгаа хуулиуд чинь дандаа Үндсэн хууль зөрчсөн хуулиуд болчихоод байна.

-Гэхдээ амьдралд ойртуулсан хуулиуд баталсан гээд байгаа шүү дээ?

-Юу ярьж байгаа юм. Амьдралаас холдуулсан хуулиуд батлаад байна. Үндсэн хуульд “Аймаг, нийслэл нь засаг захиргаа,нутаг дэвсгэрийн цогцолбор мөн” гээд биччихсэн байдаг юм. Тэгээд аймаг бүр шүүхтэй байна гээд биччихсэн байдаг юм. Дүүргүүд шүүхтэй байна гээд биччихсэн байдаг юм. Шүүхийг чинь аймаг дунд, дүүрэг дунд байгуулаад эхлэхээр Үндсэн хууль зөрчихгүй яах юм. Галзуу хүн л үүнийг чинь өөрөөр тайлбарлана. Эрүүл ухаантай хүн наадахыг чинь яаж ч өөрөөр тайлбарлаж чадахгүй. Тэгэх гэж Үндсэн хууль батлагдсан юм шүү дээ. Намайг Хууль зүйн тэргүүн дэд сайд байхад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хэсэг ньманай яаман дээр томъёологдож байсан юм. Улсын бага хуралд ч тэр, АИХ-д ч тэр Ж.Амарсанаа танилцуулж байлаа. Ж.Амарсанаа гээд байгаа чинь одоогийн Цэцийн дарга Ж.Амарсанаа. Энэ хүн чинь оюун санаагаа гээчихээгүй байгаа юм бол юу батлуулснаа мэддэг юм байгаа биз дээ. Үндсэн хуулийн эсрэг юм хийдэг Төрийн тэргүүн, Үндсэн хуулийн эсрэг юм хийдэг УИХ-тай болчихоод байна. Үндсэн хуулийг чимээгүйгээр хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна шүү дээ. Үндсэн хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой хоёр том субьект нь Үндсэн хуулийнхаа эсрэг юм хийгээд байхаар чинь яаж Үндсэн хууль тогтдог юм. Яаж төр тогтдог юм. Яаж хууль тогтдог юм. Тогтохгүй шүү дээ. Ийм бусармаг юм л хийгээд байна. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан шийдвэрлэгддэг юм. Тэр чинь хоёр субьекттэй байдаг юм. Нэг нь төр, нөгөө нь төртэй ижил эрхтэй иргэн гэсэн зарчим үйлчилдэг. Хууль нь төрийн бүтээгдэхүүн болдог учраас Их хурал төлөөлөгчөө томилж маргааны нэг тал болж тайлбараа өгдөг. Иргэн чинь өөрөө тайлбараа өгдөг. Энэ хоёрын маргаанд хэнбугай нь ч оролцох ёсгүй.

Ерөнхийлөгчийн хориг бол маргаан дотор орж нэг талд нь үйлчилсэн хуулийн процедур болоод явчихаж байгаа юм. Энэ утгаараа Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчсөн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэнбугай нь ч оролцох ёсгүй гээд Үндсэн хууль дотор нь биччихсэн байдаг юм шүү дээ.

-Цаашид тэгээд оролцуулахгүй байх арга хэмжээг яаж авах ёстой юм?

-Энэ төрд алба хашиж байгаа хүмүүс хууль хүндэтгэж сурах ёстой. Тийм хүмүүсийг л төрийн өндөр албанд тавих ёстой юм. Өөрийгөө Үндсэн хууль гээд бодчихсон Их хурал, өөрийгөө Үндсэн хууль гээд бодчихсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх юм бол цаашид байнга л зөрчинө. Сүүлд ҮХЦ дээр сайдын суудалтай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байхад Засгийн газар Цэцийг хахуульдаж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулж байна. Сайд огцруулах санал гаргах УИХ-ын гишүүний бүрэн эрхийг мөнгөөр худалдаад авчихаж байна шүү дээ. Одоо бүр давраад ҮХЦ нь мөнгөнд худалдагдаж Үндсэн хуулиа бусниулдаг болж эхэллээ. Энэ бүхнийг ард түмэн хараад сууж байгаа гэдгийг эд нар ойлгохгүй юм. Ард түмний гэсгээл нэг өдөр ирэх байлгүй дээ. Бурхангүй газрын бумба галзуурав гэдэг л болж байна, өнөөдөр. Тэгэхээр наадахыг чинь засах ард түмэн байгаа шүү. Эд нар арай гурван сая ард түмнийг байхгүй болгочихгүй байлгүй дээ гэдэгт л найдах юм. Үнэнийг хэлэхэд төр барьж буй Ардчилсан нам түүнээс угшилтай хүмүүс Үндсэн хуулийн эсрэг хүчин болоод хувирчихлаа. Үндсэн хуулийг биелүүлж байх ёстой улс төрийн хүчин өдөр бүр Үндсэн хуулиа гишгэж дэвсэлж байна. Үндсэн хуульд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна гээд улс төрөөс холдуулж хугацааны зааг тавьж өгсөн байдаг. Гэтэл 2009 оны Ерөнхийлөгч гарч ирээд хугацаанаас нь өмнө тэр хүмүүсийг хөөж явуулсан. Тэр үед “Шүүх, прокурор чинь улс төрийн байгууллага боллоо шүү” гэдгийг би хэлж байсан. Сонгуулийн мөчлөг дагасан шүүх, прокурортой болбол цаашид хэлмэгдүүлэлт гарна шүү. Нэг хэлмэгдүүлээд эхэлчихвэл дараагийнх нь хэлмэгдүүлнэ шүү. Хэлмэгдүүлэлтийн гинжин урвал эхэллээ шүү гэдгийг би 2010 оны тавдугаар сард хэлж байсан юм. Энэ Их хурлын гишүүд чинь шүүхийн зохион байгуулалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ “Яадаг юм” гэж зөрөөд л кноп дараад байгаа. Ийм Их хурал ард түмнээ хууль сахь гэж хэлэх эрхтэй юу.

