-Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл төрийн одон, медаль олгох журамд өөрчлөлт оруулж, тоог цөөлөх, урамшуулалтай болгох талаар ажиллаж эхэлжээ-

Хөвсгөл аймагт 20 га­руй жил худалдааны сал­­барт ажилласан нэ­­гэн ахмад настан төрдөө нэ­гэн гом­дол дайсан нь бараг л они­гоо юм шиг санагдсаныг нуух юун. Тэрбээр, 20 гаруй жил жи­жиг дунд үйлдвэрлэл эр­хэлж, олон ч хүнийг ажлын бай­раар хан­гаж, орон нутгийн хөг­жил цэ­цэг­лэлтэд өөрийн хувь нэм­рээ оруулж иржээ. 

Гэтэл 20 га­руй жи­лийнх нь хөдөлмөрийг тө­рөөс нэг ч удаа үнэлээгүй аж. Бүр сал­бар нь хүртэл үнэлээгүй, сал­ба­рын тэргүүний цол тэмдэгээ ч аваа­гүй гэнэ. Гэтэл түүний төр­сөн дүү нь намд элсээд гурав, дөр­вөн жил болжээ. Тэр хооронд салбарын тэргүүнээ ч авч, бүр “Алтан гадас” зүүчихсэн “тууж” яваа аж. 

20 жил нам бус амьдарч хө­дөлмөрлөсөн би, хоёр гуравхан жил намын төлөө ажилласан дүү бид хоёрын төрдөө үнэлүүлсэн тог­толцоо их сонин байгаа биз хэ­мээн эрхэм гишүүдэд хандан хэл­сэн түүнийг үг ёстой л орой руу орох шиг болж, төрийнхөө өм­­нөөс “Алтангадас” одонг нь улайх­гүй өгч байгаа эрх мэдэлт­нүү­дийн өм­нөөс ичиж билээ. Ин­гэж л шаг­налын үнэ цэнэ улам бүр до­­ройтож, шалдаа бууж байгааг жи­рийн иргэдийн амьдралын эн­гийн жишээ харуулж байна.

Гэтэл төр нүдэн балай чихэн дүлий явж, шагналын үнэ цэ­нийг улам бүр бууруулж  байгаа нь харамсалтай. Танил талтай, намд зүтгэсэн нь “Хөдөлмөрийн хүн­дэт”, “Алтан гадас”-аар эн­гэрээ мялааж, насаараа ажил­даа үнэнчээр зүтгэсэн нөгөөх нь Засгийн газрын жуух, сумын За­саг даргын өргөмжлөлөөс өөр гялтайх зүйлгүй байгааг одоо өөрчлөх цаг болж. 

Өөрч­лөх хэрэгтэй гэж мөн ч олон ян­заар, олон удаа бичсэн дээ, хэв­лэлийнхэн. Тэр бүхэн нь эрх баригчдын сонорт хүрдэг юм болов уу гэж гайхаж байтал ха­рин ойрноос тун таатай мэ­дээлэл дуулдаж эхэллээ. Шаг­налын тоог цөөрүүлнэ, шаг­налыг үнэ цэнэтэй болгоно хэ­мээн ам өгч сонгогдож бай­сан Ерөнхийлөгч маань тө­рийн шагналын журмыг өөрч­лөх та­лаар яриа хэлэлцээ хийж, дэр­гэдээ зөвлөл хүртэл бай­гуулсан гэнэ. 

Төрийн шагнал олгох жу­рамд өөрчлөлт оруулах уг ажлын хэсэгт нам намын тө­лөө­лөл багтсан гэх. Өөрөөр хэл­­бэл, эдгээр хүмүүс төрийн шагналын ямар журмаар хэрхэн ол­гох, ямар тодорхойлолтыг хан­гасан хүнд олгох, мөн тө­рийн шагнал хэд байх, хэдийг нь хасах, өөр ямар шагнал нэмж бо­лох талаар ажиллаж байгаа юм байна. Тэдний санаа уг нь зөв. Гэхдээ шагнал ихэдлээ гэж ярьж байхад нэмэх талаар ярих нь арай л учир дутагдалтай сон­согдож байна. 

Шагналын тоо мун­дахгүй их. Салбарын тэр­гүү­нүүд, аймаг, сумын Засаг дар­гын жуух, өргөмжлөл, Засгийн газ­рын жуух, яамдуудын жуух гээд маш олон. Төрийн шагнал ч бараг адилхан. Төрийн одон, ме­даль салбарын гавьяатууд нэ­мэгдэхээр гурван сая хүрэхгүй би­дэнд ямар олон цол гуншин нэмэгдэж байгаа нь тодорхой байгаа биз. 

Шагнал нүдээ олох нь чухал байдаг. Яг түүнтэй адил­хан төрийн одон медаль ч цөөхөн байх тусмаа үнэ хүнд­тэй болно. “Алтан гадас”, “Хө­дөл­мөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, “Ал­дарт эх-I, II”, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, “Цэр­гийн гавьяаны одон”  гэх э­д­гээр долоон одонгуудаас гад­на “Хөдөлмөрийн хүндэт ме­даль”, “Цэргийн хүндэт медаль”, “Шу­дарга журам медаль”,Түүхт ойн медалиуд гээд долоон ме­даль нэмэгдэхээр төрийн шаг­нал ямар олон гэдгийг хэ­лээд өгч байгаа юм. 

Тэгэхээр энэ бүхнийг эмхэлж, тоог нь багасгах л чухал байна. Одон нэмэхийн шаардлага ал­га. Хөдөлмөр бүтээлээ үнэ­лүүл­­сэн бол “Хөдөлмөрийн гавьяа­ны улаан тугийн одон”, үр хүүх­дээ өсгөн хүмүүжүүлж бай­гаа эхчүүддээ “Алдарт эхийн одон”-г нь гардуулдаг бай­хад болохгүй гэх газаргүй. 

Цэ­р­гийн өчнөөн олон медаль, цо­­лууд байхад элдэв дээдийн үнэ хүндгүй шахам болчихсон одон­гийн хэрэг байхгүй. На­мын нэртэй “Сүхбаатарын одон”-г ч хасах хэрэгтэй бай­на. Одон гэдэг бол төрийн шаг­нал. Гэтэл нам эвслүүд өөрс­дийнхөө шагналыг одон хэмээн нэ­рийдэж, “Ардчиллын одон”, “Сүх­баатарын одон” хэмээн нэр­­лэж, намынхаа төлөө ажил­ла­сан нэгэнд төрийн одонг хуй­гаар нь тарааж байгаа нь дээрх ахын ярьсан “эмгэнэлт” жи­шээг олон болгоод байгаа юм. 

Тэгэхээр нам эвслүүдийн энэ даварсан үйлдлийг нугачин дарж, одон гэх нэрийг нам эв­сэл, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж хэн ч ашиглах эрхгүй бай­хаар хуульд тусгаж өгөх хэ­рэгтэй. Цаашлаад тоог нь нэ­мэхгүйгээр маш цөөхөн бол­гоод үүндээ урамшуулал өгөх хэрэгтэй байна. Төрийн одон, медаль урамшуулалтай байх талаар ч ярьж байгааг нь сонслоо. 

Саяхан манай сэт­гүүлч “Цайны сүүний үнэ хүрэхгүй одон” гэх нийтлэл би­чиж байсан юм. Өөрөөр хэл­бэл, төрөөс олгож байгаа одон медалиудын сайхан нэр л байхаас авсан эзэндээ ямар ч эдийн засгийн үр ашиггүй бай­гааг хөндөж бичсэн нийтлэл. Үнэ­хээр ч “Алдарт эх-I, II”, МУГЖ гэх төрийн шагналаас бус­дыг нь авлаа гээд овойж то­войсон зүйл байхгүй. Ал­дарт эхчүүд жилдээ портер нүүрс­­ний ч үнэ хүрэхгүй мөн­гө авдаг бол гавьяатууд сар болгон хэдэн төгрөгийн нэ­мэг­дэл авдаг сураг дуулддаг. 

Энэ асуудлыг анхаарлын гад­на орхихгүй анхаарч байгаа Ерөн­хийлөгчдөө баярлаж суу­на. Төрийн шагналаа цөөхөн бол­гоод нэг удаад ч юм уу эсвэл сар бүр тодорхой хэмжээний мөн­гөн урамшуулал өгөөд явдаг бол­чихвол төр ч хий дэмий мөн­гө үрэхгүйгээр “татганаж”, тэр хэ­рээр төрийн шагнал маань үнэ хүндтэй болох гээд байна. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгөх нь ээ, баярлахаас яахав. Ер нь төрийн ч гэхгүй салбарын шаг­налуудаа ч хуулиараа жур­маараа зохицуулахгүй бол СТА цол тэмдэг хогийн саванд ши­дэг­дэх нь холгүй болчихлоо шүү, Ерөнхийлөгчөө. Хэлдэг бус хийдэг гэдгээ энэ мэт аж­лаар харуулж эхэллээ, ашгүй дээ.

Эх сурвалж: www.mminfo.mn