Миний шинэ танил хууч яриаг минь төдий л сонирхох царайгүй байлаа. Гэвч би цээжинд бөөгнөрсөн харуусал эмгэнэлээ хэн нэгэнтэй хуваалцах сан гэдэг сэтгэлээ барьж чадахгүй байлаа.

Шинэ танил маань эрчим хүчний мэргэжилтэн, эрчим хүч цахилгаан техникийн талаар мэдлэг боловсрол дориун, бас уран зохиолын багагүй хорхойтон авай, Гэвч миний яриаг үл ойшоох байдалтай байх нь лав цаг үеийн суртал нэвтрүүлэгт автан ямар нэг хэл амнаас хөндий явах гэсэн хүний нэгэн болчихсон мэт бодогдож байлаа.

 

Бид хоёр гүнгэр гангар яриагаа үл таслан өндөр өндөр нарс модон дундуур алхална. Гуравдугаар сарын наймны баярын өдөр бямба, ням гаригтай угсран таарсан тул агаар салхинд хоёр нэг хоног боловч хотоос гарч амрахаар Дугана хадны амралт руу мордохоор завдан байтал нэгэн таагүй мэдээ хүрч ирэв.

 

Ринчен гуай мөнх бусыг үзүүлсэн тухай МЗЭ-ийн хорооны орлогч дарга Д.Наваансүрэн утасдан талийгаачийг оршуулах ёслолд зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст нарын хамт оролцож, Зохиолчдын хорооны нэрийн өмнөөс цэцгийн эрхи өргөх болсныг мэдэгдэв. Тэгэхдээ талийгаачийн оршуулгыг нэг их сүр шуугиан болохын хэрэггүй гэж “дээрээс” анхааруулсан хийгээд тоотой хүмүүс оролцуулах тухай мэдэгдсэн гэж ярив.

 

Талийгаачийн оршуулга дөрөв хоногийн дараа болох ажээ. Би баахан дүнсгэрхэн амралтын зүг хөдлөв. Юун түрүүнд буурал эрдэмтнийг өөд болсонд харуусан гуньж байлаа. Түүн дээр яагаад “дээрээс” их сүр шуугиан болохын хэрэггүй гэж анхаарууллаа вэ гэж гайхаж байлаа. Уг нь би тэртээ говийн нэгэн сумын бага сургуульд байхдаа, хот хүрээ рүү аян жин, алба амиар одсон хүмүүсийн амнаас Улаанбаатар хотноо Түвдэндорж гэдэг нэг бяртан, Цогзолмаа гэдэг нэг хөөрхөн хүүхэн, Бямбын Ринчен гэдэг нэг эрдэмтэн байдаг тухай аль олон дуулсан гэх вэ.

 

Түүгээр үл барам зарим нь Б.Ринчен тэнд явахдаа тэгж хэлж гэнэ, тэр даргыг үгээрээ ингэж мад суулгасан гэнэ гэж хууч хөөрөхийг нь дуулж үеийн нөхөддөө дам хөөр цөглөн ярьж ч явсан сан. Улмаар анги дэвших бүр буюу дунд сургуульд сурах зуураа мөнөөхөн домгийн эзэн хүнийхээ бичсэн зохиол бүтээлийг сэтгүүл, сониноос уншиж, “Үүрийн туяа” зохиолыг нь биширч, “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн хүн гэж бодох бүр хүндлэн бахархах сэтгэлийн далайд умбасан авай. 1951 оны зул сард ч билүү өвөл Ринчен гуайн барааг анх харж билээ.

 

Тэгэхэд Багшийн сургуульд нэг нутгаас сурахаар ирсэн бидний хэдэн хүүхэд Улсын нийтийн номын санд ирж ном унших дуртай байв. Нэгэн удаа, бид тийн уншлагын танхимд дор дороо дуртай дургүй номоо дэлгэн сууж байтал, хэн нэг маань гарч явснаа хоёрдугаар давхарт томчуудын ямар нэг хурал болж байгааг мэдээлж ирэв. Тэр томчууд гэдэг үгэндээ, эрдэмтэн мэргэд гэсэн санааг агуулжээ. Бид “томчуудын” барааг харахын хорхойд автан уншлагын танхимаа орхин хурлын танхим руу уван цуван оров. Биднийг хэн нь ч ад үзсэнгүй.

 

Сул суудалд суунгуутаа хуралдагсдыг ажвал дандаа л хотын том тот сэхээтнүүд бололтой. Манай сургуулийн хэл зохиолын хоёр нэг багшаас гадна хотын дунд сургуулийн хэл уран зохиолын зүс мэдэх багш нар ч сууж харагдана. Биднийг ороход хурлын илтгэл хийж байсан юм уу, эсвэл хүмүүс илтгэлтэй холбогдуулан үг хэлж ч байсан юм уу бүү мэд, осолгүй л нэгхүн индэрт гарчихаад зогсож байдаг. Лавтайяа тэдний яриаг сонсохул хэл шинжилгээний л тзлаар яриад байх шиг санагдав. Яг тэр үед Сталины “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” зохиол гарчихаад байсан юм . Тэр үг хэлж байгаа хүмүүс, голцуу л сайхь зохиолыг дурдан нэг хүний зохиолыг голон муучлан их багшийн мэргэн зөв заалтын тухай онцлон яриад байсан юм даг.

 

Монгол дээлнийхээ энгэрт одон медалийн хошоод эгнээ тууз зүүсэн цайвар царайтай хижээл хүн зандрангуй баахан зүйл ярьснаа хурлын тэргүүлэгчдийн ойр урд эгнээнд суусан хүн рүү хуруугаа чичлэн “Энэ Ринчен хөөрхий, хэл бол ангийн чанартай гэж ярьж өнөө зохиол шүү юмдаа бичсэн юм шүү. Түүнээс өөр авах юм байхгүй” гэх маягийн үг чих дэлсэж миний сэтгэлийг хөдөлгөж орхив. Би “Ринчен гуай энд байгаа юмсанж. Аль нь юм бэ? Царайг нь нэг сайн харж авъя” гэж зүрхэндээ дуу алдан бодох нь тэр.

 

Эл бодолдоо хөтлөгдөн суудал дээрээ өндөлзөн хүмүүсийн тав тухыг алдагдуулсан ч байж мэднэ. Хожим мэдвэл, тэр үг хэлж байсан монгол дээлтэй хүн маань Я.Цэвэл авгай байсан юм билээ. Бас нэг шанаа, эрүү бузгай том, өндөр хүн үг хэлсэн нь О.Намнандорж гуай байж. Өөр хэн гэдэг ухаантан мэргэд байсан юм бэ, бүү мэд. Харин хурлын завсарлагаанаар, өнөө царай зүсийг нь харах гэсэн хүнээ олох гэж зүтгэнэ.

 

Гэтэл бага сага буурал орж байгаа соёо сахалтай, өтгөн үстэй, цайвар царайтай хүн Намнандорж гуайтай үг хэлэлцэн зогсоно. Ажвал тууш судалтай саарал костюм өмсөж, пиджакныхаа зүүн энгэрт бидний ер үзээгүй улаан ногоон паалан бүхий тууз, мөнгөн өлзий дэвсгэртэй хэн нэг хүний дүр бүхий тэмдэг зүүсэн нь содхон нүднээ тусав.

 

Тэрвээр иштэй тамхи асаан, утааг нь баруун завжаараа, сахлаа нэвт урт уртаар нь үлээн ногоолин нүдээ нэгтом болгон, нэганивхийлгэн үгхөөрч байлаа. Том хүний ярианд саад болох нь бүү хэл, үгийг нь чагнах ёсон байх биш. Дэмий л хөндийхөн шиг Зогсон бид хэд “Ринчен . Бямбаев” гэж шивнэлдэн байж билээ. Би анх Ринчен гуайн барааг тэгж харж билээ. Хожим мэдэхүл, тэр хурал Ринчен гуайн “Монгол хэлний зүй” номын тухай шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн хотын их дээд сургууль, техникум, дунд сургуулийн хэлний багш нар хэлэлцэн шүүж тунгааж байсан юм даг уу. Тэр хурлын тухай тийм нэг мэдээ сонинд гарсан байсан шиг санагдах юм. Хүүхэд байж дээ.