-Та хэлмэгдүүлэлтийн эх тавигдлаа гэдгийг сануулж хэлж байсан гэлээ.Өнөөдөр манайд хэлмэгдүүлэлт байгаа юм уу?

-Байгаа. Цагдаагийн дарга нарыг долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулж хэлмэгдүүлсэн. Тэднийг цэргийн зүйл ангиар шийтгэсэн. 2008 онд цагдаагийнхан цэргийн гэмт хэргийн субьект болдог байсныг болиулаад энгийн албан тушаалын гэмт хэргийн субьект болгочихсон юм. Тэр нь 263 дугаар зүйл (албан тушаалаа хэтрүүлэх) гэдэг нь таван жилийн ялтай. Тэр таван жилийн ялтай зүйл анги 2009 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд Өршөөлийн хууль гаргахад хамрагдсан л даа. Гэтэл тэднийг цэргийн зүйл ангиар шийтгэсэн. Тэгж л долдугаар сарын нэгний хэргийг эд дарсан.

Түүнээс өөр хүмүүсийн яриад байгаа хэлмэгдүүлэлт гэдэгтэй би санал нэг биш ээ. Цагдаагийн дарга нарыг жинхнээс нь хэлмэгдүүлсэн юм. Нэгэн цагт цагдаа нарын энэ хэрэг цайрах байх.

-Та яриандаа улс төрийн зарим хүчин Үндсэн хуулийг дэвсэлж байна гэлээ.Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилье гэдэг яриа хамгийн хүчтэй явжбайгаа шүү дээ. Харин та болохоор энэ Их хурал Үндсэн хуулийг өөрчлөхэрхгүй гэж ярьсан?

-Ардчилсан нам Монголын төр, Монголын хуулийг самрах нэг л юм хийгээд байна. Ямар зорилготой гэдгийг нь эцэслэн хэлж чадахгүй. 2012 онд гарч ирээд өнөөдөр энэ улсыг ямар байдалд хүргэв. Төр нь төр биш болж, Их хурал нь өдөр бүр Үндсэн хууль зөрчдөг болсон. Засаг нь засаг биш болсон. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, Монголын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрлээ. Социализмын 40 жилд авснаас хоёр дахин илүү өрийг гуравхан жилийн дотор тавилаа. Дараагийн Их хурал, Засгийн газар өрийн гинжин дотор ажиллах болно. Өнөөдөр Монголд төрсөн өлгийтэй хүүхэд найм орчим сая төгрөгийн өртэй байна. Шүүхийн системийг босохын аргагүй болтол нь самарлаа. Ийм Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох уу. Энэ хямрал чинь Үндсэн хуультай холбоотой юм биш. Эрх баригчдын дотоод алан хядлагатай холбоотой тийм л зүйл. Төрийн ажлыг хийж чадахгүй, Засаг барьж чадахгүй байна. Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Тэд хаана хүрэхээ ч мэдэхгүй байна. Эд худлаа ярьж л цаг нөхцөөж байгаа болохоос тун удахгүй цалингаа тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Нэг сарын цалин тавьж өгөх мөнгө эдэнд байгаа болов уу. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг ингэж л цөлмөж дуусгалаа. АН-ынхан Үндсэн хуулиас болж ийм зүйл болоод байна гэдэг ойлголтыг ард түмний тархинд суулгаж сонгуульд орон луйвар хийх гээд байна. Тэгээд би эсэргүүцээд байгаа юм.

Үнэхээр л Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол одоо мөрдөгдөж байгаа хуулиар асуудалд хандах хэрэгтэй. 2011 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байдаг юм. Тэр хуулийнхаа бүх заалтыг зөрчөөд өргөн барих процесс нь явагдаж байгаа. Үүнийг тойрохын тулд ард нийтийн санал асуулга гэдэг юмаар бамбай хийж байгаад залилан хийх гэж байна. Хуулийн залилан, төрийн залилан хийгээд байгаа болохоор би Үндсэн хуулийн өөрчлөлтийг улайран эсэргүүцээд байгаа юм аа. Ардын намын бүлэг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Эд нар хийж чадахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ нэлээд нухацтай хэлэлцэх ёстой, бас сонирхлын зөрчилгүй байх ёстой. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах хэрэгтэй. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчөөр биш шүү.

-Тэгээд 2017 онд сонгогдох Ерөнхийлөгчөөр Ажлын хэсгийг ахлуулах юмуу?

-Энэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас Ерөнхийлөгчийн дараа юу хийх вэ гэдгээ бодчихсон байгаа юм шиг байна лээ. Гэнэтхэн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гээд Их хурал дээр улайм цайм ярьсан. Цаад талд нь сонирхлын зөрчил нуугдаж байна аа л гэсэн үг. Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй гээд хуульд заачихсан тул арваннэгдүгээр сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулна гээд арваннэгдүгээр сарын зургаанд төсөл өргөн мэдүүлсэн. Ингэж буу тулгаад байгаа юм. Галзуу л биш бол энэ суманд оногдох ёсгүй. Лав л оногддог нь би биш. 2016 онд нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй ч төслөө бэлэн болгоод 2017 онд сонгогдох Ерөнхийлөгчөөр Ажлын хэсгийг нь ахлуул. Цаашдаа тэгээд ганц нэг тоймтой сэдвээр л явах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн том зүйл нь засаглалын хэлбэрийн маргаанд цэг тавих. Бид парламентын засаглалтай байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох юм уу. Би гэхэд парламентын засаглалыг их өмөөрдөг байсан хүн. Тэр утгаараа 1999 оны долоон өөрчлөлт хийхэд идэвхийлэн оролцсон хүн би мөнөөсөө мөн. Түүнээс хойших нөхцөл байдлыг харахаар олигархиуд Их хуралд шигдчихсэн үед парламентын засаглалтай явах хувилбар нь дуусч байх шиг байна. Нам дамжсан олигархи бүлэглэл дийлдэхгүй нь. Хаалгаа хааж байгаад эрх мэдэл ашиглаж байгаад яаж өрсөлдөгчөө намнах вэ гэдэг ганц л зүйл ярьдаг, хийдэг боллоо. Сүүлийн хоёр Их хурлын нөхцөл яг ийм байдалд явж ирлээ. Ийм ерөнхий том зураг харагдаад байгаа болохоор Ерөнхийлөгчийн засаглалд шилжихээс өөр аргагүй байна гэдэг үгийг хэлчих гээд байгаа хүн дээ, би. Хэрвээ миний хувирч байгаа зөв бол үүнийг харин ард түмнээс асуух ёстой. Парламентын засаглалтай байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг ард түмнээр эцэслүүлэх хэрэгтэй. Ийм том зүйлийг ард түмнээс асууж болно. Түүн рүү л би бараг явчих гээд байгаа юм даа. Ойрын үед энэ олигархиуд зайгаа тавьж өгөхгүй.

-Тэгээд олигархиудын зайг яаж тавиулах юм?

-Зайг нь тавиулах арга бол гол намын удирдлагууд үүнийг ойлгож боловсон хүчнийхээ бодлогыг 180 градус эргүүлэх нэг арга байна. Ингэж чаддаггүй юм бол Ерөнхийлөгчийн засаглалд нь шилжүүлээд энэ Их хурлын эрх мэдлийг хумихаас өөр аргагүй. Одоо бол хүссэн болгоноо гаргаж, мөнгөөр худалдаж авч байна. Ийм даварсан юм гэж байж болох уу. Мань мэт нь хий чарлаад дуусдаг. Ард түмэн нь гэртээ гаслаад, телевизортойгоо хэрэлдээд сууж байна. Эд нар болохоор ордондоо намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гээд галзуураад сууж байдаг. Засаг дарга нарыг ард түмнээс сонгоно гээд ярьж байна. Монгол чинь нэгдмэл төвлөрсөн юм шүү дээ хө. Нэгдмэл төвлөрсөн улсын Засаг дарга нарыг иргэд сонгодог болчихвол орон нутаг дахь жижиг хаад нь төв засагтаа захирагддаггүй болчихвол яана. Өмнөговь аймгийг гэхэд Монголын Засгийн газар удирдаж чаддаггүй шүү дээ. Ингээд олон жил боллоо. “Та нар Өмнөговио удирдаж чадахаа болилоо. Энэ жижиг хаад чинь улсыг чинь худалдчих вий дээ” гэж хэд хэдэн засгийн үед яриад болохгүй л байгаа юм даа. Морь уясан нэг баян хүн тэнд нүүрс үнэгүй тараагаад дураараа нэг дургиж байна аа. 21 аймгийн дунд хаад 327 сумын жижиг хаад бүгд төв засагтаа захирагдахгүй “Би чамаар сонгуулаагүй. Би ард түмнээсээ сонгогдсон” гээд гэдрэг хараад суучихвал яана. Яг үнэнийг хэлэхэд Э.Бат-Үүлийг Засгийн газар захирч чадахгүй л байгаа шүү дээ. Тэнд вант улс байгуулчихсан. Энэ чинь ерөнхийдөө жижиг ханлигуудын дүр зураг харагдаад байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа бол үүнийг чилтэл нь бодох хэрэгтэй.

Мунхаг хүнд илд бүү бариул, Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг ардын үг байдаг. Монголын шүүгчдийг бүх насаар нь томилдог болох цаг хугацаа нь болоогүй байсан. Тийм хуульч, шүүгч Монголд бэлтгэгдээгүй. Ойрдоо ч бэлтгэгдэхгүй. Монголын гол шүүгчид өнгө мөнгөнд идэгдсэн нь үнэн. Хамгийн шударга бус зүйл хийдэг хүмүүс тэнд байдаг нь бас үнэн. Прокурор, цагдаагийнхан чинь бас ч гэж учиртай. Эцсийн шийдвэрийг нь шүүх гаргадаг учраас. Харин бүх насаараа томилогддог шүүгч нар бид бүгдээрээ Ерөнхийлөгчөөс бүх насаараа томилогдсон юм чинь гээд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээ үздэг болчихсон улс шүү дээ. Энэ мэтчилэн яривал Үндсэн хууль дээр ярих юм бий. Үндсэн хуулийн асуудлыг согтуу нөхөр машин барьж яваад гэнэт ухаан орж байгаа юм шиг шийдэж болохгүй.

-Өнөөдөр манайд хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ынхан юм биш үү.Энэ хүмүүсийг цаашид яах ёстой вэ?

-Эрх мэдэлгүй байхдаа авлигатай тэмцэнэ гэж манай АН-ынхан их ярьсан. 2005 онд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн цуст лоозонтой орж байсан. 2009 онд “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “Авлигатай тэмцэхэд найраа байхгүй шүү” гэж Их хурлын индэр дээрээс ярьж байсан. Тэгж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр авлигатай биш АТГ-тай тэмцэх ажилтай болчих юм. Хүрээллийнх нь хүмүүс элдэв зүйлд орооцолдоод ирэхээр ингэж зүсээ хувиргадаг юм байна. Авлига асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй. Бусад руу болохоор дайрахын дээдээр дайрдаг байж өөрсдөө асуудалд холбогдохоороо АТГ-тай дайн зарлаад байгааг ойлгохгүй юм. Тийм л юм бол анхнаасаа авлига авахгүй л байхгүй яасан юм. Авлигын хэргийг зохион байгуулахгүй л байхгүй юу. Одоо болоо юм биш үү. АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс нүгэлтэйгээ байлд.

АТГ-тай тэмцэж байгаа хүмүүсийн ард нэг авлигын хэргийг нуух гэсэн санаа байдаг байхгүй юу. Үүнийг чинь мэдэж ядаад байх зүйл огт байхгүй. Нэг нь чарлаад ирэнгүүт цаад талд нь юу байгаа юм гэхэд “Тийм юм байгаа” гээд мэдэгддэг байхгүй юу. Хуулийнхнаас асуухад нарийн ширийнээ хэлэхгүй ч гэлээ иймэрхүү зүйл байгаа л гэдэг байхгүй юу. Халаасандаа нэг хүнтэйгээр АТГ руу дайрдаг юм. Үүнд бууж өгч болохгүй. Авлигачдын өмнө Монголын төр бууж өгч болохгүй. Өршөөлийн хуулийн үед Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн ард нэг том асуудал байсан болохоор яг үнэнийг хэлэхэд үхэл, сэхлийн төлөөх дайн явагдсан. Арай ч буу сумандаа хүрээгүй дууссан. Энэ сэдвийн хүрээнд өнөөдөр авлигачдын өмнө Монголын төр бууж өгөх үү гэдэг тэмцэл явагдаж байна. Энэ байдлаараа цааш явбал төр нь ялагдаж мэдэхээр харагдаж байна.Учир нь шүүх, прокурорыг гартаа хийчихсэн олигархи бий. Эдний чинь амьдардаг нэг хөрс суурь нь авлига. Баахан бүтээн байгуулалтын төсөл нэрээр төсвөөс мөнгө гаргаж тэрэн дээр ажиллаж ашиг хүртдэг нь зарим хүмүүсийн амьдрах арга хэрэгсэл болчихлоо. Хамгийн сүүлийнх нь цэргээр төмөр зам бариулна гэж байна. Цэргээр албадан хөдөлмөр хийлгэх нэрийдлээр төсвөөс 20 тэрбум төгрөг авахаар болоод хэл ам болж байна даа.

-Гэхдээ цалин өгч байгаа болохоор албадан хөдөлмөрт орохгүй. Олонулсын гэрээ конвенци зөрчөөгүй гээд байгаа л даа?

-Юу ярьж байгаа юм. Нэгдүгээрт, цэрэг цалин авна гэж байдаггүй юм аа. Наадуул чинь эх орноо хамгаалах чадвартай болохын тулд ганцхан жил байж байгаа хүмүүс. Цэргийг зөвхөн цэргийн зориулалттай барилгын ажилд оролцуулна гээд олон улсын конвенцид заасан, түүнд нь бид нэгдээд орчихсон. Удахгүй наад асуудлаар чинь ҮХЦ-ийн шийдвэр гарна, харж л байгаарай. Үүний цаана дандаа хулгай явагддаг. Төсөл хөтөлбөр боловсруулж байгаа нэрийдлээр хулгай явдаг, хийдэг. Үүнд гаршчихлаа.Сайншандын аж үйлдвэрийн парк барина гэж баахан мөнгө үрэн таран хийсэн. Юу боссон юм. Наад цогцолборын чинь нэрээр төсвөөс багагүй мөнгө цусалсан. Төмөр зам гэж баахан мөнгө цусалж байна. Ийм байхад АТГ ажиллахгүй яадаг юм. Ийм этгээдүүдийг шоронд нь явуулахгүй яадаг юм. Эрүүгийнхэн гэж их ярьдаг. Үнэндээ тэдэн дотор жинхэнэ эр хүмүүс байдаг юм шүү дээ. Хэрэг хийсэн бол ялаа эдлээд явах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Цагаан цамцан дээр хар зангиа зүүчихээд найман жилийн ял аваад давж заалдахгүй шорон руу явж байсан эрүүгийн гэх тодотголтой хүнийг би мэддэг. Яахаараа жирийн ардын хүүхэд хэрэг хийчихээрээ өлсөж цангасан ч байсан албадан эмчилгээ хийдэг цагаан захтнууд нь хэрэг хийхээрээ гурав хоноод бие мууддаг юм. Адилхан л хүн ш дээ. Тийм л байсан юм бол яах гэж хэрэг хийдэг юм. Тэднийг авлига аваатах гэж гуйсан юм уу. Хэргээ даачих хэмжээний бие, сэтгэлийн тэнхээтэй байж хэрэг хийх хэрэгтэй. Энэ чинь арвандолдугаар зуунд гарсан симуляци буюу баашлах гэдэг зүйл.

-Монголд ардчилал хөгжөөд 25 жилийн ойтойгоо золгож байна.Ардчилагчид нь баяраа тэмдэглэж байна...

-Монголд энэ хувьсгал гээч нь гарсан ч гараагүй ч төр улсынхаа хувьд бэхжих нь ойлгомжтой байсан. Ардын хувьсгалыг үгүйсгэж, Ардчилсан хувьсгалаа дөвийлгөх гэж одоогийн амбиц өндөртэй хүмүүс их л зовж байна. Сайн муу янз бүрийн л зүйл бий. Гэхдээ ардын хувьсгалыг үгүйсгэтлээ эд сайн юм хийчихээгүй байна л даа. Бид малыг, орон сууцыг иргэдэд өгсөн л гэдэг юм. Өссөн мал, баригдсан байшинг тарааж өгөх амархан. Яагаад байшин барьсан, бариулсан хүмүүсийг нь ярихгүй байна аа. Ардчиллын ойг тэмдэглэх зөв. Гэхдээ Сүхбаатарын талбайн нэрийг булааж автлаа дэгсдүүлж болохгүй. Ардын хувьсгал байгаагүй бол ардчилсан хувьсгал гэж ямар элэнцгийнх нь юм байх байсан гэж. Энэ хүмүүс өөрсдийгөө их дөвийлгөх юм. Буу бариад байлдчихсан биш. Гамингуудыг хөөгөөд явуулчихсан юм шиг авирлах юм байна шүү дээ. Үхсэн хойноо сайндаа л долоо хоног өлсөө биз дээ. 1921 оны партизануудын дэргэд юу ч хийгээгүй. Өвөл өлслөө л гэдэг юм. Хавар өлсөх нь яасан юм. Хэтэрхий ингэж дөвийлгөөд байгаа нь дургүй хүргээд байна. Нарийндаа бол Ж.Батмөнх дарга Улс төрийн товчоог огцруулсан нь тэр үеийн МАХН-ын төв хорооны дарга хүн тусгаар улсын төлөө хийсэн сүүлчийн том алхам нь тэр байсан. Намын төв хороо, НАХЯ хэрмэл холбоотой байсан учраас цаашид эрх чөлөөний агаараар амьсгалъя гэх юм бол тэр сүлжээг нурааж байж дараагийн үедээ эрх мэдэл шилжүүлж, хойд айлын хараатаас холдох сүүлчийн алхам хийсэн хүн. Үүнийг нь тэд ярьдаггүй хэрнээ бууж өгсөн л гээд байдаг. Ж.Батмөнх гэдэг хүний дотор эдний бодож байгаагаас шал өөр тусгаар тогтнол гээч зүйл байсан болоод үүнийг хийсэн болов уу гэж боддог. Намын төв хороо татан буугдсанаар хойд айл хэнтэй харилцахаа мэдэхээ байсан. Тэгэхээр чинь бүрэн тусгаар тогтнол руу явах замын чинь чулуу түүгддэг юм байгаа биз дээ. Энэ хүмүүс чинь хараатын зовлонг махан биеэрээ мэдэрсэн хүмүүс. Тэр тойргоос яаж гарах вэ гэдэг чинь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга гээд үе үеийн дарга нарын шүдний өвчин болсон байсан асуудал байлаа. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэтийг хүлээж авчихаад орой нь ирээд Ширэндэв гуайтай ганц шил архи хувааж уусан түүхийг надад хүн хэлсэн. Манай Ө.Энхтүвшин бас сонссон байдаг юм. Бал дарга “За, ганц сайхан үйлдвэртэй болчихлоо. Одоо дахиад ийм нэг үйлдвэртэй болчихвол хойд айлын гар харах нь багасна даа” гэж хэлээд санаа алдаад сууж байсан гэдэг. Аймшигтай байсан байгаа биз. Х.Чойбалсан хамт яваа хүмүүс нь хэлмэгдэж байхад алга ташаад сууж байсан гэж чи бодож байна уу.

-Үгүй л болов уу даа...

-Үгүй. Энэ улсын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө өөрийгөө хүртэл золихоос сийхгүй юм хийж байсан. Монголын ардчилал дардан замаар явсан нь зовлон үзсэн дээрх удирдагчдын олон жилийн мөрөөдлийн биелэл байсан. Энэ нөхдүүд чинь хараатын зовлон, гуйхын зовлон, хүнд дээрэлхүүлэхийн зовлонг мөн ч их үзсэн дээ. Гаднаас нь харахад машин унасан дарга нар харагддаг байсан ч дотроо бөөн зовлон явдаг байсан. Бидний энэ зовлонг мэдэхгүй бас үзээгүй.

-Ю.Цэдэнбал даргын ойг тэмдэглэх дээр манайхан нам намаараа талцажбайгаад өдрийн хагас хэрэлдэв ээ...

-Улстөржих шаардлага юу байсан юм. Хэлмэгдүүлснийх нь төлөө уучлал гуй гэж дайраад л байгаа харагдсан. Хэлмэгдүүлэлтийг том зургаар нь харвал геопилитикийн асуудал цаана нь байдаг. Буриад зон олон түүхэндээ дөрвөн удаа хэлмэгдүүлэлтэд өртсөний сүүлийн хоёр нь большивекуудын үед гарсан. 1916-1917 оны үед Монгол руу баахан буриадууд дайжиж нүүсэн байдаг. Сүүлд 1930-аад онд Оросын дотоод явдлын яамны орлогч сайд Фриновский гэдэг хүн 130 орчим хүний нэр барьчихсан Японы тагнуул байна гээд Х.Чойбалсанд энэ хүмүүсийнхээ учрыг ол гэсэн байгаа юм. Дараа нь Лхүмбийн хэрэг гэдэг чинь боссон юм. Энэ хэлмэгдүүлэлтийг ганцхан МАХН хийчихсэн юм биш. Орост болон Оросыг дагасан бүх оронд л болсон хэлмэгдүүлэлт. Үүний хаялага орж ирсэн байгаа юм. Гэтэл үүнийг нэг хүнтэй, нэг улс төрийн хүчинтэй холбох л юм яваад байна.

