УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг албан ёсоор хааж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан гол зорилго бол 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байв. Гэвч дөрвөн удаагийн хэлэлцүүлгээс ердөө хоёрыг нь явуулснаар төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй ээлжит бус чуулганыг хаалаа.

Маргааш буюу есдүгээр сарын 15-наас УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээх бөгөөд төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна.

Ээлжит чуулганы үеэр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дууссаны дараа 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх юм. Энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд үнэ тогтворжуулахад 150 тэрбум, эрчим хүчний засвар, татаас 200 тэрбум, гэрт ойр сургууль 50 тэрбум төгрөг гэх зэргээр 1.4 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа.