Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр амтай болгон шаагилдаж Харвони эмийг зөвхөн Архангайд тараах гэлээ хэмээн ОНОМ сангийнхан улс төржүүлж байгаа билээ.

Тэгвэл энэхүү асуудлыг улмаас архангайхан битгий хэл нэг ч монгол хүн энэ эмийг хүртэх боломжгүйд хүрээд байгааг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Учир нь эрхэм гишүүн “Элэгний эмгэггүй Архангай” төслийн санаачлагаар АНУ-ын "Гилеад Сайнс" компанитай холбоо тогтоон  элэгний С вирусийн 3000 ширхэг эмийг буцалтгүй тусламжаар авах боломжтой болсон тул 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүсэлтээ уламжилсан аж. 

Гэвч энэ нь хэт улс төржиж байгаа учир Америкийн талаас энэхүү төслийг цуцалж магадгүй байгаа талаар тэрбээр ийн бичжээ. 

"Гааль дээр байгаа 1000 хүний Харвони эмийг татаж оруулахаа азнаж байгаарай, хэрэв Монгол Улсын Засгийн газраас манай компаний хэрэгжүүлж байгаа төслийг ямар нэг байдлаар өөрчлөх гэвэл бид татан авах нөхцөл үүсч болзошгүй" гэж АНУ-ын Гилиад Сайнс компаниас Монгол дахь дистрибьютер компани болох "Омбал" ХХК-ий удирдлагуудад мэдэгдсэн тухай мэдээлэл авлаа.

"Хэрэв ЗГ юмуу ТББ ч юмуу Монголд зорилтот бүлгүүддээ төсөл хэрэгжүүлнэ гэвэл төслөө бичээд бидэнд ирүүлэх нээлттэй, бид судалж үзэж шийдвэрлэдэг" гэжээ. Гилиад Сайнс компаний дэмжлэгээр, Архангай ахмад настнуудын хүрээнд, элэгний С вирусын Харвони эмийг түгээх зорилготой эхлүүлсэн бидний төслийг хэсэг бүлэг нөхдүүд улстөржүүлж, төслийн зорилгыг гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч, Дэлхийгээр нэг тарааж, нийгэмд энэ төслийн талаар үл ойлголцол бий болгосны горыг амсаж магадгүй эгзэгтэй байдал үүсч байна. Тодорхой мэдээллийг холбогдох дистрибьютерээс нь авна биз дээ.

Хэрэв төсөл зогсвол энэ нөхдүүд хариуцлага хүлээх үү? Тийм хуулийн санкц бий юу манайд? Юу ч гэхэв дээ, бидний цөөхөн монголчууд. Нэг нь үмх юм олоод ирэхээд зүгээр суусан хэд нь заавал тэгш хуваа гээд байдаг. Өнөөдөр чинь 21-р зуун. Энэ нийгэм чинь чөлөөт зах зээлийнх. Зорилт нь хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоох" гэж тэрбээр бичсэн байв.