Том гүрнүүд чинь геостратегийн бодлогоо тавихаар мөнгө мөнгө биш болдог. Мөнгийг цацаад цацаад явчихдаг. Сирийг хар л даа. Нэг жижигхэн улсыг бүх том гүрнүүд нийлж бөмбөгдөж байна. Үнэн хэрэгтээ тэнд зэвсгийн туршилт явагдаж байгаа хэрэг. Оросууд лав гурван шинэ зэвсэг туршчихлаа. Монголд болсон хэлмэгдүүлэлт гээд байгаа чинь геополитикийн л хаялага. Үүнийг нэг намыг удирдаж байсан хүнтэй холбоно гэдэг дэндүү өрөөсгөл гэдгийг дахиад хэлье. Х.Чойбалсан бол одоогийн дарга нарын дэргэд хэдэн зуун мянга дахин зовлон үзсэн нь бодит үнэн. Монголын сүүлийн 400 жилийн түүхийг харвал манай үеийн дарга нардураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Богд, Чинван Ханддорж, Сүхбаатар, Чойбалсан, Амар, Гэндэн, Цэдэнбал, Батмөнх гээд үе үеийн удирдагч нар зовж зүдэрч явсны эцэст бид бүрэн тусгаар тогтнолоо олсон. Тэднийг адлаад байж хэрэггүй.

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гээд дөрвөн хуулийн төсөл өргөнбаригдаад байна. Том Ажлын хэсэг гаргана гэсэн ч ажлаа эхлээгүй л байна.Намууд тохироонд хүрэхгүй бол хуучин хуулиараа явах саналтай байгаа ньАН-аас сонгогдох боллоо. Сонгуулийн хуулийн тал дээр байр сууриаилэрхийлээч?

-АН-ын дарга З.Энхболд гэдэг хүн намрын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй ээ гэдгээ бараг хэлчихсэн юм шүү дээ. “Намууд хоорондоо зөвшилцөж чадвал зарим өөрчлөлт байж болноо” гэсэн. Энэ чинь манай нам зөвшилцөхгүй ээ, тиймээс Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй ээ гэсэн үг. Яг ингэж үг хэлдэг өдөр нь би намынхандаа хэлсэн. Та нарын хамтарсан засаг байгуулахдаа тохирсон бас нэг ажил чинь худлаа боллоо гэж. Одоо яахыг нь харъя. 2007 онд намайг Их хурлын дарга байхад Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. 2008 оны аль аль сонгуульд манай нам ялсан. Ялсан нам Сонгуулийн хуулиа цөөнхийн айлган сүрдүүлэлтээс болж 2011 онд өөрчилсөн. Үүнийг юу гэж үзэх юм. Тэр муу хууль байгаагүй. Асуудал хуулийн муудаа биш, төр түшиж байгаа хүмүүсийнхээ мууд байдаг юм. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс эргэж хууль руугаа дайрдаг ийм нэг юм яваад байна. Манайхан 45 суудалтай байхдаа ийм өөрчлөлтийг хийсэн. Би энэ хар машинд ерөөсөө итгэдэггүй. Тэртэй тэргүй хар машин оруулаад ирчихсэн юм чинь давхар гараар тоолъё. Тэгж чадвал техникийн болон хүний талаасаа ч маргаангүй амар. Сонгуулийн дараа түйвээчих гээд байдаг явдал дахин гарахгүй.

Сонгуульд ялагдсан хүмүүс “Би луйвардуулчихлаа” гээд байгаа, би ерөөсөө ойлгодоггүй юм. Тэр нөхдүүд яг яаж луйвардаж байгааг нь хараад сууж байсан юм шиг ярьдаг байхгүй юу. Шүүхдээч гэхээр шүүхэд асуудлаа тавихгүй. Монгол хүний хоёр нүдэнд итгэдэггүй, харийнхны оруулж ирсэн хар машинд итгэдэг төртэй болчихсон байна гээд бод доо. Би зургаан удаагийн сонгуульд орсон хүн. Сонгуулийн хороогоор санал өгөх үедээ л нэг ордог. Бусад үед аль болох хол байхыг боддог. Сонгуулийн дүн зөв л гардаг шүү дээ. Сонгуулийн булхай хийгээд ялна гэж байсан хүмүүс ялагдчихаараа гомдол тавьдаг юм шиг байна лээ. Манай нам нөгөө намын нөхөр аль нь ч хамаагүй улайм цайм уначихаад “Би яг ялж яваад луйвардуулчихлаа” гээд дэргэд нь харж байсан юм шиг ярьдаг. Энэ Сонгуулийн хууль чинь юу л болдог бол доо. Засагт хамтрахад нь Р.Бурмаагийн хууль чинь явахгүй юм байна аа гэхэд явуулна аа л гэсэн. Өнөөх нь явдаггүй дээ.

-АН-д хууртагдлаа л гэх юм. Ардын намынхан тийм гэнэн хүмүүс юм уу?

-АН-ынхан манайхныг хуурч, сэтгэлийн зугаагаа гаргадаг байж болно. Эх орноо хуураад байх юм даанч. Ардын намынхны гэнэнг далимдуулан хуурч болдог л байж. Ард түмнийг ингэж хуурч болохгүй. Аймгуудыг нийслэлтэй авто замаар холбосон гавьяа хэнийх вэ гээд нэг гоё юм яваад байна. Тэгсэн “Таны сонголтын гавьяа” гэсэн хариултыг өөрсдөө өгсөн. Хамгийн сүүлд эд “Ард түмэн ядуурсан нь хэний гавьяа вэ” гэж асуух байх. Тэгээд “Таны сонголтын гавьяа” гээд амыг нь хаана. Муухай тавлаж байгаа биз. Эд нар ялагдвал энэ дөрвөн жилд цуглуулсан хөрөнгөөрөө бүгд гадаадад гараад явна даа. Ч.Сайханбилэгээсээ эхлээд хэн нь ч энд тогтохгүй. 2000 онд яг ингэсэн юм.

