Тэрээр түүхэн дэх хамгийн аймшигтай харгислалыг хийсэн юм.Түүний нөхөр Карл Кох 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар томилогдсон байна. Энэ үеэс Ильзе Кохийн харгислал эхэлжээ. Ильзе Кох буюу Ильзе Келер нь Дрезден хотод төрсөн байна. Хотын захын тосгонд өссөн тэрээр багийн сэргэлэн, сайн сурдаг хүүхэд байж. Сургуулиа төгсөөд хотынхоо номын санчаар ажиллах болсон байна. Номонд дуртай даруухан бүсгүй нэг л өдөр ийм аймшигтай , түүхэнд бичигдэх харгис болно гэж хэн санах билээ. Тэрээр 1934 онд Карл Кохтой танилцаж үерхэх болжээ. Хоёр жилийн дараа тэд гэр бүл болж, 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар очсон байна. Энэ хугацаанд тэрээр хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхдүүддээ аймшигтай харгислалын үүрэндээ өсгөсөн гэдэг.
Тэрээр хоригдлуудад судалтай хувцас өмсгөж хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, өвчтэй эрүүлээр нь ялган ангилж өөрийн санасан бүхнээ хийдэг байж. Ядарч сульдсан, жирэмсэн хүмүүсийг тусад нь ялгаж нэг хашаанд хашаад догшин нохдыг араас нь оруулдаг байжээ. Ингээд сульдаж ядарсан, өвчтэй, жирэмсэн хүмүүс айсандаа хэрхэн сандарч үймэлдэж байгааг хараад таашаал авдаг байж. Үүнийг нь харсан хоригдлууд “Бухенвальдын гичий” гэж нэрлэжээ. Эх орны дайн үед харигслалаараа зартай байсан Освенц, Треблинк, Дахау , Бухенвальдад хоригдож байсан хоригдлууд “Бухенвальдын гичий” гэх нэрийг сонсоод айдаг болсон байв.
Ильзе Кохийг SS-ийн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд хүндэлж, шүтэн биширдэг болжээ. Мөн түүний байнгын түнш, итгэлт андууд болсон байна. SS-ийнхэн Ильзе Кохийн ачаар хүний арьсан бээлий, цүнх, ширээний бүтээлэг, гоёл чимэглэлд дуртай болсон гэнэ. Бухенвальдад ирсэн хоригдлуудыг нүцэглэн шивээстэй эсэхийг нь ялгаад Ильзе Коход үзүүлдэг байж. Тэрээр хүмүүсийн биеийн шивээсийг нарийвчлан үзээд уран нарийн шивээстэй хүмүүсийг ялган авдаг байв. Дараа нь арьс, шивээсийг нь гэмтээлгүй авахын тулд хоригдлуудыг химийн тариагаар хөнөөдөг байжээ. Түүний хувьд шивээсгүй хүмүүс сонирхлыг нь татдаггүй байсан байна. Уран, онцгой содон шивээстэй хүний арьсаар бүсгүйчүүдийн болон гэр ахуйн эдлэл хийх бизнесээ эхлүүлэхийн тулд хорих ангидаа лаборатори байгуулан хүний арьсыг дээд зэргээр боловсруулдаг болжээ. Орос, цыган хоригдлууд шивээс ихтэй учир Бухенвальд руу ачуулах захиалга өгдөг байж. Ильзе Кохийн нэрийн брэнд бүхий хүний арьсан эдлэл өдрөөс өдөрт төрлөө нэмж байв. Цүнх, хэтэвч, бээлий, ширээний бүтээлэг, цагны бугуйвч гээд бүтээгдэхүүний үйлдвэрлэж эхэлжээ. Дараа нь эмэгтэйчүүдийн чамин дотуур хувцас хүртэл хийх болсон байна. Бүтээгдэхүүн бүр нь хэрхэн хэрэглэх, хадгалах, арчлах тусгайлсан заавартай ирдэг байжээ. Ильзе Кох хоригдлуудыг түүхий эд гэж харахаас гадна зугаа цэнгэл гэж үздэг байв. Харгалзагч нар өндөр царайлаг эрчүүдийг ялган хатагтайн оройн зугаанд зориулан бэлтгэдэг байжээ. Харгалзагч нарын ялгасан хоригдлуудыг тэрээр өөрөө шилж сонгодог байсан бөгөөд өөртэй нь зугаацаагүй, нэг хөнжил орохоос татгалзсаныг нь шууд буудан хөнөөдөг байсан байна. Бухенвальдын хорихын төсвийн дийлэнх нь хатагтайн зугаа цэнгэлийн дарс, тансаг хэрэглээнд зарцуулагддаг байсан төдийгүй тэрээр бусад хорихын даргын эхнэрүүд, SS-ийн удирдлагуудын эхнэрүүдийг ойр ойрхон урин садар үзэшлэг хийдэг байж. 1951 онд АНУ-д Ильзе Кохийг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүсэн юм. Энэ үеэр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс дотор түүний зугаа цэнгэлийн хохирогч мэдүүлэг өгчээ. Тэрээр мэдүүгэндээ: “Кох намайг орой дуудуулсан. Өрөөнд нь яваад ороход нүцгэн, ягаан унтлагийн хувцастай, гартаа дарс барьчихсан, өрөөний гэрэл бүүдгэр, намуухан хөгжим эгшиглэж байсан. Намайг өөртэйгээ унтахыг шаардахад би “Та нацист, би коммунист учраас чадахгүй” гэсэн. Тэр маш их уурлаж намайг хүчирхийлсэн” гэжээ.