Хариуцсан салбарынхаа нэр сүрийг өндөрт өргөхийн оронд, өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд хамаг анхаарлаа чиглүүлээд зогсохгүй, Монгол-Орос хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгахаа шахсан этгээд бол УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар юм.  

Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсан түүнийг дахиж л төмөр замын салбарт ойртуулах хэрэггүй шүү гэж энэ салбарын учир мэдэх хүмүүс шулуухан хэлж байгааг энд тодотгоё. Хэрэв тэр үнэхээр л төмөр замын салбар хийгээд тэнд ажиллагсдын төлөө сэтгэл зүрх гаргаж ажилласан бол юу гэж ингэтлээ салбартаа  адлагдах билээ. Гол нь тэрбээр УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд ашигтай үйлдлүүд олныг хийжээ. Тэдгээр үйлдлүүдийнх нь нэгийг өнөөдөр өгүүлэх болно.

ТББ-д найр тавьсан  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ!

16521714_1851904781717061_799839999_n

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар 2015 оны 4 дүгээр сарын 2-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа юм. Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаагүй үйлчилнэ гэх заалттай гэрээнийхээ зорилгыг бол их л томоор харцгаажээ. Тодруулбал, Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс баримтлаж байгаа бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд санал зөвлөмж өгөх.Төмөр замын салбарт мөрдөгдөх хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулах, санал оруулах, хэрэгжүүлэх, үйл явцад манлайлан оролцох. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, мэргэжлийн гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, Нэгдсэн холбооны талаарх асуудлыг шийдвэрлэхэд гишүүн байгууллагуудыг өргөнөөр оролцуулж, төмөр замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж мэргэшүүлэх, боловсролыг дээшлүүлэхэд оролцох.  Төмөр замын суурь бүтэц барьж байгуулах, ашиглах, хөдлөх бүрэлдхүүний ашиглалт засвар үйлчилгээ, гүйлтийн норм хугацаа, Эрчим хүч, ус хангамж, засвар үйлчилгээ, депогийн  техник аюулгүйн нөхцөл, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлд  мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах, шинжилгээ судалгаа хийх ажиллагаанд талуудын хооронд харилцааг зохицуулахад оршино хэмээн гэрээний зорилгоо тодорхойлжээ.

16559171_1443281245706858_1721650701_n

 

Үргэлжлэлийг эндээс