УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. 

Тэгвэл энэ хэргийн  газарт хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

Хэрэг болсон гэх 42 тоот айл нь тус байрны 3 дугаар орц 4 дүгээр а, ертөнцийн зүгээр урд зүгт харж байрласан, хаалга нь хагас онгойсон байдалтай давхар модон хаалгатай айл байлаа. Хаалгыг үзэхэд гадна хаалганы өргөн 90см, өндөр нь 210см хэмжээтэй, хаалганы довжооны өндөр 10 см хэмжээтэй байна. Гадна хаалганы зүүн талын булангаас 2см зайд хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цаас байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Хаалганы хэсгүүдэд гарын мөр байгаа эсэхийг шалгахад хаалганы тулгуур модны хэсгээс 83х40мм-ийн хэмжээний газраас гарын алганы хэсгийн мөр илэрснийг улаан хүрэн өнгийн соронзон нунтагын тусламжтайгаар бэхжүүлэн авч 1 гэсэн дугаартай цаасан уутанд хийж /хохирогч С.Зоригийн хаалганы тулгуур модноос бэхжүүлж авсан гарын алганы мөр/ гэж тэмдэглэв.

...өлгүүрийн урд хэсэгт 60х40см-ийн хэмжээний газарт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлсээр нилэнхүйдээ бохирлогдсон байдалтай байна. Коридорт толгой нь дээш харж хөл нь гарах хаалганд тулсан байдалтай, баруун гараа цус мэт зүйл дээр тавьсан, зүүн гар хэвлий урд хэсэгт хагас атгасан, баруун хөл тавхайгаар гадагш эргэж жийсэн, зүүн хөлийг өвдөгний үеэр нугалж толгой нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хэвтэж байлаа. Цогцос цээжээрээ хар цоохор өнгийн пиджактай, дотуураа цагаан өнгийн сорочикон цамцтай, цамцны энгэр нэлэнхүйдээ хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, доогуураа хар цоохор өнгийн костюмны өмдтэй, хар өнгийн хос зуны гуталтай, хувцаснууд нь урд хэсгээрээ нэлэнхүйдээ хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байна.

Цогцос нь 170см урттай, мах мариа сайтай, биеийн хэлбэр зөв хоёр нүд аньсан, ам жимийсэн, нүүр болон биеийн арьс цайвар цагаан өнгөтэй, биеийн бүх хэсэгт өвчүүний харалдаа 2 ширхэг, эгэмний харалдаа 1 ширхэг ил шархтай, цээжний урд хэсэгт зүүн талын хөхний толгойноос 4см зайд хөндлөн байрлалтай 2.5x1 см, уг шархнаас баруун тийш Зсм зайд зэрэгцээ байрласан 3.5х2см, | 3х1.6см зах ирмэг нь тэгш 2 ширхэг цээжний хөндий рүү нэвтэрсэн шархнуудтай, мөн цогцосны цээжний баруун хэсэгт баруун талын хөхнөөс зүүн тийш 8см зайд хөндлөн байрлалтай 2x1 см, хэвлийн урд хэсэгт аюулхайн орчимд 3x1 см, уг шархаас зүүн тийш 6 см  зайд 2x1 см, хүйснээс зүүн тийш 7см зайд 3x1.Зсм, цээжний зүүн талд суганы доод хэсэгг 5см зайд зэрэгцээ байрласан 1.5х0.5см, 2х2см, 2x1 см, 1.5х1.5см, 2x1.Зсм, 3.2см мөн зүүн гарын бугалганы дотор талд 4x1 см цээжний баруун хэсэгт урд суганаас доош 19см зайд  зүүн тохойн урд доод хэсэгт 1x0.5см зах ирмэг нь тэгш зарим нь цээжний хөндийд нэвтэрч,  зарим нь өнгөц хатгагдсан 16 ширхэг хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээс үүссэн шархнуудтай. Цогцосны эрүүний доод хэсэг болон зүүн хацрын товгорт өнгөц зулгаралттай, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын нуруу нахиа хэсгүүдэд зөөлөн эдийн няцралттай байна. Цогцосны баруун гарын 3, 4 дүгээр хурууны 1 дүгээр үенд хөндлөн зүсэгдсэн шархтай байх ба биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэлгүй байлаа. Цогцосны хөл хэсэгт 2 ширхэг улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн түлхүүр мөн хувцасны өлгүүрийн доод хэсэгт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг түлхүүр байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Цогцосыг хажуу тийш нь болгож үзэхэд 3 ширхэг цагаан өнгийн жижиг, 2 ширхэг шаргал өнгийн түлхүүр гарсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгээр коридорын зүүн буланд байсан гутлын тавиур дээрээс гутлын тоосон мөр илэрснийг бэхжүүлэн авлаа.

