Хэрвээ нийтийн орон сууцанд томоохон түймэр дэгдвэл хүмүүс сандралд орж бие биенээсээ өрсөж гарахын тулд нэг нэгийгээ гэмтээдэг явдал бүхий л гамшигийн үед гарч байсан билээ.

Тэгвэл нэгэн хятад зохион бүтээгч эр Шанхай хотын нэгэн таван давхар барилгад өөрийн зохиосон гулсууран шатаа байрлуулж туршжээ. Тэгэхэд таван давхраас нэг давхар хүрэхэд 14 секунд зарцуулж байсан ба хүүхдээ аваад гулсаж болж байжээ.