Сүхбаатар Эрүүл мэндийн төв Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Коронавирус Хүүхдийн нүдээр” цахим аяныг зохион байгууллаа. Аяны зорилго дэлхий даяар тархаж буй цар тахал коронавирусын халдвар хүүхдийн ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг харуулах, дуу хоолойг нь сонсох, өөрсдийн үзэл бодлоо өнгө, дүрс, үгээр илэрхийлэх боломжийг тэдэнд олгоход оршиж байгаа юм. Нөгөө талаар Эрүүл мэндийн сайдын “2019 оны хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн даалгаврын хүрээнд Хүүхэд хамгаалал хөгжил, эцэг эхийн зөвлөлийг байгуулж, байгууллагын хүүхдүүдээ хамгаалах олон ажлыг хийж байгаагийн  нэг нь өнөөдрийн “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээ юм. Аяны хүрээнд Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн эцэг эхийн зөвлөл 0-5 насны 120 гаруй хүүхдэд бэлэг өгч, 0-18 насны хүүхдийн онцлогт таарсан 3 төрлийн уралдааныг цахимаар явууллаа. Тодруулж хэлбэл эсээ, зохион бичлэг, гар зургийн уралдаан юм.

Мөн энэ оны 9 дүгээр сард сургууль элсэн орох 6 хүүхдэд дүрэм хувцас, хичээлийн хэрэгсэл, байгууллагынхаа үйлчлэгч эмэгтэйн 12 дугаар ангийн хүүхдэд Хас банкны  300 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтрийг сургалтын төлбөрт нь нэмэр болгож,  гардуулан өглөө.

Онц байдал зарласан хол хориотой үед ч хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, тэднийхээ дуу хоолойг сонсох, баярлуулах ажлыг хойш тавилгүй шинэ санал санаачилга гаргаж, цахимаар Хүүхдийн баярын арга хэмжээгээ зохин байгуулж байгаа нь бахархууштай байна.