-Энэ Их хуралд яагаад заавал мөнгөтэй хүмүүс гардаг юм. Салбар салбарынмэргэжилтнүүдийг оруулах боломжийг нээж өгч болдоггүй юм уу. Мэдсээрбайж мөнгөтэй хүн сонгочихоод араас нь толгойгоо шаагаад суух юм?

-Би гэхэд намынхаа боловсон хүчний бодлоготой огт таардаггүй хүн. Ардын намын боловсон хүчний бодлогыг, ардын төрийн боловсон хүчний бодлогыг 380 градус эргүүлэхгүй бол болохгүй болчихлоо гэж олон удаа хэлсэн дээ. Төрийн алба хашиж байсан, төрд бэлтгэгдсэн шунал, хулгай, худлаас хол хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүл. Их хурал чинь Нарантуул зах шиг боллоо гээд дийлэхгүй байна. УИХ бол одоо наймааны газар болчихсон. Ийм байхад яаж төр өөдлөх юм. Яаманд төрийн нарийн, газрын дарга, агентлагийн дарга зэрэг алба хашиж байгаа, төрд бэлтгэгдсэн хүмүүсийг Их хуралд дэвшүүлээд гаргавал Монгол төр төр шиг харагдана. Тэд ийм балиар юм хийхгүй. Тийм хүмүүст муу зүйл хийх хүмүүжил байдаггүй. Би өөрийнхөө системээр хэт явцуурж байж магадгүй. Манайд сайхан шүүгч, прокурорууд байна. Хамгийн их мөнгөнд идэгдсэн хүмүүс манай хуулийнхан дотроос өмгөөлөгчид байдаг. УИХ-ын гишүүн болох сонирхолтой хоёрдугаар ээлжийн өмгөөлөгч нар өдөр бүр л хэвлэлээр гарч байгаа биз дээ. О.Баасанхүүг дуурайгаад байгаа юм. Асуудал үүнд байна. Үндсэн хуульд асуудал байхгүй. Нам удирдаж байгаа хүмүүс зарчмаа солих хэрэгтэй. Энэ олигархиудыг хүний өөрийн ялгаагүй бүгдийг нь төрөөс холдуул. Эд бол бүгдийг мөнгөний нүдээр хардаг. Хууль оруулж өгөөд, “Үүнийг уншаарай” гэхэд хэдэн төгрөг унагаж болох вэ л гэж хардаг юм. Энэ улс ийм байдалтай болно гэж боддоггүй. Их хуралдаа суудаггүй нэг жүдоч, нэг уяач байна. Ерөөсөө харагддаггүй ийм хүмүүсийг нэн даруй хөөж явуулах ёстой. Үүний чинь цаана хулгай луйвар, Их хурлын гишүүний нэр барьсан дарамт, шахалт явж байгаа. Асуудал зарчимдаа байгаа болохоор засч болно. Төрийг хувийн капитал арвижуулах машин гээд ойлгочихсон хүмүүс давамгайлаад байна. Телевиз харахаараа аймар шударга юм ярьчихаад телевизийн эфир хаагдангуут хувийн бизнес, хулгайгаа ярьж, би Их хурлын гишүүн гэж амьтан хүн айлгаад явж байгаа, наадуул чинь. Энэ цэвэрлэгээг хийхэд хохиролгүй гарна гэж ерөөсөө байхгүй. Эсэргүүцэл тулгарна. Гэхдээ үүнийг давж гарахаас өөр сонголт байхгүй. 2016 оны сонгуулийн дараа одоогийнхоос долоон дор нөхдүүд орж ирэхийг үгүйсгэхгүй. Амлалт нэхэн ард түмний холбоо гээд гудамжинд жагсаж байгаад Их хуралд орж ирэхээр нь гайгүй юм хийчих болов уу гэсэн чинь шал худлаа юм байна. Ийм хүмүүсийн чинь тоо дараагийн Их хуралд нэмэгдэж мэднэ. Харамсалтай байгаа биз. Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монголын төр олигтой нар үзэхгүй. Тийм болохоор аргаа бараад би Ерөнхийлөгчийн засаглал яриад сууж байхав дээ.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь тийм зөв алхам уу?

-Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоор бас нэг хэцүү юм байна. Бараг галзуу нөхөр гараад ирвэл яана. Надад тийм бодит жишээ харагдаж байна. Маргааш Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэн Ерөнхийлөгч болох вэ гэдэг нь харагдаад байгааг яах юм. Гитлер тэгж л гарч ирээ биз дээ. 50 сая хүний цусаар гараа угаасан Гитлер шиг галзуу гараад ирвэл яана гэж бодохоор Ерөнхийлөгчийн засаглал оновчтой биш харагдаад болж өгдөггүй.

Одоо хэн дуртай нь Эрүүл мэндийн сайд болж байна. Тийм л юм бол яах гэж мэргэжил байдаг юм гэж олон намын даргад хэлээд явахгүй байгаа юм даа. Уг нь бол Монголын төрийг цэгцэлье гээд зориод тэмүүлбэл амархан. Зарчмаа хатуу мөрдөөд л гурван сар болчих л доо. Нэг сонгууль өнгөрөөчих, тэгээд л болоо.

-Шадар сайд Ц.Оюун­баатар Эрүүл мэндийн сайд болж МАХН-ын даргаН.Энхбаяр Шадар сайд болно гэж байна. Энэ тал дээр ямар бодолтой яваабол?