 

Түүнээс хойш төдий л удаагүй байтал Д .Сэнгээ гуайн “Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн шүлэглэсэцшүүмж гараад ирэх нь тэр. Нэгэн үе их багагүй л тэр шүүмжлэл-шүлгийг хөөрөлдөн Ринчен гуайг өөлөх муулах үг ам дамжих болгонд хүүхэд зүрх маань хичнээн эмзэглэн байсныг бүү мэд. Буурал Ринчен /өөрөө тэгж бичих дуртай байсан/-гийн сайхан найруулал, тэмдэглэл, яруухан орчуулга нийтлэгдсээр л байлаа. “Үүрийн туяа” романы гутгаар дэвтэр ч хэвлэгдэж, “Нууцыг задруулсан захидал”, “Өвгөн хувьтын өвлийн шөнө ярьсан үлгэр”, “Шүхэрч Буниа” үгүүллэгүүд гарч, тэр бүхэн надад баяслыг төрүүлж байлаа. “Далан настны” нэр дарагдсангүй, будаг сайтыг зүлгэх бүр өнгө ордгийн үлгэр болон байв. Монголын зохиолчдын II их хуралд орчуулгын уран зохиолын талаар илтгэл тавихыг нь ч чагнаж суулаа.

 

Би Ринчен гуайн ойр байж, хамт алба ажил хашиж, аян замд дөрөө нийлэн явж байсан хүмүүс, ойр дотны нөхдийн нь дэргэд юүхэн билээ. Гэхдээ нутгийн уул шиг буурал эрдэмтдийг хүндэтгэх бахархах нь миний өөрийн хувь гэж сэтгэлдээ бат санасаар явдаг нэгэн бөгөөд уулзаж учирч явсан шар өдрүүдийн бага боловч гэгээн дурсамж бишгүй байдаг. 1954 оны намар би Зохиолчдын хороонд ажиллах болж ахмад, нэртэй зохиолчидтой танилцаж, хотод байгаа найз нөхөдтэй ойртох завшаан тохиолдов.

 

Тэр үед юмдаг. Нэгэн өдөр “Утга зохиол” сонины ажилтан “Өвгөөдэй" Ц.Дамдинсүрэн гуай боодпын бор цаасаар ороосон баахан сонин ширээнээсээ гарган ирж, “Наана чинь чамд холбогдолтой юм байгаа, сайн үз! Цаашид чамд сургамж болно" хэмээн өгөв. Үзэхүл “Утга зохиол” сонины нилээд хэдэн дугаар аж. Ажвал хэн нэг хүн сонинд гарсан мэдээ сэлт, үгүүлэл, шүлэг найргаас аваад үгүүллэг, найруулал бүхнийг нягтлан уншсан бололтой. Үгүүлбэр зүй, үг найрууллыг нягтлан зарим хэл хэллэг, дүр дүрслэлийг хүртэл тунгаан учир ёсыг тайлан захын нь цагаан зайд татлан бичсэн байлаа. Тэр бүгдийг үзэж байтал миний нэг муу үгүүллэг хэвлэгдсэн с<}нин гараад ирэв.

 

Өөрийнхөө юмыг болохоор бүр ч өлөн нүд тавин ажиглав. Аанай л өнөө хүн нягтлан үзсэн нь ил бас л хэл хэллэг, найруулга зүй сэлтийг анзааран зөрүү бурууг нь учирлан зурж сонины захын зайд бөөн цохолт тэмдэглэл хийжээ. Үзтэл бодож болгоогууштай үнэн зөвийг бичсэн байна. Тэгээд бусад сониныг ч ажиглав. Эцэст нь Өвгөөдэйгээс “Хэн ингэж нягт нямбай уншдаг байна аа?” гэвэл “Ринчен... Манай сонины зөвлөлийн гишүүн хүн шүү дээ. Тэгээд шинэ дугаар бүрийг хүргэн өгмөгц уншиж үзсэнээ эгүүлэн ирүүлдэг юм. Сонины шуурхай зөвлөлгөөн гэж юм байдаг юм.

 

Түүнд л манай у.үн эчнэь оролцож бодол саналаа хэлж байгаа нь энэ дээ. Өөрөө “орсс” “Үнэн” сонинд зав зай муутай байдаг болохоор тэр бүр биеэр^э оролцож чаддаггүй юм” гэж тайлбарлав. Миний духны хөлс чийхарч байлаа. Нэгэн бодоход буурал зохиолч минпй муу зохиолыг цаг гарган анхаарч уншжээ гэж баярла: сэтгэл гөрөвч тэр том хүнд муу муухайгаа ч ганц дэлгэж дээ гуж сана э зовох нь түлхүү түрж ирсэн сэн. Жич. Тэр Ринчен гуайн ун сан “Утга зохиол” сонины дугаарууд нь хаана нэгэн газар хэн нэгэн хүнд хадгалагдаж яваа болов уу гэж боддог юм. Түүнийг олбол дурсгалтай зүйлийн л нэг болно доо гэж санах юм. Түүнээс хойш, Ринчен гуайг Зохиолчдын хороогоор үе үе ирэхэд нь хулчгануурхан л байжөнгөрөөдөгбайсан.

 

Гэвч зохиолчдын зөвлөлгөөн, хурлын зан дуулгах хэргээр хэдэнтаа гэрийнх нь босгыг алхах завшаан тохиов. Бас сонин, сэтгүүлд нь хэвлэлийн хяналтын хувийгхүргэх, авахаар үгийн солиотой болж, Ринчен гуай ч намайг хэн гэдэг болохыг мэддэг болж билээ. Гэхдээ л, өнөө нэг хэл хэллэг тааруухан юм бичдэг хүү гэж бодож байгаа болов уу гэж яс хавталзана. Хартал, буурал зохиолч тэгэхэд урам зоригтой ажиллаж байх шиг санагддаг байлаа.

 

Сэнгээ гуай ч “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж бичиж байснаа гэмшин Ринченд гэсэн нөхөрсөг шүлэг бичин, “Үүрийн туяа айл бүхэнд туслаа” гэсэн мөрийг нь бидний хэдэн залуус олзуурхан баярлаж байв. Гэтэл... Дахиад л хэл ам. Өрнөдийн боловсон зочид буудалд аргал хомоол унгагтаж сууж. Үндсэрхэг үзэлтэн. Цагаан морийг цагаан өвс хатгана. Цагаачийг цагаа хатгана гэх ч шиг. Өөрөө ер тийн хэл аманд өртөнө гэж бодоогүй байж. Өргөн түмнээ л гэсэн

 

сэтгэл өвөрлөж явсан еайх. Унгарт хэл шинжлэлиин ухааны докторын зэрэг хамгаалан, Энэтхэг, Хятадаар аялж, дорнод европоор явж, “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” номуудаа хэвлүүлээд байсан цаг. Тэгэхэд Москва хотноо суралцаж байсан Ч.Лувсанцэрэн, Ж. Дорлигжав зэрэг бидний хэдэн оюутан өвгөн эрдэмтнийг өмөөрсөн аяс хүний захидал бичиж билээ.

 

Хариу нь ирсэн юм даг. Тэр захианд манай нөхдийн нэгэнд хадгалагдаж мэднэ. Яг тэр үед Ринчен гуайд зориулсан шүлгээ Б.Явуухулан бичсэн юм даг. Бидний тэр сэтгэл хөдлөл, эмзэглэл, үнэн мөрийг хэлэх хойч өдрийн совин ч байсан юм уу? Ринчен гуайн нэрийг мэддэг хүмүүс улам ч нэмэгдсээр байлаа. “Г үнж” гэдэг алдартай үгүүллэг бичиж нийтлүүлэв. Түүний “Заан Залуудай”, “Их Нүүдэл”, “Сандо амбан” роман уншигчдын гар дээр очиж, түүх соёл угсаатны зүй, хэл шинжлэл, ардын аман зохиол, уран зохиол, бөө мөргөл, шашин шүтлэгийн талаар бичсэн эрдэм шинжилгээ, судлалын зохиол бүтээл нь гарсаар байлаа.

 

Тэгэхэд төрдөө нэртэй, түмэндээ алдартны насны ойг дуулиантай тэмдэглэдэг байлаа. Бас л * “дээрээс” анхааруулсан юм даг уу. Ринчен гуайн 60 насны ой даруухан болж билээ. Зохиолчдын хорооны дарга, орлогч, зарим нарийн бичгийн дарга, зарим секцийн эрхлэгч, яруу найрагч, зохиолч цөөхөн хүн одоогийн “Монгол зоог” /тэр үеийн “Бээжин”/-ийн газарт гэргийнх нь хамт урин идээ хоол барьж, ерөөл дэмбэрэлийн үг хэлэн хундага өргөж, бэлэг дурсгалын зүйл гардуулан тэмдэглэж билээ. Тэр даруухан найр дээр зохиолч Л.Ванган хундага өргөхдөө “Жаран насны даваа гэдэг өндөр даваа байна шүү.

 

Хийе бүтээе гэснээ л амжихгүй бол хичнээн ч жил үлдэж байгаа юм, бүү мэд” гэж хэлэхэд нь буурал эрдэмтэн их л талархаж, элдэв хачиргүй ийм үгэнд би дуртай хэмээн нэгэн хундага архиа нэгмөсөн хөнтөрч билээ. Ринчен гуай долоо хоногийн дараа биднийг гэртээ урьж билээ. Бидний хэдэн зохиолчдоос гадна ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, ойр дотны нөхөд, шавь нар нь ирсэн байлаа.

 

Амттан идээ, зоог өрсөн ширээн дунд хонины хоёр ууц тавьсан нь содон харагдаж байсан юм даг. Түүнийг насны ахаар гэрэл зурагчин Ц.Дагдандорж, нөгөөг нь албан ажлын ёсоор академийн дэд ерөнхийлөгч Цэрэвээр хөндүүлэн ууцны хишиг тараалгаж байсныг санаж байна. Мэдээж ирсэн гийчид баярын хундага өргөж, насны уртыг ерөөн үг хэлж байсан даг. Найр өндөрлөхийн үед Ц.Хасбаатар бид хоёрыг номынхоо өрөөнд дагуулан орж, Германд хэвлэгдсэн нэг нэг номон дээр гарынхаа үсгийг зуран тэмдэг дарж өгөх нь тэр. Би ийм юм болно гэж санаагүй тул амссан аагтай хатуу рашааныг ор сураггүй болтол баярласан юм даг.

 

Одоо ч тэр номыг нь өглөгийн дээд хэмээн хадгалсаар явдаг юм. Далаад оны үе юмдаг. Зохиолч Б.Нямаа Хэнтий аймгаас хотод шилжин ирээд ч байл уу. С.Эрдэнэ бид гурав уулзаж учирсны баярыг тэмдэглэн яльгүй дөрөө чангалснаа Ринчен гуайнд айлчлахаар бүдүүн зүрх гаргав. Замдаа дэлгүүрээр орж нэгэн лонх хуурай спирт аваад тэднийд очлоо. ӨвлиЛ* орой байсан юмсан. Ес ч эхлээд байл уу. Жавар салхи сэнгэнүүлсэн гурван хүн орж очсон байх. Ринчен гуай ер гайхсан янзгүй, ажлынхаа өрөөнд залав. Бид ч нэг нэгэн сандалд сууж амар мэндийн үг, ажил төрлийн тухай ойр зуурын зүйл ярилцав. Тэгснээ өнөө лонх спиртээ гарган тавив.

 

Гэтэл Ринчен гуай төвөгшөөсөн янзгүй босон харайжданхтай буцалсан усавчирлаа. Тэгээд “Энэ хайрханыг чинь би сайн мэддэггүй юм Та нар занг нь мэддэгээрээ хэрхэн эд бад хийхээ мэд” гэлээ. Энэ зуур Раднаа гуай ч орж ирсэн шиг санагдана. Лавтай л зэмлэж аяглаагүй юмдаг. Бид өнөө спиртээ өөр нэгэн шилэнд таслан хоёр лонх болгож найруулж аяга аяганд хийж дээжийг нь Ринчен гуайд барих юм болов. Гэтэл Ринчен гуай номынхоо тавиур хавиас хуруун чинээ нарийнхан дан мөнгөн хундага гарган ирж, “Энэ жүнзэнд хийчих.

 

Наддаа энэ болно” гэлээ. Том толгой, бүдүүн зүрх гарган ирсэн бид гурав аяга аяган дахиа барсан болоод энэ тэрхнийг асуун энгийн яриа л эг магхан үгүүлэгдэж суулаа. Сүүлдээ гэрийн эзнээс сүрдэх ч шиг болж билээ. Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард сүлжмэл хулсан сандал дээр тухалж, лаазтай улаан тамхийг ороон согтуу гурван толгойг сонжих мэт байвч яриа дэлгэн байлаа.

 

1986 он

 

Ардын уран зохиолч С.Дашдооров

 

Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин