Монгол Улс 2018 оны 5 дугаар сард нийслэл Улаанбаатар хотын ойролцоо шинэ олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаа энэ үед зогсонги байдалд ороод буй тус улсын агаарын тээврийн зах зээл маш чухал цаг үед тулж ирлээ. 
 
Шинэ нисэх буудлыг үр ашигтай ажиллуулж, агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд засгийн газар үндэсний тээвэрлэгчээ хамгаалахаа зогсоож, агаарын тээврийн салбарт шинэ либерал бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.  
 
Үндэсний агаарын тээвэрлэгчээ хамгаалсан бодлогын улмаас Монголын хувьд олон улсын зах зээл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд огт өргөжөөгүй билээ.
 
Үндэсний тээвэрлэгчээ хамгаалсан үйл ажиллагааны хамгийн сүүлийн хэдэн жишээг дурдвал, Монголын тал Казахстаны “Air Astana”-гийн нислэгийг хүлээн авахаас татгалзсанаас гадна “Turkish Airways”-д Истанбул хотоос шууд нислэг хийх зөвшөөрөл олгохоос татгалзсан юм.
 
Монголын зах зээлд асар их боломж бий. Сүүлийн үед тус улсыг зорих жуулчдын тоо өсч байгаа нь өрсөлдөөн нэмэгдсэнээс үүдэн засгийн газрын мэдэлд байдаг МИАТ компанид сөргөөр нөлөөлнө гэдгээс илүүтэй эдийн засгийн асар их үр өгөөжийг авчрах юм.
 
Шинэ нисэх буудал нээгдэх гэж байгаа тул сонирхож буй гадаадын агаарын тээврийн компаниудад нээлттэй байх, хүсэлт тавьсан орнуудын нислэгийг зөвшөөрөх, нисэх буудлын үйлчилгээнд дангаар ноёрхдог МИАТ-ийн монополийг халах, мөн нисэх буудлын төлбөрийг бууруулснаар гадаадын агаарын тээврийн компаниудад хямд үнэтэй нислэг үйлдэх боломж олгох нь Монголын хувьд маш чухал юм. /2017.04.24/
                              
Х.Сарнай
Эх сурвалж : Монцамэ агентлаг