Индонезийн Бали аралд болсон ОУВС-­гийн уулзалтад оролцогч Сангийн сайд нар болон төв банкуудын захирагч нар өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл уруудсаныг хэлэлцсэнгүй.


Тэд геополитикийн хурцадмал байдалд анхаарч, ирээдүйн төлөвт итгэл дундуур буйгаа илэрхийлсэн. Дэлхийн эдийн засаг сайн байгаа хэдий ч зарим шинэ зах зээл дэх санхүүгийн асуудал халдварлаж, дэлхийн байгууллагууд түүнийг шийдэх уялдаа муу байгааг тэмдэглэв.

ОУВС­-гийн захирал Кристин Лагард улс орнуудад хандаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд “хамтдаа хөвөхийг” чухалчлан уриалсан боловч хамтын алхам хийхэд улам хүндрэлтэй болж байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Гол эдийн засгуудын харилцаа хаадын тоглоомтой улам адилхан болж байгаа тул эмгэнэлт төлөөсийг бүгд хуваалцана” хэмээн анхаарууллаа. АНУ-­ын Ерөнхийлөгч саяхан холбооны нөөц хяналтаас гарч, хувьцааны үнэ унаж буйг шүүмжилсэн нь олон нийтийг цочроов. Гэвч өөр олон асуудал байгааг Европын төв банкны Ерөнхийлөгч Марио Драги онцолжээ. 

Тухайлбал, хөрөнгийн үнэ болон бодлогын хүү огцом дээшилж магадгүй гэжээ.

Дэлхийн тэргүүлэгч хоёр эдийн засаг энэ онд 360 тэрбум ам.долларын өртөгтэй бараанд тариф тогтоосон бөгөөд ойрын сард дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тул ОУВС, Дэлхийн банк болон бусад улсуудын албаныхан Вашингтон, Бээжинд хандан байдлыг намжааж, эвлэрэлд хүрэхийг хичээнгүйлэн хүссэн байна.

Гарсан бодит үр дүн бага боловч хоёр талын үг яриа арай зөөлрөөд буй. АНУ­ын Сангийн сайд Стивен Мнучин бямба гарагт сэтгүүлчдэд ярихдаа худалдааны зөрчлөө арилгахыг эрмэлзэж байна гэсэн.

Тэрбээр Хятадын төв банкны захирал И Ганаас юанийн ханшийг бодлогоор унагаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхгүй гэсэн амлалт авснаа мэдээлэв. Ноён И Ган ОУВС­-д ирүүлсэн захидалдаа мөн уг амлалтаа нотолжээ.

Ноён Мнучин түүнчлэн Хятадын талд хариу арга хэмжээ болгож, АНУ-ын үнэт цаасыг бөөнөөр худалдах таамгийг няцаав. Тэрбээр “АНУ-­ын өрийг худалдан авагч олон байгаа тул энэ асуудлаар нойр алдах зүйл алга” хэмээн ярьжээ. Ийн түүний хэлснээс ойрын үед тохиролцоонд хүрэх дохио ажиглагдсангүй.

Хэлэлцээ үргэлжилсээр буй боловч ирэх сард Аргентинд болох Их 20-­ийн уулзалтаар ноён Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзахаас өмнө шийдэлд хүрэхгүй бололтой. Мнучин хэлэхдээ “Хятадын талаар манай зорилго тодорхой. Энэ бол илүү тэнцвэртэй худалдааны харилцаа” хэмээв.

Үүний зэрэгцээ Итали болон ЕХ-ны хоорондын зөрчил илэрхий болсон авч талууд тайван байхыг уриалаад буй.

Италийн иргэн ноён Драги “Өр ихтэй улсад төсвийн тэлэлт яригдаж байгаа учир маргаан гарах нь зайлшгүй. Гэхдээ манай улсын иргэд еврод эргэлзэж эхэлбэл асуудал бүр хүндэрнэ. Миний бодлоор хоёр талын мэдэгдэл бодит хохирол учруулсан. Түүнчлэн үүнээс үүдсэн хохирол тархсан шинж ажиглагдаж байна” хэмээн тайлбарлав.

ОУВС-­гийн Европыг хариуцсан ажилтан Поул Томсен “Татварын бодлогыг зөөллөх цаг үе биш” хэмээсэн нь Италийг зэмлэсэн хэрэг юм. Азийн хувьд Хятадын “Бүс ба зам” төсөлтэй холбоотой төс­вийн ил тод байдлын асуудал байгааг дэлхийн банкны ажилтан Каролин Фрейнд анхаарууллаа.

Брукинсийн хүрээлэнгийн зөв­лөлийн гишүүн Дэвид Доллар “Бага орлоготой зарим улс ийм зээлийг төлөх чадваргүй. Иймээс Хятадын тал тухайн улсын татварын тогтвортой байдлыг сайн харж, арилжааны зээл авч чадахааргүй орнуудад илүү хөнгөлэлттэй зээл олгох нь зүйтэй” гэжээ.

Харин Хята­дын Сангийн дэд сайд Зоу Жиай “Бээжин төсөлд хамрагд­ сан орнуудын төлбөр болон оролцогчийн чадамжид их анхаардаг. Энэ бол манай мөнгө. Хятадын Засгийн газар тэдгээр зээлдэгчдийн өрийн тогтвортой байдлыг нягтлах судалгааны чадамжаа дээшлүүлэхийг дэмждэг” хэмээн хариу мэдэгджээ.

Засгийн газрын мэдээ