“ИВЭЭЛ ЭНЭРЭЛ” ТББ-ын тэргүүн Б.УРАНЧИМЭГ

Одоогоос хэдэн жилийн өмнө аргал түүж зараад орлогоороо байшин барьж түүндээ олон өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа нэг эмэгтэйн тухай итгэмээргүй үлгэр мэт түүхийг сонссон юм. Үнэмшихэд хэцүү ч үүний цаана үнэн юу байна гэсэн эргэлзээ олон жил санаанд минь байсан учир урин орсон хаврын өглөө би Өлзийт хорооллыг зорьлоо.

Хороон дээрээс сураглаж утасны дугаарыг нь олж залгахад: -Уучлаарай эгч нь хотод эмнэлгээр яваад байгаа, оройтно. Маргааш өглөө хороолол хавьд цаг товлоод уулзъя, би өглөө 10:00 цагт залгая гэв. Хэлсэн ёсоороо маргааш өглөө нь 10:00 цагт надруу залгахад нь: -Уучлаарай, би тантай олон хөлийн газар биш тухтай уулзаж ярилцах хүсэлтэй байна гээд хаягаа мессежээр явуулж гэртээ урьлаа. Ганцаараа эр хүний гэр орон ундуй сундуй, эмх замбараагүй. Энэ байдлаа эмхэлж амжаагүй байтал хаалга тогшиж Уранчимэг эгч энгэртээ цайны сүү тэвэрсээр орж ирсэн юм. Ийнхүү танилцаж түүний ажил амьдралынх нь тухай асууж болох бүх зүйлийг хэрэгт дурлан ярилцах боломж тохиосон нь энэ. Амьд ярианы хагасыг би дуу хураагуурт буулгасан, гэхдээ тэр амьдралын үнэн түүхийг сэтгэлийнхээ цөмд бүрмөсөн буулгаж авсан юм. Үүнийг тэнгэрлэг хүмүүн танд зориулъя.

Ховд аймгийн Мөст сумын адуучин, нутаг орондоо нэр хүнд сайтай, хөдөлмөрч Булгаагийнх гэдэг айл ойролцоо төрүүлсэн дэрсхэн 10 хүүхэдтэй. Энэ хүн бол энэхүү нийтлэлийн гол баатарын аав бөгөөд залуудаа насан өөд болж, сэтгэлийн шаналалд үлдсэн хань нь нэг жилийн дараа мөн бурханы орноо одож 10 хүүхэд өнчин үлджээ. Ээж ааваасаа өнчирч үлдсэн 9 дүү нь Уранчимэг охины мөрөөдлийн сургуульдаа суралцах хүслийг эргүүлсэн төдийгүй нэгэнт ирсэн хувь тавилангийн өмнө нугарахгүй байх шалтгааныг түүнд тулгасан юм. Түүнд үлдсэн хөрөнгө бол гэр бүлийн ажилсаг, цэвэрч, зөв хүмүүжил л байлаа. 10-р ангийн дэрсхэн охин Уранчимэг өөрөө ч аав ээжийгээ санадаг байв. Одоо ч санан үгүйлнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу