Сайн уу бүгдээрээ? Би 30 хүрэх гэж байгаа энгийн л гэрийн эзэгтэй байна аа, хүүхдүүд харах хүнгүй гэртээ суудаг. Нөхөр маань хол хөдөө ажлаар ирж явна, байдаг болоод 3 жил болох гэж байна аа.

Сүүлийн үед утас дээрээ ажлынхаа өөрөөсөө 7 эгч хүүхний зургийг аваад устгасан байх юм. Уг нь гэртээ ирэхээсээ өмнө устгасан байсан боловч хогийн саванд нь устаагүй байсныг нь олоод хараад хэлтэл цуг ажил хийсэн зургуудаа бөөнөөрөө оруулахаар байсан тэгээд зургийг нь дараад ахлах руугаа явуулсан гэх юм. Ер нь ирэх болгондоо өөр гаж хүүхний секс зураг нтр татаад аваад устгасан л байдаг.

Урьд нь бас өөрөө 10н хэдээр эгч хүүхэнтэй ярьдаг байсан, тэхдээ яг янз бүр болж баригдаагүй, надтай маргаад би ээж дээрээ очихоор л урьд нь уулздаг байсан бүсгүйчүүд, эгч нар руугаа залгасан байдаг. Би энийг юу гэж ойлгохоо үнэхээр мэдэхгүй бачимдаад байна.

 Жич: Би хүнд гологдохоор царай муутай бүдүүн арчаагүй эмэгтэй биш шүү, нөхөрт маань найзууд нь хөөрхөн халамжтай эхнэр, хүүхдүүдтэй гэж атаархаж хэлдэг л юм. Миний хувьд үнэхээр гадуурч гардаггүй хүүхдүүдээ хүмүүжүүлж, бүх л зүйлд нөхөргүй мэт ганцаараа гүйдэг.

Хөдөө ээж, аав, найз нөхдөөсөө хол намайг хот явна гэхээр уурлаад явуулдаггүй. (Заа дээр нь хэлвэл зөндөө л юм байна аа, ажлаасаа бууж ирээ л 1.2 хоноо л архи ууна, хүүхдүүддээ ч, надад ч халамжгүй, хадмууд намайг дээрэлхэнэ, үгээрээ байлгана. Энэ болгонд нөхөр маань намайг өмгөөлж хамгаалж үзээгүй ээ. Би өөрөө зовлон их туулж өссөн хүн, хойд аавыг ч ямар байдгийг мэднэ, ийм болохоор тэвчээд тэвчээд л худлаа инээгээл муу занг нь засрана гээл амттай хоол цай, хайр халамжийг маш их зориулдаг. Даанч ойлгохгүй юм даа энэ хүн...)

Амьдраад 8жил болох гэж байна. Би маш их ганцаарддаг, намайг ойлгоё гэж хичээдэггүй юм шиг байгаан. Заа хадмууд дүүрчээ. Ядаж энэ хүнийг архи уулгахаа болиулчихмаар санагдах юм. Даанч мөрөөдөл минь өчнөөн жил үргэлжилсээр л... Уурлаж, аргадаж юм юмаар л оролдож засах гэж үзээд нэмэр байдаггүй ээ.