Өнөөгийн нийгэмд сэтгэл зовниож буй томоохон асуудал бол "Хүүхдийн хүчирхийлэл", "Жам ёсоор бус цаг бусаар" амь насаа алдсаар буй бяцхан үрсийн тухай асуудал билээ. 

Гал, ус, авто осол, хэн нэгний санаатай үйлдэл зэргээс болж зөвхөн энэ оны эхний хагас гэхэд 151 хүүхэд харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Тэгвэл Засгийн газраас нэн тэрүүнд анхаарал тавих ёстой хүүхэд хамгаалалд зарцуулагдах таван тэрбум төгрөгийн 3.7 тэрбум нь байгууллагын зардал, тавилга эд хогшил авахад зарцуулагдсан тухай өмгөөлөгч Р.Булгамаа хэлжээ. 

Өнөөг хүртэл шийдвэрлэгдэж чадаагүй хүчирхийллийн хэргүүд тэр дундаа 13 настай охины хэргийг бид мартах учиргүй. Амиа алдсан бяцхан үрсийн амссан зовлон, үрээ цаг бусаар алдсан эцэг эхчүүдийн гашуудлыг бид тайлж чадахгүй ч ахин ийм зовлонг өөр нэгэн бяцхан зүрхэнд мэдрүүлэхгүйн төлөө тэмцэж чадах учиртай. Энэ бүхэнд төр засгийн оролцоо их нь гарцаагүй.

Иймд "Хүүхэд хамгаалал"-д зарцуулагдах мөнгөнөөс хувийн ашиг сонирхолдоо ядаж бүү ашиглаач эрхэм төрийн түшээд нар аа !!! 

www.Seen.mn