Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Төрийн гэх тодотголтой хэд хэдэн өмчийг хувьчлах ажлуудыг хийж байна. Түүний нэг нь хэвлэхүйлдвэрийн газрын хувьчлал. Төр өмчөө хувьчлахдаа зааг ялгаатай хандахгүй бол эргээд сөрөг нөлөөүзүүлдгийг одоо хэр нь бид харж байгаа. Та өмч хувьчлалыг яаж явуулах ёстой гэж үздэг вэ?

12-14-1–Монгол Улсын хувьд тодорхой чиглэлүүдийг гаргаад,аль нь улсын өмчид байх ёстой гэдгээ тодорхойлохбодлого зайлшгүй байх шаардлагатай. Их Хухал дээрэнэ чиглэлээр тодорхой шийдвэрүүд гараад явжбайгааг харж байна. Тухайлбал, төмөр зам, дэлхийнхэмжээний том стратегийн ордууд, цахилгаан станцуудтөрдөө байна. Мөн нийгэм, боловсрол, эрүүл мэндийнсалбарууд төрд байх ёстой. Ер нь аливаа ажлыгхийхдээ тодорхой жанжин шугам, чигээ гаргачихвалтэр дотроо дараагийн алхмаа хийгээд явахад хялбарболдог.

Бид хувийн хэвшил дээр тулгуурласан чөлөөт захзээлтэй нийгэм, эдийн засгийг бий болгохоор 25 жилажиллалаа. Их хувьчлалаар бүх иргэндээ өмчийг ньхуваарилж, газрыг хувьчилсан. Өмч хувьчлалзогсолтгүй явагдаж байгаа. Гэхдээ зөвхөн гарын үсгэнбайдлаар хувьчлал явуулж болохгүй. Хотын газрыгзөвхөн хэдэн даргын найз, ойр тойрны хүмүүс, улстөрийн бүлэглэлд орох хүмүүс хувьчлалд орох газрыгавсан. Тэр нь буруу гэдгийг сая тод томруунаархаруулсан. Сэтгэл хангалуун байх хувьчлалууд огтхийгдэж байгаагүй. Бид хийж чадаагүй. Дандаа явцууэрх ашиг сонирхолд автсан байдлаар эсвэл ядахдаагаднаасаа буруу харагдах байдлаар хийж ирсэн. “Тавантолгой”-г ашиглана гээд ярьж байгаа нь өөрөөхувьчлалын хэдэн оролдлогыг хийсэн хэрэг. Ерөнхийсайд Ч.Сайханбилэг гэрээ зурах гээд гадны томкомпаниудыг урьж, төлөвлөгөөгөө танилцуулахадтүүнийг нь улстөржүүлж, Их Хурлын индэр дээрээсзогсоож байсан. Хувьчлалыг улс төртэй хутгалдуулжявуулж болохгүй гэдэг дүгнэлтийг дээр дооргүй хийхболомжийг бидэнд сая хэвлэх үйлдвэрийн газрынхувьчлал харуулсан. Хувьчлалыг нээлттэй,ойлгомжтой явуулах ёстой. Бүх иргэнээ оролцуулахнөхцлийг нь хангаж, тусгай сан байгуулах цагхугацааг нь өгөөд, хүмүүс нь эвлэлдэн нэгдээд явахболомжийг нь өгөх ёстой. Зөвхөн хэдэн том компани,төрөөс төрсөн тэрбумтнууд далдуур өрсөлдөж, цаг хугацаа өгөхгүй байдлаар улсын өмчийг хямдхан худалдажавахыг зогсоох хэрэгтэй.

Тэгэхээр та хэвлэх үйлдвэрийн газрын саяын хувьчлах үйл явц болоод зохион байгуулалт нээлттэйболж чадсан гэж үзэж байна уу?

–Зүгээр болсон. Сониноор зарласныг нь харсан. Тэгээд хувьчлалд оролцохыг бусдадаа уриалахад хүмүүс чидэвхтэй оролцсон. Хамгийн сүүлийн мөчид хүртэл гаднаас дөнгөж ирээд байгаа хүн нисэх буудлаас оролцоногээд надтай холбогдсон. Нээлттэй мэдээлэл тараасан учраас оролцогчдын тоо нэмэгдэж байна. Оролцогчиднэмэгдэх тусам үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдэхээр төсөвт орох орлого сайжирна. Ингэснээр иргэдийн тө­рөөсшаарддаг үйлчилгээ нэмэгдэнэ. Дэд бүтэц, цэцэрлэг сургуулийн хөрөнгө оруулалт, багш, эмч нарын цалинзэрэг төсвөөс гарах зардлууд нэмэгдэх сайн талтай.

Хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалд орохоо­соо өмнө та нийгмийн сүлжээгээр хөрөнгө босгосон.Энэ нь Монголд анхны тохиолдол бас шинэлэг зүйл болох шиг болсон?

