Сүүлийн хэд хоног Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын гарын үсэгтэй албан тоот бичиг цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулсаар байна.

Учир нь тэрбээр 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт хаяглан чиглэл хүргүүлэх тухай 10/9142 дугаартай албан тоот гаргажээ. Тус албан тоотод Боловсролын дэд сайд үг, үсгийн болон утга найруулгын том алдаанууд гаргасан нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан байна.

Тэрхүү Чиглэлийн хэдхэн ѳгүүлбэр нь нуль алдаа. Жишээ нь;  Орсоны гэдгийг эгшиг гээгдэж орсны, Гамшигийн гэсэн үгийн “И” нь гээгдэнэ.

Бас Хүй долоон хутаг бус “Худаг” юм шүү дээ. Үүнээс гадна ажлаа төлөвлөн гэж бичихийг ажиллаа гэх мэтээр өѳр бас бус алдаа сэлт байж ч магад. Ер нь Боловсролын дэд сайдын албан бичиг, үг ярианы соёл, мэдлэг бусаддаа үлгэр жишээч байх ёстой юм. Тиймээс Боловсролын дэд сайд Г.Ганбаярт бичиг зѳв бичгийн дүрэм заах багш удирдлагад нь байдаг олон мянган бага ангийн багш нараас санаачлагаараа гарч ирвэл хэрэгтэй юм шиг байна. Тэгээд бас Монгол Улсад мѳрдѳгддѳг Зѳв бичгийн дүрмийг энэ яамны оролцоотой баталдаг билээ.