Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарт холбогдох хэргийн урьдчилсан шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

 Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн бөгөөд 13:00 цагт түр завсарлалаа. 

Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2, 22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Бид урьдчилсан шүүхээс ямар шийдвэр гарсан талаар эргэж мэдээлэх болно.