Өнөөдөр дүүрэг бүр эрүү, иргэний хэргийн шүүхтэй. Харин Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх цуг байгаа. Энэ нь хуулийн хувьд “хийдэл” бөгөөд салгахаар болсон байна. Асуудлыг өдгөө УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэж эцэслэн шийдэх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн дээрх заалтуудыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.

 

Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр, Шүүхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

 

Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг баримтлан Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар,  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахад 4 шүүгч, 4 ажилтан нийт 8 орон тоо нэмэгдэж, шүүгч, ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж, шүүхийн байрны түрээс, ашиглалтын зардал зэрэг шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад 2018 оны сүүлийн хагас жилд нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар:

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн

харьяалал

9

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн Багахангай дүүрэг

       

 

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн харьяалал

9

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн Багахангай дүүрэг

       

 

Шүүх байгуулах тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах юм. Тодруулбал,

 

1/ 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн

харьяалал

8

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн Налайх дүүрэг

       

 

2/ 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн

харьяалал

8

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Улаанбаатар хот

Нийслэлийн Налайх дүүрэг

       

 

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийг салгах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж олонх нь  дэмжих юм бол энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.