-Хошин шогийн хэлбэр рүүгээ явж байна даа. Түрүүчийн сайд нь өрөөндөө мөнгө цүнхэлж байгаад баригдсан гээд шуугиж байна. МАХН гээчийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан томоохон улс төрийн албан хаагч. Түүнийг орлож очсон Оюунбаатарыг нь “Эрүүл мэндийн салбарт сахилга дэг журмыг тогтооно” гэсэн тушаал гаргахаар нь гайхаад байгаа юм. Энэ нөхөр биднийг тавлаад байгаа юм уу. Өөрийнх нь намын ерөнхий нарийн бичгийн дарга нь тийм эвгүй юманд холбогдчихоод байхад оронд нь очоод дэг журам бэхжүүлнэ гээд байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл сэтгэцийн өвчний шинэ илрэл юм уу. Ийм зүйлд холбогдсон нам энэ суудлаас татгалзах ёстой. Яаж ч бодсон.Ардчилсан нам нь яамаа авна гээд байгаа нь зөв. МАХН эрүүл мэндийн салбараар дөрвөн жил тоглолоо. Н.Удвал гэж хүн байхдаа хэдэн эмнэлгийн дарга нартай хэрэлдсээр байгаад гурван жилийг үдсэн. Дараагийн хүн нь мөнгө цүнхэлж байгаад баригдчих юм. Би ойлгохгүй байна.

Шадар сайд болох гээд байгаа Н.Энхбаярыг би танихгүй. Миний мэддэг Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болоод байхгүй болчихсон. Энэ хүнтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн явж байсан минь үнэн. Одоо бол надад шал өөр,миний таньдаггүй Энхбаяр харагдаад байгаа юм. Өөрөө тийм болоод байна уу эсхүл дэргэд нь байгаа нөхдүүд тийм болгоод байна уу. Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байсан хүн ийм жижигхэн суудлын төлөө ингэж явна гэж байдаг л юм байх даа. Үнэхээр тэгээд явж байна гээд бодохоор миний мэддэг байсан Энхбаяр байхгүй болчихсон гээд байгаатай таараад байна л даа. Манай намын дарга байсан, Ерөнхий сайд байсан Энхбаяр лав энэ биш. Бие нь, царай зүс нь байна. Гэхдээ оюун сэтгэхүй нь биш ээ. УИХ-ын дарга байсан би Байнгын хорооны дарга болъё гээд гүйгээд байвал утгагүй л дээ. Ямар өвчин туссан биш дээ. Гэтэл энэ нь үнэн юм шиг байгаа юм. М.Зоригт хамтарч ажиллахгүй гээд твиттер дээрээ бичнэ гэдэг чинь цаана нь хөдөлгөөн хийгдэнэ л гэсэн үг. Н.Энхбаяр Л.Жамбалжавын нэрийг явуулахдаа“чи буцаачих” гэж Ч.Сайханбилэгтэй тохирсон байж магадгүй. Сайханбилэг толгой мэдэж тэр нэр буцаана гэж хэзээ ч байхгүй. Надад ингэж уншигдаж байна. Би энэ хүмүүсийн үйлдлийг мэднэ. Ийм зүйл хийж чадна. Эрүүл мэндийн салбар гэдэг дахиад нэг мэргэжлийн бус хүний гарт очиж цусаа холиулдаг ямар ч ядаргаатай болчихсон юм.

-Таныг ирэх сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэв­шинэ гэж байна. Нэрдэвших сонголтоо хийчихсэн юм уу?

-Би ямар ч шийдвэр гаргаагүй. Би дарга нарт харин “Энэ удаа би дэвшихгүй гэж хэлэхгүй гэж л хэлсэн.2016 оны сонгууль магадгүй миний сүүлчийн сонгууль байж болох юм. Ямар хэлбэрээр яаж орох вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлыг харж шийдэх асуудал. Гэхдээ би сонгуульд нэр дэвшлээ гээд алийгаа алдаж явахгүй. Ард түмнээ басамжлахгүй. Юм тарааж, ил далдаар санал худалдаж авах тийм балиар юм хийхгүй. Байдгаараа байж байгаад л эцсийг нь үзнэ дээ.

1992 онд Э.Бат-Үүлтэй хамт Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж 55 хувийн саналаар гарч байсан юм. Тэр утгаараа ч юм уу намайг Хан-Уул дүүргийг хариуцаач гэсэн юм. Тэгээд л ийм яриа гарсан байх. Тэр үед би сонгуульд орох бодолгүй байж байгаад 1992 оны тавдугаар сард Н.Багабанди даргад нэр дэвшээд үзмээр байна гэдгээ хэлсэн, тэр хүсэлтээ намын дарга Даш-Ёндон гуайд хэлж би улс төрд орсон. Одоо чинь өөрийгөө нэр дэвшүүлчихээд хэнд ч хэлэлгүй явж баахан мөнгө тараагаад уулзалт зохион байгуулж, хурдан морь уралдуулж, нүүрс, гурил, бидон тараагаад мөн ч цадиггүй болж байна аа.

-Манай сонинд уншигчдын захидал ирдэг. Тэдгээр захид­луудаасЦ.Нямдорж гишүүнийг Хууль зүйн сайд болгоод рецетив гэмт хэрэгтнүүдийгжурманд нь оруулах ёстой гэж хэдэн ч хүнээс ирсэн. Аль нам эрх барьжбайгаа нь хамаагүй таныг сайд болгох хүсэл байна. Центрпоинтын гэхтодотголтой хэргийг та дарж байсан болохоор тийм хүлээлтийг танаасхүсээд байна. Тухайн үед та Центрпоинтын хэргийг яаж дарсан юм бэ?

-Маш товчоор хариулъя. Цагдаа нар ажлаа хийхэд садаа болоогүй, бас цагдаа нарт ирэх дарамт шахалтыг цээжээрээ хаасан. Ердөө л энэ.