“Хэрэглэгч хаан”  хэмээх хачин сайхан уриа үг байдаг хэдий ч  манай улсад энэ  нь зүгээр л үг төдий хий хоосон зүйл болсон. Манай томоохон үйлчилгээний газрууд иргэдээ дээдлэх нь бүү хэл адаглаад ариун цэврийн өрөөгөө харамлах нь энүүхэнд байдаг нь иргэдийг ихээхэн бухимдуулдаг.

  Ганцхан жишээ дурдахад манайд арилжааны  нэлээд хэдэн банк  байдаг ч тэдгээрийн олон зуун салбараас ганц нь ч иргэдэд үйлчлэх ариун цэврийн өрөөгүй байдаг. Энэ талаарх гомдол санал холбогдох байгууллагуудад байнга ирдэг ч  өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй байна. Хамгийн сүүлд иргэдийн санал гомдлын дагуу банкуудыг шалгахад нэр бүхий зургаан банкны зургаан салбар тооцооны төвүүд харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрүүлсэн байна.
 
Эдгээр банкуудаар  үйлчилгээ авах гэж хэдэн арван цагаар дугаарлан зогсож байгаа банк нь ариун цэврийн өрөө байхгүй, байсан ч үүдэнд нь “Гадна хүн орохыг хориглоно” гэсэн бичиг наачихсан байдаг нь нууц биш.Тиймээс заавал иргэдийн санал гомдолтой, гомдолгүй иргэдэд үйлчлэх салбарууддаа заавал ариун цэврийн өрөөтэй байхыг шаардах хэрэгтэй байна. Угаасаа хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн байхад хуулиа биелүүлэхийг шаардах бүхэл бүтэн ШӨХТГ гээд газар байж байхад иргэд, хэрэглэгчид яагаад бие засах газар хайгаад, хавчигнаад явж байх ёстой гэж. Тэд хянаад, шалгаад явж байна. Одоо иргэд шаардах хэрэгтэй.
 
Уг нь Монгол Улсын эрүүл ахуйн тухай хуульд “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэсэн байдаг.
 
Тэгвэл манай ихэнх банкууд ариун цэврийн өрөөтэй ч үйлчлүүлэгчдийг орохыг хориглосон цоожтой байдаг энэ байдлыг халах цаг нэгэнт болжээ. Түүнчлэн ариун цэврийн өрөөгөө түгжчихдэг банкуудаас гадна огт ариун цэврийн өрөөгүй үйлчилгээний байгууллагууд бас байна. Тэр ч бүү хэл нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг нэртэй газрууд ариун цэврийн өрөөгүй байгаа нь иргэдийг дээд зэргээр бухимдуулж байна.

 

үргэлжлэлийг эндээс