–Олон улсад цахим орчныг ашиглаж мөнгө босгодог. Монголд фейсбүк хувьчлал гэдэг утгаараа анхнытохиолдолд орох байх. Данс бямбад нээгдээд даваа гаригт хаагдахад олон хүн идэвхтэй оролцож байна гэдэгбол фейсбүкийн нэг гайхамшгийг харуулсан байх. Монголчууд нэгдээд хамтдаа амжилттай ажиллаж чаднагэдгийн илрэл байсан. Үүнээс гадна итгэл найдвар төрүүлсэнд гол ач холбогдол нь байгаа юм.

Хөрөнгө босгохтой холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга гаргасан. Та хөрөнгөбосгохдоо хуулийн дагуу ажиллаж чадсан уу?

–Чадсан. Үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй учир, сэрэмжтэй хандахыг анхааруулсан. Миний хажуугаарөөр олон хүн үүнийг ашиглаж бусдын мөнгийг аваад зугатаж магадгүй гэж харсан байх. Миний хувьд босгосонмөнгөө буцаагаад эздэд нь тарааж дууссан.

Хүмүүст мөнгийг нь буцааж өгөхийн зэрэгцээ “Ард” санхүүгийн нэгдлийн хувьцаа өгсөн. Хувьцаанытухайд?

–Би 20 гаруй жил бизнес хийж байна. Ингэхдээ гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө, ганцаараа гээд янз бүрээрхийж үзсэн. Би олуулаа хамтдаа нэгдээд юм хийхдээ сэтгэл маш их хангалуун байдаг. Ганцаараа эсвэл цөөхөнхэдүүлээ баяжмааргүй байна. Бид бүгдээрээ хуримтлалтай, өндөр боловсролтой, бүх иргэнд нь сонголт ихтэй,тогтуун сайхан амьдралыг хүсч байгаа. Би хичнээн их мөнгөтэй ч энэ утаатай нийслэлд амьдраад яах юм бэ.Үхэхдээ үр хүүхдүүддээ түгжрэлтэй, бухимдалтай, удаатай, авлигатай, шударга бус нийгмийг үлдээмээргүйбайна. Миний хүүхдүүдийн ирээдүйн хань ижлүүд нь өнөөдөр бас ижил тэгш айл өрхүүдэд өсөж, торниж,шударга, гэгээлэг хүмүүс болоосой. Тэр утгаараа олон түмэнтэй нийлээд банк санхүүгийн байгууллагыг өмчлөхёстой, эзэн болох ёстой гэж боддог. Ингэхийн тулд би өөрийнхөө босгосон банк, санхүүгийн байгууллагыг ардиргэддээ хөрөнгийн биржээр санал болгоё гээд таван жил зорьж ажилласан. Үүний үрд дүнд Хөрөнгө оруулагчүндэстэн гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд иргэд өөрсдөө тодорхой хэмжээний баялгийг худалдажавах, эзэн суух боломж нь нээгдэж байна. Ганхуягт өгөөд үзээд алдъя гэсэн итгэл өгч байгаад нь би талархалболгоод мөнгөө шилжүүлж амжсан бүх иргэнд тус бүр 20 ширхэг хувьцааг бэлэглэсэн. Гэхдээ би үүнийгөмчлүүлж байгаа гэж нэрлээд байгаа. Өмч өөрөө хариуцлагын тухай ойлголт. Хувьцаа эзэмшинэ гэдэгхариуцлагатай байхын нэр. 20 хувьцаа нь 40 мянгаар үнэлэгдэх юм. Нэг их мөнгө биш ч чадлынхаа хэрээр,шударга байхыг хүссэн. Би хүнээс үнэгүй юм авах, үнэгүй байдлаар туслуулах дургүй. Болвол өгөөтэй, аваатайшударга наймаа хийхийг хичээдэг. Цаашдаа компанийнхаа үйл ажиллагаатай нарийн танилцаж байгаадбүрэлдэхүүнд нь байдаг компаниудаас үйлчилгээг нь авдаг, өгөөжийг нь хүртдэг байх тал дээр хариуцлагатайхандана гэж найдаж байна.

Хэвлэх үйлдвэрийн газрыг худалдсан 24 тэрбумыг шалгах хэрэгтэй гэдэг саналыг гаргасан. Сангийндэд сайд байсан хүний хувьд гярхай бас мэдрэмжтэй хандах шиг ажиглагдсан?

