Өнөөдөр та бүхнийг урьсан гол шалтгаан нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээ, хэв журмын нөхцөл байдал, тус цагдаагийн газраас  хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулахыг зорьсон юм.

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар  1500-2000  гэмт хэрэг зөрчлийн тухай  дуудлага мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл дүүрэг дэх нэг цагдаагийн хэлтэст хоногт дунджаар 100-130 гэмт хэрэг зөрчлийн тухай дуудлага ирдэг.

Ирсэн дуудлага мэдээллийн 60-70 нь гэмт хэргийн 1000-1100 нь зөрчлийн, 450-500 нь согтуугийн, 400-450 нь зам тээврийн ослын дуудлага мэдээлэл байна.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 406137 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 293974 буюу 72.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс:

Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 31893 нэгжээр буюу 12.2 хувиар өсөж нийт гомдол, мэдээллийн 96.8 хувь буюу 290209-г  Цагдаагийн байгууллагаас шийдвэрлэж ажиллаа.

Энэ оны эхний 10 сарын байдлаарУлсын хэмжээнд 23080 гэмт хэрэг бүртгэгдсэний 15257 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн ньнийт гэмт хэргийн 66.1 хувийг эзэлж  өмнөх оны мөн үеийнхээс 252 хэргээр буюу 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 15257 гэмт хэргийн улмаас  5810 хүн гэмтэж,  аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 109,224,5 сая төгрөгийн хохирол учирсанаас 18.8 хувийг нөхөн төлүүлж, 11,028,0 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн бөгөөд дээрхи гэмт хэрэгт 12283 хүн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өсөж хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад -11.4хувиар буурсан байна.

Улаанбаатар хотодбүртгэгдсэн нийт хэргийн 7579 буюу  49.0 хувь нь хөнгөн, 6662 буюу 44.4 хувь нь  хүндэвтэр, 737 буюу 4.8 хувь нь хүнд, 279 буюу 1.9 хувь нь  онц хүнд хэрэг эзэлж байна.

Урд оны мөн үетэй харьцуулахад:  Хүнд гэмт хэрэг-18.3 хувиар,  хүндэвтэр гэмт хэрэг -0.4, онц хүндгэмт хэрэг -1.1  хувиар тус тус буурсан бөгөөд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нийт 9549гэмт хэрэг бүртгэгдсэний 5828 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 61.0хувьтай байгаа ньөмнө хоны мөн үеийнхээс илрүүлэлт 3.8хувиар өссөн байна.

       Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт 15257 гэмтхэргийн ихэнхи буюу 34.4хувийг / 5245 / бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа байдалд үндэслэн тус Цагдаагийн газраас

-хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг боловсруулан  батлуулж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

- хулгайн эд зүйл зарж борлогдох зах зээлийг хаах зорилгоорбарьцаанымэдээллийнцахимбүртгэл,хяналтын системийг бий болгохоор ажиллаж  байна.

/  иргэдийн  өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрхашгийг хамгаалах/

  • Алба хаагчидыг чадваржуулах, гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг бэхжүүлэх

ажлыг сайжруулах зорилгоор “Хэргийн газрын үзлэг-Мөрдөн байцаагч” модуль сургалтыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 390 алба хаагчийг хамруулан зохион явууллаа.

 Гэмт хэрэг ихээр үйлдэгддэг цаг хугацаанд нийслэл хотын гудамж, талбайг хяналттай болгох зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журам”-ын төслийг боловсруулан,  2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, шаардлагатай  санхүүжилтийг шийдвэрлүүлэн гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх 2500 иргэнийг сонгон, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Хэв журмын урамшилт эргүүл”-ээр ажиллуулж эхлээд байна.

Мөн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээллийг бүрэн хэмжээгээр газрын зурагт тэмдэглэж, түүнд тулгуурлан гэмт хэргийн мэдээллийг судлан дүн шинжилгээ хийх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хүч, техник хэрэгслийг оновчтой хуваарилах зэрэгт ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад орны хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгддэг ArcGIS газар зүйн мэдээллийн системд суурилсан “Гэмт хэргийн цахим зураглал”-ыг боловсруулан, Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлээд байна.

“Гэмт хэргийн цахим зураглал систем”-ийг нэвтрүүлсэнээр гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлыг дүгнэх,гэмт хэрэгт өртөөд буй эмзэг цэгүүдийг тодорхойлон   гэмт хэргийг үйлдэгдсэний дараа олж илрүүлэх бус үйлдэгдэхээс өмнө шалтгаан нөхцөлийг арилгах, хариу арга хэмжээ авч гэмт хэрэг, захиргааны зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.