Өнөөдөр цахим орчин мэдээллийг асар хурдацтай түгээдэг болсон үе. Шуурхай ч хүрч байна. Уржигдар буюу 7-р сарын 3-ны өдөр нэгэн иргэн цахим хуудсанд "Coca Cola" хуванцар савтай ундаа худалдан авч гурван настай хүүхэдтэйгээ уутал дотроос нь доорхи зүйл гарч ирлээ.

Мөн савны ёроол гэлтгүй дотор нь тундас байгааг зурагаар баримтжуулан авсанаа "Сэрэмжлүүлэг" хэмээн түгээжээ. Энэ байдлыг ундаа оруулж ирэх компанийг дуудан "юуг нь мэдээд өгөөч гэхэд, тав хоногийн дараа юу гэдгийг мэдэж болно. Одоо мэдэх боломжгүй. Хятад улсруу шинжилгээнд явуулна хэмээн хэлж бараг чиний хохичино гэж" задарсан тухай нийтэлсэн байна. 

Кока кола болон бусад энэ төрлийн ундааны найрлагад кофеин агуулагдаж буй нь хүүхдийн ясны бүтцийг өөрчлөн сийрэгжүүлж буй талаар Америкийн эрдэмтэн Л.Райз мэдэгдэж байсан. Мөн ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоосон. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан. 

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг Хятад улсаас оруулж ирэхдээ хадгалалтын горим, чанар, стандартыг шалган оруулж ирдэггүй, хяналт, шалгалт сул байгаа нь "Дахин" гарлаа. Хэдхэн сарын өмнө нь кашнаас өт, хорхой гарч ирсэн зурган баримтыг иргэд хэд хэд дэлгэсэн. 

Цөөн хүн амтай манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг дээшлүүлэхийг мэргэжлийн хяналтын газар анхааралдаа авч нь иргэдийнхээ эрүүл мэндэд бодох цаг үе болсон. Хоёр хөршийн дунд хаягдал хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэхээ хэзээ зогсоох вэ! Компани, аж ахуйн нэгж байгууллагуудаа. 

 

Иргэд та бүхэн импортоор орж ирэх хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх илүүд үзэж, хадгалах хугацаа, горим зэргийг сайтар шалгаж авч хэрэглэж байх нь зүйтэй болоод байна. 

 

  • 1

  • 2

  • 3

  • 4