Орхон-Говь болон Шүрэнгийн УЦС төслийн бүс нутгийн экологийн үнэлгээ мөн байгаль орчин болоод нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийн хэлэлцүүлэг Эрхүү мужид үргэлжиллээ. Өнгөрөгч гуравдугаар сард, нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн оршин суугчид болон ТББ-дын санал, зөвлөмжийг авах зорилготой энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг БНБУ-ын 11 хот, тосгон сууринд зохион байгуулагдсан.


MINIS /Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл/, БОАЖЯ, ЭХЯ болон Орхон-Говь, Шүрэнгийн УЦС төслийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын даалгаврын төслийн нэгдсэн баг Эрхүү мужийн Слюдянка хот, Ольхон дүүргийн Еланцы суурин, Эрхүү хотод энэ сарын 16-19-ний өдрүүдэд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахаар товложээ.


Тодруулах нь…

Өнгөрсөн гуравдугаар сард Буриадад болсон хэлэлцүүлгийн талаар монголчууд бид хангалттай мэдээлэлтэй байж чадаагүй. Оросын хэвлэлүүдийн мэдээ, мэдээллийг орчуулж тавьснаас хэтрээгүй юм. Энэ нь хэт нэг талыг барьсан, монголын байр суурийг орхигдуулж байсныг дурдах хэрэгтэй. Тиймдээ ч “Эх сурвалж” агентлаг Эрхүүгийн хэлэлцүүлэгт анхаарлаа хандууллаа.

Untitled-1Монголд өдөр ирэх бүр ус, агаар шиг дутагдаж буй УЦС-дын хувь заяанд энэхүү хэлэлцүүлэг хэрхэн нөлөөлөх бол… Эрхүү Буриадаас дутахгүй эсэргүүцэх болов уу, үйл явдлаас гадна өмнөх хэлэлцүүлгийн тухай, Оросын хэвлэлүүдээр шуугиж байсан шиг төслийн баг “аавдаа загнуулсан хүүхэд шиг” хэлэх үггүй суусан уу, оросууд бидэнд зааж зааварлан, монгол эрдэмтэд тэнд доог тохуу болсон уу?! Оросын хэвлэл ийм дүгнэлтүүдийг хийхдээ зөвхөн УЦС-ыг эсэргүүцэж буй ТББ-дын эх сурвалжийг голчилж, Монголын байр суурийг орхигдуулдаг уу гэдэг нь бидний сонирхлыг давхар татаж байлаа.


Ус, агаар шиг дутагдах УЦС-ын тухай “монолог” 

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэж монгол ардын үг бий. Аль болгон айлаас хамааралтай амьдрах вэ?! Жилд 30 сая ам.доллараар хэмжигдэх эрчим хүчний импорт, нэмэх нь мөн тооны ам.доллар тохируулгын горимгүй дулааны цахилгаан станцын үргүй зардал болно. Цаана нь тоо баримтаар хэмжишгүй хохиролууд… Биш ээ! Сүйрлүүд. Агаарын бохирдол дээд цэгээ давчихсан нийслэл, 48 жилийн ашиглалттай станцууд 50 жилийн тэгш ойгоо тэмдэглэж буй дэд бүтэц, усгүй, эрчим хүчгүй уул уурхай, жижиг том үйлдвэрүүд. Ундлах усгүй говийн айлууд. Айл, хүн, монгол хүнээс салгаж ойлгохын аргагүй мал сүрэг. Агаар, хөрсний чийгшилгүй газар тариалангийн бүс…

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжилтэй хөл зэрэгцдэггүй юм гэхэд, ядаж  амьд үлдэх эрх монгол хүнд бий. Хилэм, Омуль гэх загасны төрөл зүйлээс дорд үзэгдэхдээ тултлаа монголчууд бид “улс төржсний” гор юм биз гэж гомдох уу?! Он цагийн хэлхээ, оносон алдсан фактуудыг цааш яриад яахав. Сэргээгдэх эрчим хүчний үл шавхагдах, үл тасалдах нөөц УЦС-аас илүү хувилбар монголчуудад байхгүй нь нэгэнт үнэн. Монголчуудад буцах шалтгаан, “бууж өгөх” шалтаг байхгүй. Харин “ах” нарт таалагдахгүй байх шалтгаан ч бий, шалтаг ч бий.


Яагаад УЦС…

Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92 хувийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, харин үлдсэн хувийг хойд хөршөөс импортоор авдаг. Нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг тул эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ богино хугацаанд тохируулах, өөрчлөх чадвар болоод техникийн боломж хязгаарлагдмал байдаг. ОХУ-аас импортлодог эрчим хүч нь системийг оргил ачааллыг хааж, тохируулагчийн үүрэг гүйцэтгэдэг тул манай улс эрчим хүчний хамааралтай байдал улам нэмэгдсээр байгаа ажээ. УЦС-ын төслүүд хэрэгжсэнээр нэгдүгээрт эрчим хүчний хамаарлаас хямд, үл тасалдах нөөцөөр гарах, бусад төрлийн сэргээгдэх эх үүсвэрээс бий болох эрчим хүчний үйлдвэрлэлийн тохируулгыг бий болгох, хоёрдугаарт түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг бууруулах бодитоор алхам хийх, гуравдугаарт, газрын гадаргын цэвэр усны томоохон нөөц бий болж тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах, үерээс хамгаалах, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай хөгжих боломж бүрдэх гээд УЦС-ыг сонгох олон зайлшгүй шалтгаан Монголд бий.


Төслүүдийн товч танилцуулга: 

Шүрэнгийн УЦС төсөл

шүрэн〈 Шүрэнгийн УЦС төсөл нь МУ-ын хилээс 150 км орших Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төлөвлөгдөж буй төсөл юм. Хүчин чадал нь 244 МВт-ын бүтээмжтэй, жилдээ 50-60 сая долларын цахилгаан борлуулах боломжийг урьдчилсан судалгаагаар дэвшүүлсэн. УЦС-ын ус хуримтлуулах талбай нь Сэлэнгэ аймгийн гурван сум, Булганы хоёр сумыг дайрах тооцоо гарсан. УЦС-ын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуух урьдчилсан тооцоотой. Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулсан. Дэлхийн банкны санхүүжилтээр нарийвчилсан судалгааг хийхээр нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн иргэдэд хэлэлцүүлэг явуулж буй нь энэ юм〉  

Орхон-Говь төсөл

/Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл/
〈 Энэхүү төсөл нь Говийн бүсийг ус дамжуулах хоолойгоор усаар хангаж говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хөдөөгийн хүн амын ус хангамж, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамт шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжийг дахин сэргээх зорилгоор зарим усны эх үүсвэрийг шинээр ашиглах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн олон асуудлыг хамт шийдвэрлэх боломжтой томоохон төсөл юм. Говь цөлийн бүсийн ус хангамжийг шийдэх үндсэн арга нь одоо болтол газрын доорх ус. Энэхүү төсөл нь газрын гадаргын усыг үр бүтээлтэй ашиглаж олон мянган жилд хуримлагддаг газрын доорх усыг хамгаалах давхар ач холбогдолтой юм〉

Яагаад хэлэлцүүлэг…

Монголчуудын жаран давуулан мөрөөдсөн Эгийн голын УЦС бараг л баригддаг дээрээ ирээд таг зогсов. Хөрөнгө оруулалт нь хүртэл тодорхой болсон төслийг баригдах шахсан л гэж мөрөөдөхөөс.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл түшсэн хэд хэдэн том төсөл  бас л хилийн чанадад хэлэлцүүлэг хийж байж өндийх үгүй нь шийдэгдэх болчихов.

“Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл “Шүрэнгийн УЦС мөн Орхон-Говь ус шилжүүлэх төслүүдийг Дэлхийн банк өөрийн үйл ажиллагааны OP 4.04-ын “Байгалийн нутаглах газар (Natural Habitats)” бодлогоо үл харгалзан нэн ховордсон, устах аюулд өртсөн ан амьтан бүхий голуудын сав газарт усан далан барих төсөл боловсруулах явцад техникийн туслалцаа үзүүлэх сонголт хийсэн”-д гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Үр дагаварт нь Дэлхийн банк Монгол болон Оросын нутаг дэвсгэрийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүс буюу ОХУ-ын Эрхүү муж, Буриад, Монголын нутаг дэвсгэрт хэлэлцүүлэг явуулах шийдвэр гаргаснаар энэхүү төслүүд хэлэлцүүлэг дуусахаас нааш, тэр дундаа “амжилттай” дүн авахаас нааш ахихааргүй болсон.

