Би одоо 21 настай саяхан төрж хүүхэдтэй болсон Анх үерхэж байхад бүх зан чанар нь таалагдаад л хүүхэдтэй болъё гэж шийдсэн6

Гэвч жирэмсэн болсноос хойш бүх зүйл өөр болсон энэ надаас хаа холдох вэ гэсэн шиг царай зүсний хувьд их царай муутай боловч надад энэнээс илүү сэтгэл гаргах хүн байхгүй царай ямар хамаа байх вэ гэж бодож байсан. Бид 2 их холын аймгийн хүмүүс л дээ ер нь тэгээд жирэмсэн болсноос хойш 5 дахь сар дээр нь бид тусдаа гарсан. Гэхдээ тэр хугацаанд намайг байнга орхиж явж хонон өнжин пс, покер тоглож би 24/24 цагийн ажилтай тул завгүй байдаг байсан. Миний олсон мөнгийг үрэн таран хийнэ үү гэхээс ганц ч зүйл авч өгсөнгүй, би баяр болгоноор хүссэн болгоныг нь авч өгнө, гэвч надад байхгүй хүлээгээд л ямар сайндаа ээжийн минь жирэмсний хувцас аваарай бэлэг шүү гээд өгсөн мөнгөөр тоглочихов дээ.

Би жирэмсний 8 сар хүртлээ ажил хийсэн энэ хугацаанд байр усны мөнгө тэрний зээлүүдийг ч бас төлсөн манай хүн тоглож зугаацсан хэвээрээ л. Тэгээд хүүгээ төрөөд 1 сар болсны дараа би мөнгөгүй болсон тул тэднийх рүү явсан. Гэтэл бүүр ч дор манай хүн зугаа хөөгөөд өдөржин байхгүй гэрийхэн нь хүүхэд уйлж л байдаг, хүүгээ зүгээр тавиад юм хий ганц хүүхэд гаргаснаа юу гэж бодоов гэх мэт, тэгэхээр нь өөрийгөө өөрчлөөд үзье гээд хүүгээ унтаж байх хооронд нь бүх юмаа амжуулдаг боловоо.

Манай хүн мөн л байхгүй, олуулаа болохоор янзалсан ч дороо нурна. гэтэл хоолоо 14:00 гэхэд хийчихсэн байх ёстой гээд загнуулав аа. Мөн л өөрийгөө өөрчиллөө. Гэтэл ээж нь надаас өөр хүний хиисэн юм сэтгэлд хүрэхгүй байна гэж надад уурлах? Өөрөө гэртээ бараг байдаггүй гэр янзлах нэрээр хамаг юм нураачихдаг. Миний хувьд байнга өөртөө бурууг өгч бүгдийг хийж хүүгээ ч асарч манай хүн өдөржин байдаггүй байсан бол бүр хэд хоногоор байхгүй ээ. Ээж нь юу ч хэлэхгүй, гэхдээ би өдийг хүртэл төрсөн гэртээ ямар ч ажилд дарагдалгүй дураараа өссөн юмаа.

Сүүлдээ би бүр 2 сартай хүүгээ аваад гэрийн ажил мөн цалинтай ажил хийдэг болов оо, гэтэл ээж нь чи арчаагүй чам шиг юмтай хүүхдээ суулгамааргүй байна гэх тэр үед хязгаартаа тулаад ээжид нь бол юу ч хэлээгүй. Надад тийм хүмүүжил байхгүй харин нөхөртөө надад их хэцүү байдаг гээд учирлаж хэлсэн боловч эргүү мал шээсээрээ дуудуулаад л үлдлээ.

Мөн би чамайг архи ууж зодож зовоогоод байна уу, битгий давраад байгаарай гээд ээж нь жаргалдаа ташуурсан хүүхэн гээд л үнэндээ жаргасан юм алга. Өөртөө бурууг өгдөггүй нэг тийм зантай хүн яаж ч муудалцсан юу ч болсон миний буруу л байдаг, гэриихэн нь яг адилхан энэ сэтгэцийн өвчин үү, би бүр хангалттай шаналж байна. Одоо ийм нөхцөлд нөхрөө яаж буцааж татах вэ юу хийвэл гэр бүлээ хамгаалж үлдэх вэ.