Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Уг лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Уг хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татагдаад байгаа бол шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа. Шүүх хурал өнөөдөр 13:30 цагт хуралдана.

“Сентерра Гоулд” ХХК гаднаас хэнийг ч нэвтрүүлэхгүй, олборлолт явуулж байгаагаа нууж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён ууланд шөнөдөө олборлолт явуулж байгааг нутгийн иргэд баталж байна. Олборлолт явуулж байгаа

Шүүхээс үзлэг хийсний дараагаар хуралдаж лицензүүдийг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин шийдвэрлэх хэрэгтэй гэж хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хурал өнөөдөр болно. Сэлэнгэ аймагт төрж өсөөгүй УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ноён уулыг ухуулахгүй хэмээн төлөөлөгчөөр оролцож байгаа юм билээ. Харин Сэлэнгийн уугуул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Гацууртыг ашиглана” гэж иргэдтэй уулзахдаа ярьсан байна. Уг нь УИХ-д нэр дэвшихдээ “Ноён уулыг хамгаална. Гацууртыг зогсооно” гэж хэлж ярьж байсан хүн. Гэтэл ийнхүү хэлсэн амнаасаа зөрлөө гэдгийг нутгийн хүмүүс ярьж байна.

П.Шинжээравдан нараас тодрууллаа. ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн Өнөөдрийн шүүх хурлын талаар нэхэмжлэгч талыг төлөөлөн Гамшгийн эсрэг үндэсний төвийн

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар: Ноён ууланд олборлолт явуулах “Сентерра Гоулд” ХХК-ийн 4 лицензийг цуцлах тухай иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх гэж байна. “Сентерра Гоулд” ХХК-д олгосон 4 лиценз нь Монгол улсын бүх хууль, дүрмийг зөрчин олгогдсон байдаг. Тухайлбал, ТЭЗҮ байхгүйгээр 2015 оны 01-р сарын 23-нд хуйвалдааны аргаар стратегийн 100 ордын жагсаалтад орсон асуудал байгаа. Стратегийн 100 орд газрын жагсаалтад байгаагүй компани гэнэт үсрээд ороод ирсэн. Мөн нэрийг нь дурдахгүйгээр УИХ-аар хэлэлцсэн хуйвалдааны асуудал байгаа. Үүнийг үндэслэн лицензийг цуцлах боломж байгаа. Анхнаасаа буруу эхэлсэн энэ орд газрыг тухайн үеийн УИХ-ын лоббичин гишүүд дөрвөн удаа зүтгүүлээд, УИХ-ын дэгийг зөрчин баталсан. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал дэмжигдээгүй буюу унасан тохиолдолд зургаан сарын дотор уг асуудлыг дахин оруулж ирдэггүй. Гэтэл долоо хоног, сар, хоёр сарын зайтай ахин дахин өргөн баригдаж, стратегийн орд дахь Монголын хувь эзэмшил тогтоох асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргасан байдаг.

Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчны тухай хууль зэрэг олон хуулийг зөрчиж байгаа. Үүнийг шүүх бодитоор харна гэдэгт найдаж байна. Энэ нь Эрх зүйн үндэслэлээр бол байгаль орчинд нөлөөлөх үнэлгээгээ хамгаалах тайлангийн хурлаа огт хийгээгүй. дуу хоолойгоо нийлүүлэн эсэргүүцэж байгаа. хэмжээнд иргэний нийгмийн байгууллагууд Ялангуяа энэ асуудлыг олон улсын Буруу эхэлсэн юмны үр дагавар маш их хор хөнөөлтэй байдаг. Энэ бол эдийн засгийн алуурчдийн увайгүй үйлдэл.

Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан: Бид 12 төрлийн хүсэлт өгсөн. Уг 12 хүсэлтэд байгаль орчинд хохируулсан учрал болон хохируулж болзошгүй хохирлын хэмжээг тодорхойлуулах, археологийн олдвор, цэвдгийн судалгаа, хууль бус ажиллагаа хийсэн зэргийг тодорхойлуулах хүсэлт байгаа. Өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг төлөөлөн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Мөнхбаяр, Ж.Ганбаатар, Цэрэннадмид, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл, Хэрэх багийнхан оролцоно. Эсрэг талаас Ашигт малтмалын газар болон Канадын "Сентерра гоулд" ХХК оролцож байгаа.

Шүүх хурлын талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа