БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт товлосон уулзалт олны анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан нийтлэл бичжээ. Түүний нийтлэлийг уншигчдадаа хүргэе.

Цаг цагаараа байдаггуй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэсэн хуучны уг бий. Төр эргэнэ гэдэг төлгөн хонь хургалахаас ч төлөөгуй гэлцэж л байдаг. Хүний сэтгэлгээ л өгөршиж тогтдогоос биш тэгтлээ ч тогтонги ус шиг бүлхийчихсэн юм үнэндээ энэ хорвоод ховорхон. Чухам ийм бодол өөрийн эрхгүй төрөхөөр үйл явц Пёнчаны өвлийн Олимпоос хойш Солонгосын хойгт мөн ч хурдтай өрнөлөө. Үүлгүй тэнгэрт аянга цахих шиг үйл явдал гэв гэнэт, яав гэмээр дэлхий дахинд өрнөхийг бид өөрийн нүдээр бишгүй л нэг харж байсан. 1962 оны аравдугаар сарын 16-наас аравдугаар сарын 28 хүртэл, 13 хоног капиталист социалист хоёр систем, тухайн үеийнхээ сөргөлдөгч хоёр том гүрэн АНУ, ЗХУ-ын хооронд цөмийн дайн эхэлдэг дээрээ тулж, өнөө юү, маргааш уу хэмээн дэлхий дахин тэр чигээрээ дэнжигнэж байв. АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй шинэхэн залуухан Ерөнхийлөгч Жон Кеннеди, хүйтэн дайны хүйтрэлийг туйлд нь аваачигч, хуучинсаг хөшүүн удирдагч хэмээн цоллогдсон Н.Хрушев хоёрыг хэл амаа ололцоно гэдэгт олон хүн эргэлзэж байсан цаг. Гэвч тэд улс орноо цөмийн ангал руу аваачсан шигээ бас цөмийн сүйрлээс аварч чадсан юм. Н.Хрушев Кубаас цөмийн пуужингаа эргүүлэн татсан шиг, АНУ ч бас Куба руу дахин довтлохгүй байхаар тохирч, Туркт байрлуулсан пуужингуудаа нууцаар буулгаж байж, дэлхий дахин халуун цөмд өртчихөлгүй өнгөрсөнсөн. Түүгээр ч зогсохгүй тэд 1963 онд цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурж байж билээ. Тэгэхэд Никита.Хрушев 69-тэй, Жон Кеннеди 46-тай байжээ. Түүх дахин давтагдлаа. ЗХУ-ын тэргүүлсэн социалист лагерь нөгөө талд нь байгаа барууны орнуудын харилцаа дахин муудаж, бүр мухардалд орж, дэлхийн гуравдугаар дайн гардаг дээрээ тулчихаад байхад буюу 1985 онд М.Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган нар түүхэн уулзалтаа хийж билээ.Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ шилээ харуулсан удирдагчид эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурна гэж дэлхий нийт төсөөлж ч чадахгүй байсансан. Гэвч Женевт болсон тэр уулзалтын үеэр М.Горбачев, "Ноён Ерөнхийлөгчөө, бидний ард дэлхий байна" хэмээх цуут үгээ хэлж, "Цөмийн дайн гарахгүй байх тухай тунхаг бичиг"-т гарын үсэг зурцгааж, хүйтэн дайныг зогсоож чадсанаараа ийнхүү түүхэнд бичигдэн хоцорчээ. Тэгэхэд Рональд Рейган 74-тэй, Михаил Горбачёв 54-тэй байжээ. Гал ус шиг харшилдаж, газар дээр багтаж шингэхээ болиод, зэвсгийн хүчээр үзэлцэхээс эвийн хүчээр уулзалдана гэж санаанд ч багтамгүй болсон нэг үндэстний хоёр улсын харьцаанд яав гэмээр гэв гэнэтийн хувирал гэрлийн хурдаар гарав. Нэг тапаас НҮБ-ын далбаан дор 63 орон нөгөө талаас ЗХУ, БНХАУ болон социалист лагерийн цөөн хэдэн улс цэрэг зэвсгээ илгээхээс эхлээд өер бусад бүхий л талаар татагдан орж, гурван жил, нэг сар, хоёр хоног буюу 1129 өдөр үхэх сэхэхээ үзэн өөр хоорондоо тулалдаж, тал талаасаа хичнээн сая цэрэг, энгийн ард иргэдийн амь үрэгдсэн Солонгосын дайн дэгдсэн билээ.1953 оны долдугаар сарын 27-нд 38 дугаар өргөргөөр Солонгосын хойг яг хоёр хуваагдаж, дэлхий ертөнц дээрх шүдээ хүртэл зэвсэглэсэн цэрэг дайчид нүд цавчилгүй манасан, эргүүлийн хоточ ноход самнасан, хэдэн давхар өндөр хүчдэлтэй төмөр сараалжаар хэрсэн, өөр хаана ч байхгүй хатуу чанга хилийн зурвасаар нэгэн үндэстний ах дүүс, амраг садангуудыг хоёр тал болгон зааглан хуваасан түүхтэй. Тахал гараад хөл хорьчихсон юм шиг ямар ч харилцаа холбоогүй, хэзээ, хаанаас, хэн нь юугаар харвах бол хэмээн сэртхийн сэрэмжилж байдаг хоёр орны хооронд гэнэтхэн л өндөр дээд хэмжээний айлчлал уулзалтууд шил даран өрнөсөөр...

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ёстой л төөрөлдсөн ахан дүүсийнх шиг уулзалтыг олон жилийн дараа дэлхий нийтэд харуулах нь тэр. Дэлхийгээс алслагдан ганцаар тасарсан мэт байсан залуу удирдагч манай урьд хөршид ч айлчилж, элч төлөөлөгчөө ийш тийш илгээж эхлэв. Хэдхэн хоногийн өмнө Хятадын алдартай боомт хот Даляньд Хойт Солонгосын залуу удирдагч "Air Koryo" агаарын хөлгөөрөө дахин залран ирж, Си Зин Пин даргатай уулзаж, бүр тохироогоо хийгээд буцпаа. Энэ талаар "Хятад улс ч Солонгосын хойгийн яриа хэлэлцээрт хол хөндий байх сонирхолгүй" хэмээн олон улсын хэвлэлүүд шуурхай мэдээлэл болгон цацаж л байна. Үнэндээ манай мөнхийн хоёр хөршийн оролцоо Солонгосын хойгийн асуудалд чухал үүрэгтэй. Хэдхэн сарын өмнөхөн дөө. Хойт Солонгосын залуу удирдагч, "а deranged US dotard" (америкийн мэдрэл муут зөнөг) хэмээн цоллоход нь, АНУ-ын Ерөнхийлөгч "Би түүнийг тарган тагалцаг( short and fat) гээгүй байхад, намайг тэр зөнөг хэмээн доромжиллоо" гэлцэн хэзээ ч хэл амаа ололцох аргагүйгээр хэвлэлээр үзэлцэж байж билээ. New York Times"сонин, эвлэршгүй хоёр эр бие биенийхээ өөдөөс үгэн дайн дэгдээж байна хэмээгээд, Dotard гэдэг үгийг манай сонин 1980 оноос хойш 38 жилд ердөө аравхан удаа хэрэглэсэн байх юм хэмээн бичиж байсан сан. Барууны хэвлэлүүд ч тэдний үгийг шүүрэн авч, тэргүүн нүүртээ янз бүрээр дүгнэн тэрлэцгээж байлаа.Гэтэл одоо тийм гал ус шиг харшилдсан, зэр зэвсэг хангинуулсан хоёр улс, тэр хоёр улсын тэргүүн нар хэзээ мөдгүй уулзалдахаар яриа хөөрөө жинхэнэ хөврүүлж эхлэв. Энэ жил, Дональд Трамп 72-той, Ким Жон Ун 36-тай юм. Гурвантаа ийнхүү нас онцлон дурдахын учир гэвэл сөргөлдөөн дундаа дэлхийг түймэрдчихэд бэлэн байсан тэдгээр удирдагчид монголчуудын хэлдгээр хүн хэлээрээ гэгчээр ярилцан ойлголцохдоо, хөгшин залуу гэсэн насны зааг хязгаарыг нурааж, эсрэг тэсрэг үзэл бодпын хана хэрмийг буулгаж, хөгжил дэвшлийнхээ аархлын галыг унтрааж чадсан. Улс үндэстэн, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ эцсийн мөчид ухамсарлахдаа өөрсдийгөө хүрээлсэн, өрөөлийг хязгаарлан босгосон тэрхүү зааг, хана хэрмийг буулгаж, нүцгэн үнэнээрээ байвал тэр хэрээр түүхэн шийдвэр гаргадаг гэдгийг л онцлох гэсэн хэрэг. АНУ, БНАСАУ-ын тэргүүн нарын түүхэн уулзалтаас дэлхий дахин юу хүлээх вэ. Мэдээжийн хэрэг, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход л чиглэнэ. Үүний зэрэгцээ хоёр Солонгосын нэгдлийг ч хана хэрмээр тусгаарлагдсан ах дүүс юу юунаас илүү хүлээж байгаа.