Энд тодруулахад, хэлэлцүүлэг нь байгаль орчин болон нийгмийн нөлөөллийг нарийвчлан судлах ажлын даалгаврын төсөлд бүс нутгийн оршин суугчид, ТББ-ыг оролцуулан санал зөвлөмжийг тусгах зорилготойгоос бус монголчууд бид УЦС барих уу, үгүй юу гэдэг дээр санал хураалт явуулж, шийдвэр гаргах гэж буй хэрэг огтоос биш юм.

Хэлэлцүүлгийн бэлтгэл


Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч бусад албаны         хүмүүсийн хамт ажиглагчийн байр сууринаас оролцохоор ирсэн байв. Хэлэлцүүлгээс өмнөхөн төслийн баг болон Дэлхийн банкны төлөөлөгчид Эрхүүд зангиагүй уулзалдаж товч мэдээлэл солилцсон юм. Тэдний бэлтгэл хэр байгаа бол?!

1N3A8031-1

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар:

  • 2Өмнөх хэлэлцүүлгийг Дэлхийн банкнаас тавьсан шаардлагын дагуу түүний стандартад нийцүүлэн амжилттай зохион байгуулсан гэж үзэж байна. Бид өмнө нь Буриадад тавьсан илтгэлүүдээ танилцуулна. Энэ удаа ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской үүрэг өгсний дагуу нутгийн засаг захиргааны удирдлагууд хэлэлцүүлэгт оролцох юм.

 Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг:

 

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер, суурин төлөөлөгч Жеймс Андерсон:

jim

Улаан-Үдэд болсон гурван хэлэлцүүлэгт оролцсон. Орос болон Монголын нутаг дэвсгэрт явагдаж байгаагаараа энэ хэлэлцүүлэг маш чухал. Бид өмнөх хэлэлцүүлгийн адил ажиглагчийн байр сууринаас оролцоно. Хэлэлцүүлэгт тавигдаж буй аливаа санал, зөвлөмж нэг бүрийг орхигдуулахгүй байх тал дээр төслийн баг хичээнгүйлэн анхаарал тавьж ажиллана гэж итгэж байна.


Хэлэлцүүлэг эхэллээ…

ЭРХҮҮ МУЖ, СЛЮДЯНСК ХОТ, 2017.05.16 — ESA AGENCY  

1N3A8188

Байгал нуурын баруун эрэг. Эрхүү мужийн аялал, жуулчлалын төв. Транс-Сибирь төмөр замын гол зангилаануудын нэг болох 18.302 хүн амтай Слюдянка хот. Эртнээс хүннүчүүд, хожмоо монголчууд амьдарч байсан гэх энэ нутагт 1647 онд Култукын харуул байгуулж, 1802 онд анхны суурин үүсэх шавыг нь тавьжээ.

Хэлэлцүүлэг товлосон цагтаа эхэллээ. Танхим нутгийн оршин суугчдаас гадна “Байгалийг авар”, “Хил хязгааргүй гол мөрөн”, “Шинэ эрчим хүч” хөдөлгөөнийхөн, нутгийн засаг захиргааны удирдлагууд, зарим шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэдээс бүрдсэн байлаа. Бүртгэлээс харахад 168 хүн цуглажээ. Харин хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Вести агентлаг, REN TV орон нутгийн салбар, Байкал-Daily.ru сайтынхан  ирсэн харагдана.


PS: Хэлэлцүүлгийг орон нутгийн засаг захиргааны төлөөлөл нээж, хурлын дарга буюу модератор, нарийн бичгийг Оросын талаас томилохыг уриалан танхимаас санал хураав. Хэлэлцүүлэг Оросын нутаг дэвсгэрт болж байгаа учраас тэдний дүрмээр тоглох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж ийнхүү санал хураасан юм. Газарзүйн ухааны доктор, гидрологч Леонид Корытныйг хурал даргалагчаар томилохыг санал болгож, оролцогчид бүгд гар өргөн, алга ташин дэмжлээ. Энэ нь Монголын талын үүрэг оролцоог хязгаарлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ. Харин Монголын багт огт “асуудалтай” санагдахгүй байгаа бололтой. Тэд Монгол талын модератороор өөрийн хүнийг томилох саналтай байгаагаа илэрхийлсэн ч Оросын тал татгалзав. Энэ нь хэлэлцүүлэгт хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ…


Хэлэлцүүлэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэхээр төлөвлөсөн байв.

30 минут 
Бүртгэл 
15 минут
Нээлтийн үг: Монгол Улс болон Оросын Холбооны Улсын зүгээс хурал даргалагч нар
10 минут
Илтгэл 1: ОХУ-аас ирсэн саналуудыг Ажлын даалгаврын төсөлд тусгасан байдал
20 минут
Илтгэл 2: Шүрэнгийн УЦС-ын төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
20 минут
Илтгэл  3: “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
10 минут
Илтгэл 4:Төлөвлөж буй төслүүдийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулахад олон талын оролцоог хангах нь
1 цаг 
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
30 минут
Санал авах

Танхимын уур амьсгал…

Төлөвлөсөн ёсоор Монголын баг илтгэлүүдээ тавьж байхад танхимаас санал хүсэлт хэлэх, асуулт асуух гэсэн хүмүүс гар өргөж, эсэргүүцлээ илэрхийлэн зурагт хуудас барьсан хөдөлгөөнийхөн өндөлзөж, индэрт гарахыг хүссэн нэг нь тэвчээр алдан босч суухыг харвал эсэргүүцэгч олон бололтой. Гэсэн ч хурал даргалагч туршлагатай нэгэн аж. Дэгийг сахиулж, хэд хэдэн удаа сануулсны дараа намжив.

 Газарзүйн ухааны доктор, гидрологч Леонид Корытный

1N3A8096Хэлэлцүүлгийн хамгийн “ширүүн” хэсэг нь асуулт, хариулт, хэлэлцүүлгийн үе аж.

Энд Монголын баг танхимын асуултанд хариулах учиртай. Бүх санал хүсэлт, асуултыг багтаах боломжгүй учраас тоймлон хүргэе. Мөн асуулт гэхээсээ “бид бариулахгүй, бид зөвшөөрөхгүй” гэсэн хандлага давамгайлж байсныг дурдах ёстой болов уу.

Байр суурь: 


Газарзүйн ухааны доктор, гидрологч Леонид Корытный:

” Байгал нуурын усны түвшинд үзүүлэх нөлөөлөл маш бага”


“Шинэ эрчим хүч” хөдөлгөөн
“Монголын талд бидний үзэл бодол огт хамаагүй байна”


“Хил хязгааргүй гол мөрөн” ТББы-н зохицуулагч:
“Монголын тал биднийг төөрөгдүүлж байна”


Слюдянкахотын өндөр настан Вечяслав Георгиевич:

“Манай Олигархиуд их хичээж байх шиг байна”

Дүгнэлт хэсэг:

Ийнхүү Слюдянка хотод эхэлсэн хэлэлцүүлэг ширүүхэн эхэлж, даруухан өндөрлөв. “Эх сурвалж” агентлаг мэдээллийг тэнцвэртэй, дэлгэрэнгүй хүргэх үүднээс нутгийн оршин суугчдын төлөөлөл болон ТББ-ынхан, хурал даргалагчаас энэ өдрийн  хэлэлцүүлгийн талаарх дүгнэлтийг сонслоо.


“Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн зохицуулагч Александр Колотов: ”Байгаль орчны үнэлгээг бид хоёр жил хүлээх болох нь”


“Байгал нуурыг хамгаалах Буриадын бүс нутгийн нэгдэл” Шапхаев Сергей Герасимович: “Би УЦС-ыг нэг ч удаа эсэргүүцээгүй”


Газарзүйн ухааны доктор, гидрологч Леонид Корытный: “Байгаль орчин хамгаалах нэрээр мөнгө олдог хүмүүс бий”


17:30 Хэлэлцүүлгийн явцад зохион байгуулагч, монголын мэргэжилтнүүд Дэлхийн банкны дүрэм журамд захирагдан сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээж байгаа нь анзаарагдаж байсан. Хэлэлцүүлгийг даргалагчийн хувьд энэ талын мэдлэг, мэдээлэлтэй мэргэжлийн хүн байсан нь Монголын талд ашигтай, танхимд эергээр нөлөөлж байсан юм.

1N3A8142

Хоёр талын байр суурийг хатуухан хамгаалж байсан талууд хэлэлцүүлгийн төгсгөлд халуун дулаанаар гар барилцан салж, маргаашийн товлосон цагт эргэж таарах хүртлээ салах ёс хийж байгаа харагдана. Урьдчилсан судалгаанаас давсан мэдээллийг Оросын ТББ-ууд шаардана. Харин энэ бүхнийг нарийвслан судлахаар хэлэлцүүлэг явуулж буйг монголын тал уйгагүй тайлбарлана. 


ЭРХҮҮ МУЖ, 2017.05.17. 08:00 — ESA AGENCY

Бороотой, зэврүүн Эрхүүгийн өглөө. Эрхүү хотоос 207 км зайд орших Еланцы сууринг зорилоо. Манайхаар бол Соёлын төвд хэлэлцүүлэг болох учиртай.

ЭРХҮҮ МУЖ, ОЛЬХОН, ЕЛАНЦЫ 2017.05.17. 12:30 — ESA AGENCY


PS: Монголын баг Еланцы сууринд хоёр цагийн өмнө ирж техникийн бэлтгэлээ хангаад “Баргунтино” гэх хоолны газар өдрийн хоолонд саатав. Тэнд Александр Колотов ахлагчтай  “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ынхан дөнгөж буужээ. Өмнө нь, Буриадад болсон 11 хэлэлцүүлгээс эхлээд өнөөдөр Еланцы сууринд 13 дахь удаагийн хэлэлцүүлэгт оролцохоор тэд ирээд байгаа нь энэ. Хэн юу гэж асуух, хэн юу гэж хариулах вэ, аль аль нь мэддэг болсон нь илт. Хэзээний танилууд шиг л мэнд ус мэдэлцэн байх нь сонирхолтой. Учир нь инээд алдан мэндэлж буй эдгээр хүмүүс ганцхан цагийн дараа нэг танхимд цугларч, нэг хэсэг нь нөгөөгөө “заналхийлж” ч мэдэх, магадгүй сонин хэвлэлээр “сүржигнэлдэн” байж боломгүй “тэнэг” зүйл хийж байгаа мэт буруутгаж ч болох. Харин одоо бол зэргэлдээ ширээнд суугаад дор бүрнээ яриа өрнүүлнэ, ирээгүй нэгнийг нь хүртэл сураглана. Яг л хөршүүд шиг…


СОЁЛЫН ТӨВ, 14:00 

Хэлэлцүүлэг эхэллээ. Яг л Слюдянкад болсон сценарийн дагуу. Гэхдээ Монгол талын модератор Ц.Бадрах болон хэлэлцүүлгийн багийг ахалж буй Ш.Мягмар нарын оролцоог бүрэн хангажээ. Монголын баг мөн л илтгэлүүдээ тавьж, өмнөх өдрөөс зарчмын хувьд зөрүүгүй ижил агуулгатай асуулт, хариултууд үргэлжлэв.

1N3A8377

Өчигдөр Слюдянкад “Та нарын илтгэл хэвээрээ байна. Маш сонирхолгүй байна, яагаад?” гэсэн хөдөлгөөнийхний асуултанд Монголын багийн гишүүн “Яагаад гэвэл та нар 12 дахь удаагаа сонсож байгаа учраас сонирхолгүй байж магадгүй ээ. Бид оршин суугчдыг хүндэтгэн мэдээллээ бүх байршилд ижил тэнцүү өгөх ёстой” хэмээн хариулж байсан нь санаанд орлоо.

Уулзалтанд ажиглагчийн хувиар оролцоход олон “сонирхолтой” зүйл анзаарагдана. Төрийн бус байгууллагынхны өндөр зохион байгуулалттай оролцоо орон нутгийн иргэдийн дургуйцлийг хүргэх нь их. “Зөрчилдөөн” Слюдянка хотод болсон уулзалтаас л анзаарагдаж эхэлсэн юм. Фейсбүүк дээр “Спаси Байкал” нэртэй хуудас ажиллуулж, идэвхижүүлж байгаа хөдөлгөөнийхөн орон нутгийн хэвлэлийнхэн, өөрсдийн төлөөлөгчдийг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэнэ.  Тэд танхимаар тарж суун, давхардсан утга бүхий асуултуудыг ар араас нь  асуух аж. Нөхцөл байдлыг илүү тодорхой ойлгуулах үүднээс бид тэнд болсон үйл явцаас онцлох мэдээллүүдийг дүрс бичлэгээр хүргэж байна.

Еланцы суурин. Хэлэлцүүлгийн хэсгээс…

Монголыг дэмжсэн нутгийн оршин суугчид 


Эрхүү мужийн олон нийтийн танхимын гишүүн Елена Творогова:

“Би та бүхэнд анхааруулъя, галаар тоглох хэрэггүй” 


Хэлэлцүүлэг өндөрлөсний дараа Орхон-Говь төслийн багийн гишүүн, “Престиж инжинеринг” ХХК-ийн захирал Ш.Ганзоригтой ярилцаж энэхүү төслийн тухайд бүс нутагт хэрхэн хүлээж авч байгааг тодрууллаа.


“Престиж инжинеринг” ХХК-ийн захирал Ш.Ганзориг: “Ойрын хоёр жилд төслийг хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэнэ” 


ЭРХҮҮ МУЖ, ЭРХҮҮ ХОТ 2017.05.18. — ESA AGENCY
ОХУ-ын Сибирийн ШУА-ийн салбар

 Эрдэмтдийн хамтарсан багийг ойрын хугацаанд бүрдүүлэхийг  Монголын талаас хүслээ   

Эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд оролцсон гэдгээрээ Эрхүү хотын хэлэлцүүлэг илүү үр дүнтэй байлаа. Асуултууд товч, бас тодорхой. Элдэв үзэл бодол, дайралт харьцангуй бага. Техникийн ухааны доктор Бычков Игорь Вячеславович хэлэлцүүлгийг даргаллаа.


Эрхүү хот. Хэлэлцүүлгийн хэсгээс…


Ийнхүү Эрхүү мужид зохион байгуулагдсан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд бид төслийн багийн ахлагч болон MINIS төслийн зохицуулагч, энэ өдрийн хэлэлцүүлгийн модератор, “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын тэргүүн, “Оюу Толгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон нараас тодруулга авсан юм.


Дүгнэлт…

Ийнхүү Эрхүү мужид зохион байгуулагдсан хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн явцад эрдэмтдийн “зүгээс нарийвчилсан судалгаа гараагүй байхад Байгал нууранд хор хохирол учруулна гэж үзэхэд эрт байна” гэдгийг хэлж УЦС-дын алдааг давтахгүйн тулд сайн судлах ёстойг анхааруулан судалгаанд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа.

Харин ТББ-дын зүгээс эсэргүүцэхийг чухалчиллаа. Тэд Эрхүүд болсон бүх хэлэлцүүлэгт идэвхитэй, өндөр зохион байгуулалттай оролцлоо. Өндөр зохион байгуулалттай гэж тодотгосны учир нь хэвлэл мэдээллийнхэн болон, идэвхитнүүдийг автобусаар тээвэрлэн ирж шүүмжилсэн асуултууд, эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж зарим тохиолдолд заналхийллийн шинж чанартай комментүүдийг ч хэлж байв. Мөн Оросын хэвлэлүүдэд өөрсдийн өнцгөөс мэдээлэл өгч байлаа.

Нутгийн оршин суугчдын хувьд хэлэлцүүлэгт төдийлөн идэвхитэй оролцсонгүй. Хэлэлцүүлэгт ирсэн нутгийнхан ТББ-ууд болон хөдөлгөөнийхнийг “бидний өмнөөс ярих эрхгүй” гэж бухимдацгааж байв.

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар:“ОХУ-ын талаас 27 эрдэмтэн, судлаачийг санал болгосон”


“Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын тэргүүн, Оюу Толгойн Хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл: “УЦС-ын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг сангууд байдаг” 


MINIS төслийн зохицуулагч Б.Ариунчимэг: “Ажлын даалгаврын эцэслэсэн төслийн хэлэлцүүлгийг Монголд ойрын үед хийнэ”

Бэлтгэсэн: ESA media agency Б. Шижиртуяа, Б.Мөнхцэцэг, Б.Лувсанхүү