Оёдолчин бүсгүйчүүд өөрсдийн урласан бүтээлийг уралдаан сойхоор ирж байгаа нь энэ. “Сэтгэл хөдлөөд, баяртайбайна” хэмээн хөөр­сөн бүсгүйчүүд тэм­цээн эхлэхийг тэсэн ядаж хүлээж байв.

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас зохион байгуулж буй. Энэуралдааны салхийг хагалж Орхон аймгийн уран үйлчид өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанднийт 70 орчим бүтээлийг сойжээ. Үүнээс 40 орчим нь бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Аймгийн аварга “Уран үйлчин”-ээр Цэрэндоржийн Анхтуяа шалгарсан бөгөөд тэрээр 1998 оноос оёдол хийж эхэлжээ. Харинаймгийн дэд аваргаар Хишигдоржийн Туул то­дор­сон юм. Мөн дэд аварга үйлчнээр Батын Нүрзэдмаа тодорчоролцогчдыг манлайллаа. Б.Нүрзэдмаа нь “Уран элбэг” компанийг үүсгэн байгуулж аймагтаа жижиг үйлдвэрлэлэрхлэн найман хүнийг ажлын байраар хангаж буй чадварлаг эмэгтэй хэмээн “Эрдэнэтийн оёдолчдын холбоо”-нытэргүүн Н.Бэхбаатар ярилаа.

Энэхүү уралдааны авар­гуу­дад японы “Juki” брэндийн оёдлын машин, мөнгөн шагнал гардуулсан юм.

 

БҮСИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРЭГТЭЙ “ҮЙЛЧИН”

 

Шалгаруулалтад оролцогсдыг дүгнэх хэцүү даалгаврыг “UB cotton” компанийн захи­рал, дизайнер С.Баясгалан, “Steppe work wear” компанийн зөвлөх мастер Ө.Хашхүүнар гүйцэтгэсэн юм. Шалгаруулалтад оролцож буйбүтээгдэхүүнийг урла­сан оёдолчдын чадвар сайн байгаагшүүгчид ярьж байлаа. Энэ удаагийн шалгаруулалтыгмэргэжлийн ур чадвар, загвар дизайныг харахын зэрэгцээолон нийтэд таа­лагдах эсэхийг нь харгал­заж буйгаашүүгч С.Баясгалан хэлсэн. Аймгийн аваргыг гурванбайраар шалгаруулахаас гадна бүсийн уралдаандоролцох эрхийг гардуулах учиртай. Тиймээс энэ удаагийнуралдаанд оролцсон бүтээгдэхүүний 50-иас илүү хувь ньбүсийн тэмцээнд оролцох эрхээ гардсан юм. Бүсэдөрсөлдөх оёдолчдын дунд Д.Гэрэлтцогт гэх залуу орсоннь содон байлаа. Тэрээр Орхон аймгийн тариаланчбөгөөд багаасаа юм оёж сурсан тухайгаа хуучилсан. “Баяр, наадмын үеэр ах дүү болон гэр бүлийнхэндээ дээлурлаж өгдөг. Багадаа ээждээ тусалж дээл оёж сурсан. Энэудаагийн тэмцээнд зүгээр л ороод үзмээр санагдсан. Бүсийн тэмцээнд орох болсондоо маш их баяртай байна” гэв.

Орхоны уран үйлчид анх удаа зохион байгуулагдажбайгаа уралдаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжбайсан юм. Тэмцээнд оролцохын тулд цаг зав, сурчмэдсэн бүхий л ур ухаанаа дайчлан оролцсон нь үрдүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа үйлчинбүсгүйчүүд ам уралдан ярьж байв. Мэдээж анхны удаазохион байгуулж байгаа тэмцээн учраас алдаа оноо байгааг тэд үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч хүч хөдөлмөрийгүнэлэхээр төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Уран үйлчин-2017” улсын уралдаан цаг үеэмэдэрсэн, бодит амьдралд нийцсэн сайхан тэмцээн болсныг Орхончууд тэмдэглэлээ. “Монгол Улсын эдийн засагттомоохон хувь нэмэр оруулах салбарын нэг нь яахын аргагүй хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс оёдолчдыгалдаршуулах, тэдэнд урам зориг өгөх тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай” гэж “Эрдэнэтийн баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Түмэнжаргал онцоллоо.

 

ОЁДОЛЧДЫГ НЭГТГЭХИЙГ ЗОРЬЖЭЭ

 

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааны зорилго нь оёдолчин, үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэхбайр суурийг нь бэхжүүлэхэд оршиж буй. Түүнчлэн энэ уралдаанаар дамжуулан хөнгөн үйлдвэрийн салбарынсудалгааны ажлыг хийж буй. Ингэснээр тухайн аймаг орон нутаг болон бүс нутагт үйлдвэр байгуулах боломжийгэрэлхийлжээ. Энэ нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн төсөвт тодорхой хэмжээгээрмөнгө төвлөрүүлэх эх үүсвэр болох юм. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, улсын эдийн засагт эзлэх хувьхэмжээг нэмэгдүүлэх нь бас нэгэн зорилго юм байна. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад Орхонаймгийн Тамгын газар, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдааны төв, “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүнН.Баясгалан, “Эрдэнэтийн унаган залуус” ТББ, “Эрдэнэтийн оёдолчдын холбоо” ТББ хамтран ажиллаж, туслалцааүзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Орхон аймагт зохион байгуулсан уралдааны оролцогч Б.Баяржаргал “Бидний хөдөлмөр, бүтээлийг үнэлэн, өрсөлдүүлж байгаад нь баяртай байна. Ер манайхаас бусад салбарт улсын уралдаан зарлагддаг. Оёдолчдынтухайд загвар шоу, тэмцээнд л оролцдог” гэв. Тиймээс оёдолчдыг алдаршуулах нь нийгмийн шаардлага болсныгэнэ уралдаанаас харж болох юм. Цаашлаад хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд түүчээлэх оёдолчдыг сонгоншалгаруулснаар гэрэлт ирээдүйн эхлэл байх болно хэмээн “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынтэргүүн Г.Майцэцэг хэллээ. Хөшигний ард үлддэг, нийгмийн бүхий л салбарынханд хүрч үйлчилдэг оёдлынсалбарын ажилтан, мэргэжилтнүүдийг алдаршуулж байгаа энэхүү уралдаан 21 аймгаар үргэлжлэх юм байна.

Д.ОЮУНЧИМЭГ