Үйл явдал ийм хурдацтай, санаанд оромгүй нааштай өрнөхийн зэрэгцээ улс орны минь нэр тасралтгүй дурьдагдаж байгаад бид олзуурхахаас өөрөөр яах билээ. Энэ бол өвгөчүүлийн хэлдгээр "Аманд орсон шар тос" л гэсэн үг дээ. Дональд Трамп, Ким Жон Ун гэдэг тэр хоёр удирдагчаас л эцсийн бүлэгт хамаарах, түүхэн уулзалт манай улсад болсон ч, болоогүй ч дэлхийн хэмжээнд ингэж яригдаж байгаа нь хангалттай эерэг үр дүн. 800 жилийн тэртээ эзэн Богд Чингис хаан дэлхийн улс гүрнүүдийг нэгэн тугийн дор нэгтгэн захирахдаа шашин шүтлэг, үзэл бодол, өнгө зүс өөр гэжзааглаж, ялгалгүй ирсэн Монгол төрийн холч ухаанаас улбаатай. Солонгосын хойгийн энэхүү өрөг дээрх тоглогч голлох орнуудтай Монгол Улс өнө эртнээс хана хэрэмгүй, баггүй харилцаж, өөдлөн хөгжсөн нэгэнд найрсагхандаж, өрөелд нүд үзүүрлэгдэж буланд шахагдсан улсад ч нөмөр болж, гарман дээр морио юүлдэггүй цөлх ухаанаар харилцаж ирсэн нь өнөөдрийн дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа нь энэ. Тэртээ 70 жилийн өмнө буюу 1948 оны 10 дугаар сарын 15-нд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоож өдий хүртэл найрсаг харилцаатай яваа улс бол Монгол Улс .Одоогийн удирдагч Ким Жон Унын евөө Ким Ир Сен 1956 он болон 1988 онд манайд төрийн айлчлал хийж байсан нь манай хоёр орны хэр дотно харилцаатайг илтгэх биз.1129 хоног ургэлжилсэн, олон сая хүний амь насыг авч одсон тэр дайнд хойд Солонгостманайх 226 мянган толгой мап, хүнсний бүтээгдэхүүн, эд бараа илгээж байв. Дайнд өнчирсөн тэдний 100 мянган хүүхдээс манайх бололцооныхоо хэрээр 200 гаруй хүүхдийг багш нартай нь цуг хүлээн авч, 1952 оноос 1959 он хүртэл долоон жил асарч, өсгөж, тордсон хүнлэг сайхан түүх бас бий. БНАСАУ-ын цөөнгүй иргэд нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн манайд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон бас өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлсээр ирлээ. БНАСАУ ч бас зүгээр суусангуй,1966 оны их үерийн дараа манайд барилгын материал, мужааны багаж хэрэгсэл зэрэг олон зүйлээр тусалж, Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай аймаг дахь Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Жөн Сүгийн нэрэмжит цэцэрлэгүүдэд эд материалын тусламж үзүүлж, эрхлэгч, багш нарыг нь улс орондоо урин аваачиж байсан билээ. Харин бидний хэлж заншсанаар өмнөд Солонгос буюу БНСУ-тай манай улс 1990 оноос дипломат харилцаа тогтоож, өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаатай болоод байгаа. Монголчууд Оросын ТУ-134-өөс өөр том онгоцгүй байхад БНСУ-аас БОИНГ онгоц бэлэглэж дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад том тус болж байлаа. Энэ бол 1994 он байсан юм. Харин өнөөдөр БНСУ, манай улсыг буцалтгүй тусламж үзүүлэх тэргүүлэх ач холбогдолтой эхний 10 оронд хамруулж, жилд 20 сая хүртэл ам.долларын тусламж үзүүлэх боломжтой хэмээн үзсэн байдаг. Монголын мянга мянган иргэд тус улсад ажиллаж, амьдарч, сурч байна. Байгалийн баялаг багатай тус улсын хувьд ч монголчуудтай ашигт малтмап, уул уурхайн салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэд бүтцийг хөгжүүлэн харилцан ашигтай хамтарч ажиллахыг эрмэлзсээр... Хэлэлцээрийн ширээний нөгөө талд суух АНУ-ын хувьд 1990-ээд оноос хойш Монгол Улсыг ардчилсан нийгмийг сонгосон цагаас найрсаг харилцаатай байж ирсэн. АНУ ч манай улсыг төв Азийн цээжин дэх "Ардчиллын баян бүрд" хэмээн таатай ханддаг. Монголын улстөрчдийн зарим нь АНУ-ын ардчиллын загвар улс гэж үзэн, хөгжлийн чиг баримжаагаа болгодог. Хоёр улсын өндөр дээд түвшний албаны хүмүүс харилцан айлчилж, манайд удаа дараа тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Бүр сүүлийн жишээ гэхэд л АНУ-аас Монголын иргэдэд Н2 ангиллын виз олгодог болсон нь хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаагийн илрэл юм. Ийм л үйл явдал манай Азид, сайн харилцаатай улс орнуудад өрнөж байна. Харин Монголчууд бид энэ бүхэнд яаж хандах вэ? Нэгэн аугаа их үндэстнийг хоёр тусгаарлаж, тэр хэрээр ах дүү хамаатан садныг ч хооронд нь, зүүний барууны, социализмын капитализмын хэмээн зааглан хуваан талцуулж, 28 жилийн турш хөдөлшгүй мэт сүндэрлэсэн хүйтэн дайны бэлгэ тэмдэг болсон Берлиний хана хэрэм нуран унах тэр агшинд өөрийн биеэр харж байсан түүхийн гэрчүүдийн нэг нь би. Тушаап авсан цэрэг эрс шиг нэгэн зэрэг хөдлөн, туургалан хаах хана хэрмийг харсаар байтал нурааж, хөөрөн догдолсон зарим нь ханан дээр нь авиран гараад тавлан дуулж, цэнгэн хөгжилдөж байсан тухай өөрийн "ЗААГ" хэмээх дурсамжийн номондоо тодорхой дурссан бий. Хоёр Герман нэгэн тугийн дор жагсч, нэгэн улс болсны дараа ч би тус улсад Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан. Чингэхдээ үзэл бодлын зөрүү, үйл хэргийнхээ ялгарлаас болж ямар ч хэрэггүй босгосон тэрхүү зааг ханыг нурааж чадсан германчууд илүү хүчирхэг, илүү эв нэгдэлтэй, илүү алсын хараатай хөгжиж байгааг нь харах надад үргэлж таатай байдаг.

Харамсалтай манай улстөрчид, ард түмнээсээ зурвас ч болов хугацаанд итгэл хүлээсэн төрийн түшээд тангараг нь тонгорог болчихсон юм шиг хэдэн тийшээ хараад сууж болохгүйг олон улсын тавцанд өрнөөд байгаа үйл явдлууд харуулаад байх шиг. Угтаа миний сэтгэлийн гүнд байдаг өнөөх л зааг хязгаар, хана хэрэмгүй найрсаг эв нэгдэлтэй байх ёстой гэх тэр нэгэн зөн хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг хараад өдөөгдөн өндийн босоод ирэв. Солонгосын хойгт улс терийн дулаарлын уур амьсгал орж, найрамдлын цөн түрэн ах дүүс, амраг садангууд нэгийгээ дайсан гэж харахаа болих болов уу гэсэн олон сая хүмүүсийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэхэд Монгол Улсын түүхэн үүргийг гүнээ ухамсарлаж, гүйцэд ухаарч байна уу даа гэмээр... Монголчууд АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалт, хоёр Солонгосын нэгдлийн талаарх уулзалтыг эх орондоо зохион байгуулахыг өнөөгийн бас маргаашийн нэгэн зорилгоо болгон ажиллаж яагаад болохгуй гэж. Хувийн ашиг завшаан, илүү дутуу харах юман дээрээ нэгдчихээд, улс эх орныхоо язгуур эрх ашиг, аминд түлсан асуудал дээр талалцаж тангаралцаад байна гэх ард олныхоо зэмлэлийг ийм л зүйл дээр нэг саначихад гэмгүй биз. Эв хэрэгтэй, бас их үйлсийн төлөө амбиц бүүр ч хэрэгтэй.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"