Монгол Улсын хүн амын 1 сая гаруй буюу 35.8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг.  Улс эх орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг хөндөн, оновчтой шийдвэр гаргах нь төрийн болон төрийн бус байгууллага цаашлаад иргэн бүрийн үүрэг билээ.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-тай хамтран “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдсан. Үүнээс “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”, “Ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшилд интернэт хэрхэн нөлөөлж буйг судлах нь” зэрэг илтгэлүүд анхаарлын төвд байлаа.

/Эрүүл мэндийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тус тусад оруулдаг болъё/

Өсвөр насны хүсээгүй жирэмслэлтийн тоон үзүүлэлт буурахгүй байгааг хэлж байлаа. Энэ нь боловсролын системийн эрүүл мэндийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тус тусад оруулдаг болох, өсвөр насныханд анхааралаа хандуулах нь нэмэгдээгүй, гэр бүлийн таатай уур амьсгал бүрдүүлэх аав, ээжүүд хүүхдэдээ олон цагийг өнгөрүүлж ярилцах нь чухал. Мөн ерөнхий боловсролын сургуулийн эмч өсвөр насныханыг ойр ойрхон хүлээн авч уулзаж эрүүл мэндийн боловсролыг байнга өгч байх шаардлагатай байгаа юм. Өсвөр насныхан өөрт тохиолдсон бэрхшээл, тулгамдсан асуудлыг найзуудаасаа асууж хөнгөн, хийсвэр хандаж байгааг тодотгон хэллээ.

Хүүхдийн тусламжийн 108 дугаар нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл авдаг. Харин эрүүл мэндийн талаар 1900-1908 дугаарт хандах ёстой байдаг. Гэтэл иргэд болон хүүхдүүд үүнийг мэддэггүй тэр дундаа 108 дугаарыг мэддэггүй хариулт дийлэнх хувийг эзэлж байгааг харууллаа.

/Хар тугалгаас сэргийлж, бүх хүүхдүүдийг шижилгээнд хамруулж эмчлэх нь чухал/

Мөн энэ үеэр ДЭМБ-аас хүүхдийн цусанд 5 мкг/дп хар тугалга байвал хортой гэж үздэг. Харин манай улсын хүүхдүүдийн цусанд дунджаар 16-19 мкг/дп байгаа юм. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламж их байсан үзүүлэлтийг харуулсан юм. Хар тугалга бол хүний биед байх ёсгүй хортой элемент. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, оюуны чадамж буурна, сонсгол, өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Мөн хүүхдийн цус багадалт, бөөрний өвчинд сөрөг нөлөөтэй байдаг. Хар тугалга нь мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг метал. 0-3 настай хүүхдүүдэд мэдрэлийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй хөгжиж байдаг. Цаашлаад 0-5 насны хүүхдэд хар тугалга хүчтэй өртвөл сэтгэн бодох чадварт нөлөөлж, эрчимтэй буурдаг. Тиймээс монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалагын суурь хэмжээг тогтоож, арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэллээ. Манайд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн цусан дахь сахарын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байна.

/Асрамжийн төвийн хүүхдүүдийг амьдрах ухаанд суралцуулах асуудал тулгарлаа/

Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй байгааг хэллээ. Асрамжийн газар амьдрах хугацаанд бэлэнчлэх сэтгэлээнээс салгах. Ингэснээрээ мөнгөтэй зөв харьцах, ажил хийх сонирхолтой, хүнийг хайрлах, энэрэх зэрэг амьдрах ухаанд суралцах юм. Өнөөдөр бэлдэж, бэлтгэгдэж гарсан хүүхдүүд тэтгэмжийг мөнгийг зөв зарцуулдаггүй, ажилд оруулах гэхэд хангамж асуудаг мөн гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэгт холбогдож байгааг хэллээ. Иймээс манай улсад үйл ажиллагаа явуулдаг асрамжийн газрын арга аргачлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь судалгаа хийсэн материалаас харагдаж буйг тодотгон хэлсэн юм.

/Интернэтийн орчинд хязгаарлалт дутагдсаар.../

Интернэт ашигладаг хүүхдүүдээс судалгаа авахад хичээл болон ирээдүйн сургууль сонгох олон улс болон манай улсад зохиогдох тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалт, сурталчилгааны мэдээллийг авдаг бидэнд маш хэрэгтэй байдаг гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлсэн байна. Хэрэгтэй мэдээлэл олж авч чадаж байгаа нь таатай ч олон цагаар суух, танилцах хүсэлтэнд болгоомжтой ханддагүйгээс болж өөрийгөө эрсдэлд оруулах магадлал 78%-ийг эзэлсэн судалгааг харуулсан юм. Интернэтээр гүтгэх, доромжлох, +18 бичлэг, зураг зэрэгт хяналт, хязгаарлалт, хууль гаргах нь зүйтэй байна. Энэ бүхэн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгааг иргэд шүүмжилсээр байгаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сургалт, сурталчилгааг багагүй хүргэдэг. Тэгвэл судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх хувь нь эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нартай асуудлаа ярилцахаас эмээн телевиз, сайтаас мэдээлэл авдаг гэж хариулсан байгаа юм. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сөрөг мэдээллийн хор уршиг, үүнээс сэргийлэх аргын талаар болон өсвөр насныхны бүхий л талын мэдээллийг олон давтамжтайгаар хүргэж байх дүгнэлтийг хэлж байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан мэдлэг, мэдээлэлтэй болгох чухал шийдлүүдийн нэг гэж илтгэл тавигч тодотгон хэллээ.

Хүүхдийн хөгжлийн асуудал бол зөвхөн боловсролын байгууллагын асуудал биш. Эцэг, эх, багш, нийгмийн ажилтнууд хамтарч ажиллах ёстой. Мөн нийгмийг чиглүүлж, хэрхэгийг шийддэг хүчирхэг зэвсэг хэвлэл мэдээлэл хэрэгсэлээр улс орны ирээдүйн эзэн болсон иргэнд, гэр бүлд, өсвөр нас, бага насны хүүхдүүдийн тулгамдсан асуудлын гарах арга зам, шийдэл, шийдвэрийг “РЕКЛАМ”-дах нь чухал байна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn