Гадаад улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас тавдугаар сарын 29-ний өдөр танилцуулж байв.

Уг төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж, гадаад улс орноос 2000 орчим иргэнээ татан авахаар болсон. Тодруулбал,

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Мөн ирэх сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна.

Харин зургаадугаар сарын 15-нд Энэтхэг улс руу хийх тусгай үүргийн нислэгээр тус улсад шавилан сууж буй лам хүүхдүүдийг эх оронд хүргэж ирэх бөгөөд тэдний тусгаарлах байрны зардал 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргах болсныг ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлсэн юм. 

Төлөвлөж буй нислэгүүд:

Гадаад улсаас авчраад буй иргэдийн тоо: