Ардчилалд зориулан төр энэрэнгүй гэдгээ харуулан Өршөөлийн хуулийг баталсан. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн билээ. Өршөөлийн хуульд нийт 4340 хүн хамрагдсахн юм. Тодруулбал Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт /үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх/ зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, эдлээгүй үлдсэн хорих ял болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж суллажээ. Суллагдсан 1252 ялтнаас насанд хүрээгүй 11, эмэгтэй 87, эрэгтэй 1165, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 701, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 308, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 243 ялтан байна. Түүнчлэн урьд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан 27 ялтан дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан аж.

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төр түмнийхээ итгэлийг даалгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гарсан байна. Тодруулбал, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2 хүн тус тус холбогджээ. Энэ нь өршөөлд хамрагдан суллагдсан иргэний 1.4 хувь гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тэдний дахин гэмт хэрэгт холбогдсонг нийгэмшүүлэх ажил тааруу хийгдсэнтэй холбоотой гэдгийг тайлбарладаг. Тэгвэл хорих ангиудын хувьд нийгэмшүүлэх ажлыг ялтан суллагдахаас өмнөх 6 сард тогтмол явуулдаг ажээ. Ял эдэлж байгаа ялтныг нийгэмшүүлэх гэдэг нь ялтныг хорих ангид ирэхээс суллагдах хүртэл хийгдэж байдаг. Тухайлбал, хорин гаруй насны залуу алдаж орж ирлээ гэхэд, мэргэжлийн дадал олгох сургалт, өөрийг нь хөгжүүлэх сургалтууд, үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах зорилгоор мэргэжлийн зэрэг олгох сургалтуудыг тогтмол явуулдаг байна.

Нарснаас суллагдсан, наранд байгаа хэн хэн нь үйлдлээ анхаарвал ийм тоо гарахгүй л байх.