Сайн байцгаана уу. Та нараасаа зөвлөгөө авах гэсэн юмаа Би одоо 25тай, 2 хүүхдийн ээж. Манай бага хүүхэд 1.4 сартай. Би нөхөртэйгөө айлын гэр түрээсэлж суудаг.

Гэтэл энэ өвлийн хүйтэнд намайг багатай маань түрээсний гэрт түлээ нүүрсгүй орхиод бараг сар болж байна. Хааяа 1 залган намайг уучлаарай надад энэ амьдарлаа яаж сайхан авч явах уу, яах уу ийхүү гэдгээ бодох хугацаа хэрэгтэй байна. Жаахан хүлээчих гэж ярьдаг. Сүүлд 6 хоногийн өмнө ярьсан. Хүүхдээ санаж байна, очих гэхээр очиж чадахгүй байна гэх юм. Би ер нь энэ хүнд 2 хүүхдийг нь гаргаж өгсөнөөс өөр хийсэн зүйлгүй ядаж байхад түрээс энэ тэр нэхэгдээд би ажилгүй болхоор нөхөртөө хэлэх гэж залгахаар утсаа унтраачихсан байх юм. Ер нь яах ёстой юм бол оо.