Африк гаралтай Эдокси Яо гэх энэ эмэгтэй олон нийтийн сүлжээ сайтын орчинд маш олон дагагчтай. Тэрбээр өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлэн Африк Ким Кардашиан гэх хочтой болжээ. Түүнчлэн олон нийтээс өөрийн насаа хүртэл нууцалдаг гэнэ. 

Түүний бүсэлхийн тойрог нь 150 см орчим аж. Олон нийтийн сүлжээний од гэдгээс гадна тэрбээр дуучин, хөтлөгч, загвар өмсөгч гээд олон ажлыг амжуулагч нэгэн. Байгалийн жам ёсоор энэ бие галбир төрхөө олсон хэмээн тэрбээр ярьдаг ч түүнийг дагагч зарим хүн үүнд нь итгэдэг аж. Гэсэн ч тэрбээр өөрийн аварга том тааз, бэлхүүс, өгзөг нь эхээс заяасан унаган төрх гэж үргэлж ярьдаг байна.