–Би зөв зүйл хэлсэн болов уу гэж бодож байна. Хэрэв зөв зүйл хийдэггүй байсан бол хийдэг болох ёстой.Хүмүүсийг өмнө нь шалгасан гэдэг худлаа шүү. Дэнчингийн мөнгө хураахыг 10:30-аас хаагаад шууд дуудлагахудалдаанд орсон. Монгол Улсын иргэн, өмнө нь төрд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьдхариуцлагатай мэдэгдэл хийсэн. Намайг буруутгаж байгаа хүмүүс олон бий. Миний хүндэлж явдаг ах нархүртэл буруутгаж байгаа. Өнөөдөр төрийн том компанид өндөр албан тушаал хашдаг ах маань мөнгөүнэртдэггүй шүү дээ гэж хэлсэн нь дуулдана. Би тэр хүний үгэнд харамсаж байна. Надад гоморхож байгаабайдалд нь харамсаж байна. Би ямагт хариуцлагатай байдаг. Бүх үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө дааж,хэлсэн үгэндээ эзэн болж ирсэн. Муу ч бай, буруу ч байсан нөгөө алдарт талхан дээр ч гэсэн хариуцлагааүүрээд гараад ирсэн. Хэн нэгэн рүү нялзаахыг хүсээгүй. Энэ удаад ч гэсэн тийм л байсан. Монгол Улс олонулсын шударга хамтын нийгэмлэгийн нэгэн бүрэн эрхт гишүүн байя гэж бодож байгаа бол хариуцлагатай байхёстой. Бидэнд ямар нэг буруу нэр, хаяг, шошго наалдах ёсгүй. Үүнийг би өөрийнхөө хүүхдүүдийн өмнөөсхэлсэн. Бид терроризмийг санхүүжүүлэх, хар тамхитай, мөнгө угаахтай тэмцэх хууль байдгийг мэддэг. Бидэлдэв буруу мафи, дайн дажны чиглэлээр явж байгаа санхүүжилтийн мөнгийг дамжуулдаг улс байж болохгүй.Санхүүгийн төв, Төв Азийн Швейцарь нь болъё гэж бодож байгаа бол хамтдаа амжилттай ажиллах ёстой. Төрнь өөрийнхөө өмчийг хувьчлахдаа буруу гарын мөнгийг оруулж болохгүй. Сангийн дэд сайдаар ажиллажбайхдаа хүнийг хэрэглээгээр нь, худалдан авч байгаа зүйлээр нь татвараа зөв төлж байгаа эсэхийг нь шалгажбайх ёстой гэдгийг ярьж, хийлгэх гэж хичээж ирсэн. Бусад оронд байдаг тэр аргачлал татвар дээр хэрэгжээдявах байх гэж найдаж байна. Сая төгрөгийн цалинтай хүн би шударга шүү гэж яриад 30 саяын үнэтэй цагзүүгээд явж байна. Үүнийг татварынхан шалгах ёстой. Тэр 200 сая төгрөгөөр худалдаж авч байгаа машиныхааорлогыг өөрийнхөө ярьж байгаа шиг бизнесийнхээ мөнгөөр олж авсан уу гэдгийг шалгах хэрэгтэй. Өөрөөрхэлбэл, хэрэглээгээр нь тодорхойлдог аргыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь үүнийг хийхгүйбайгаа. Би хувь иргэн, санхүүчийнхээ хувьд энэ шаардлагыг тавьж ирсэн. Цаашид ч тавих болно.

Хэвлэх үйлдвэрийн газрыг авсан анхны эзэн нь худалдаж авахаас татгалзсанаа албан ёсоормэдэгдсэн. Одоо дараагийн үнийн санал өгсөн “Таван богд” группын захиралд 14 хоногийн хугацааөгөөд байгаа. Авахгүй бол дахиад дуудлага худалдаанд оруулна. Хэрэв дуудлага худалдаа болвол таоролцох уу?

–Оролцоно. Энэ удаа илүү шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байгаад орно.

Сэдвээс жаахан хазайгаад өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Үндсэнхуулийн цэцийн шийдвэрийн тухайд АН “Үндсэн хуулийн цэц МАН–д үйлчилж байна” гэж дүгнэжбайна. Үүнээс болж орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогсчихлоо. Энэ талаар танд санаа бодолбайна уу?

–Цэцээс буруу шийд­вэр гарсан. Итгэлцлийг үгүй хийж, бизнесийг зогсоох арга хэмжээ явж байна. Эдийнзасгийг бүрмөсөн таг зогсоох гэж байна. Өнөөдөр манай эдийн засаг таг зогсчихгүй тодорхой хэмжээнд яваадбайсан гавьяа нь банкуудад байсан. Банкууд мөнгийг тодорхой хэмжээнд эргэлдүүлж байсан. Энэ зээлийгбүрмөсөн зогсоох, өндөр байна гэдэг хүүг улам нэмэгдүүлэх бусармаг шийдвэр гарлаа гэж харж байна. Энэ улстөрийн асуудал биш. АН үүнийг улс төрийн асуудал гэж харуулах гэлээ. Энэ бол цэвэр эдийн засаг, бизнес,итгэлцлийн асуудал шүү дээ.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Ард нийтийн санал асуулга явуулахаар ярилцаж байгаа. ТаМАН–ын гишүүн бас улстөрчийн хувьд энэ үйл явцыг ажиглаж суугаа байх?

–Ард нийтээс асуух, асуухгүйдээ гол нь биш. Хамгийн гол нь Үндсэн хуулиа өөрчлөх болсон уу, үгүй юу гэдэгтэхлээд хариулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь аль хэдийнэ өнгөрсөн, энэ хуулийг өөрчлөхцаг болсон гэдэгт хатуу итгэлтэй байгаа. Өнөөдөр утаатай, зам нь түгжрэлтэй, ямар шударга бус хүмүүс төрдшургалж байгаа, сэтгэлгээний хоосрол, авлигын төвшин өндөр байгаа гээд нийгэм бухимдалтай байгааг зүгээрангайгаад гараад сууж байна. Улстөржилт дээд цэгтээ хүрлээ гэдэг. Үүнийгээ яаж зогсоох аргаа мэддэггүй. Улстөрийн хэдэн нам эрээ цээргүйгээр төрийн дээр гарч байна. Бидний сонгосон түшээд дээрээс нь сонгогдожчадаагүй намын аппаратын хүмүүс үүрэг даалгавар өгч байгааг хар. Энэ бүх асуудлыг зохицуулъя гэвэл Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай болон Үндсэн хуулиа зайлшгүй эргэн харах хэрэгтэй. Засгийн газарнь тогтвортой ажиллаж чадахгүй популистууд нь Засгийн газрыг хагас жил болоод сэгсэрдэг. Тэр нь өөрөөбидний амьдралд ямар их гай, зовлон болж байгааг бид арьс, махан дээрээ мэдэрч байна. Энэ өөрчлөлтийгхийхгүй байгаа хүмүүсийг гайхдаг. Амьдрал өөрчлөгдсөн. Бидний үзсэн харсан, идсэн, уусан юм бүхэнөөрчлөгдсөн. Амьдралыг битгий XII, XIII зууны линзээр хараач. Дэлхий нийт хөгжиж байна. Том завин дээрх нэгжижиг хэсэг нь бид. Тасраад үлдчих боломж байхгүй. Тэгвэл бид амьдралдаа дүрэм журмаа зохицуулаад,бусад улсуудыг дагадаг биш манлайлдаг байх ёстой. Одоо бид дагаж ч чадахгүй байна. Өнөөдөр бүлэггүйцөөнхтэй явж үзлээ. Цөөнхгүй Их Хурлын даргаа томилдгийг харлаа. Энэ бүх асуудлыг шийдэхгүйгээр цаашидявбал бидний хүсээд буй тэр сайхан нийгэм улам холдоно. Бид ирээдүйд ямар нийгэм үлдээхээ бодохүйбайна. Өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй гэж боддог явуу­лын тонуулчин сэтгэл­гээнээс салах хэрэгтэй.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард нийтээр зөвшөөрүүлээд дараа нь АН өөрсдөдөө ашигтайхувилбараар хуулийг өөрчлөх вий гэсэн хардлага байгаа шүү дээ?

–Бид хийж үзэж, алдахгүйгээр амжилтад хүрэхгүй. Хийж үзэх ёстой. Хийх ёстой. Алдсан бол засдаг тогтолцоогнь буцаагаад бүрдүүлэх хэрэгтэй. Хийхгүй байна гэдэг өөрөө гэмт хэрэг. Ирээдүй болоод өөрсдөд нь итгэлөгөөд сонгосон ард түмнийхээ өмнө хийж буй гэмт хэрэг.

Харин Сонгуулийн хуулийн тухайд юу хэлэх вэ. Саналын хуудсыг гараар, машинаар тоолно гэдэгтулс төрийн гол хоёр хүчин эсрэг тэсрэг байр суурьтай яваад байна?

–Заавал хянаж, дахин тоолох ёстой. Санал хураалтын хуудсуудыг уст­гад­гийг болиулах хэ­рэгтэй. Хэдэн чжилийн дараа ард түмний сонголтыг энэ нөхдүүд яаж луйвардсаныг гаргаж ирж, нотлох боломжийг ирээдүйдбид олгох үүрэгтэй. Хулгайч, дээрэмчдийг цээрлүүлэх ёстой. Саналын хуудсыг нэг жилийн дотор устгадаг тэрзаалтыг заавал авч хаях нь зүйтэй. Хулгайлчихаад, хулгайн зам мөрөө завхруулахын тулд санал өгсөн хуудсыгустгаж байгаа хэрэг. Сонгуулийн хуульд өөрчлөлт зайлшгүй хийх ёстой. Сонгуулийн тухай дөрвөн хуулийнтөсөл явж байна гэдэг бол энэ парламентын дампуурал юм.