Коридорт хар өнгийн эмэгтэй хүний цүнх газар хаясан, мөн хүрэн өнгийн эрэгтэй хүний арьсан цүнхийг хажуу хэсгийг нь хурц ир, үзүүртэй зүйлээр зүсэж дотор нь байсан бололтой бичиг баримтуудыг газраар цацаж хаясан байдалтай байсныг үзэхэд зарим цаас бичиг баримтан дээр гутлын мөрүүд гарсныг шалгаж үзэхээр хураан авлаа. Коридорт байсан утасны аппаратыг салгаж хаясан байдалтай байх ба улаан өнгийн хавтас унасан байсныг авч үзэхэд хавтасны арын хэсгээс 53х36см талбайд 1 ширхэг хурууны хээ илэрснийг бэхжүүлэн авч утасны аппарат дээрээс гарын мөр авахаар түр хураан авч баруун хананаас ванны өрөө хүртэл 1м40см зайтай байх ба орж үзэхэд хохирогч Булганы гар хөлийг боож уясан гэх 3 ширхэг урт, богино хэмжээтэй, бүдүүвтэр гутлын үдээстэй төстэй уяа орхисон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Ванны өрөөний хаалганаас 40х30см газраас хурууны хээ илэрснийг бэхжүүлэн авлаа. ...

Үзлэгээр унтлагын өрөөний хаалганы тулгуур модон дээрээс 45х30мм газарт, мөн уг өрөөнд байсан жижиг тумбочикны шургуулган дээрээс 45х23мм газарт хурууны хээ илэрснийг бэхжүүлэн авлаа. Уг өрөөнд байсан ширээ болон түүний дээр байсан эд зүйл дээр хурууны хээ байгаа эсэхийг шалгаж үзэхэд ширээний гадаргуу дээрээс 31х32мм газраас ширээн дээр байсан хайрцагтай эд зүйл дээрээс 19х23мм газраас эмийн хайрцаган дээрээс 37х40мм газраас тус тус хурууны хээ илэрснийг шинжээч бэхжүүлж авлаа. Уг өрөөнд байсан орон доогуур гэмт этгээдүүдийн орхиж явсан гэх модон иштэй сүхний хэсэгтээ улаан өнгийн будагтай жижиг сүх байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Мөн коридорын хувцасны өлгүүрийн тавиур дээр хар өнгийн нарны шил байсан ба хохирогчийн гэрийн эд зүйл биш гэсэн тул шалгаж үзэхээр эд мөрийн баримтаар хураан авлаа. Мөн зочны өрөөний ширээн дээр байсан хэнийх нь үл мэдэгдэх саарал өнгийн кепик малгайг хураав..." гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна.

Харин цогцост хийсэн  тэмдэглэлд:“...Цогцос нь Шүүх эмгэг судлалын төвийн цогцос хадгалах газрын задлан шинжилгээний өрөөний ширээн дээр толгойг нь чанх хойш дээш нь харуулан тавьсан байх бөгөөд цээжээр хар цоохор өнгийн пиджак, цагаан цамц, цагаан өнгийн подвалктой байх бөгөөд эдгээр хувцасны энгэр хэсгүүд улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба подвалкны энгэр нь зүүн талын цээж харалдаа урагдсан байлаа. Бөгсөн биеэрээ хар цоохор өнгийн брюк өмд, төмөр аралтай суран тэлээ, цагаан өнгийн ноосон өмд, цагаан өнгийн дотуур өмдтэй байлаа. Эдгээр хувцасны өвөр хэсэг мөн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Хөлдөө хүрэн өнгийн оймстой, үдээстэй хар өнгийн ботинктой байлаа. Цогцосны хувцсыг нэг бүрчлэн тайлж хураан авав.

 Цогцос нь 170см урттай, мах мариа сайн, биеийн хэлбэр, галбир зөв, эрэгтэй хүний цогцос байв. Хоёр нүд аньсан, ам жимийсэн, 2 гар шулуун, 2 хөл өвдөг хэсгээр нугларсан, биеийн гадаргуу нилэнхүйдээ цусаар бохирлогдсон, нүүр, биеийн арьс цайвар цагаан өнгөтэй, цус багатай, хүүрийн толбо илрээгүй, хөшилт мөчдөд жигд илэрсэн байв. Нүдний зовхийг сөхөхөд дотор талын салст цагаан өнгөтэй, хүүхэн хараа жигд өргөссөн, амны хөндийг шалгахад дээд талын үүдэн зүүн талын нэг шүд харалсан бусад шүднээс богино, бусад шүднүүд бүтэн, цээжний урд хэсэг зүүн талын хөхний толгойноос доош 1см зайд хөндлөн 2.5x1 см, мөн энэ шархнаас баруун тийш Зсм зайд зэрэгцээ 2 байрласан 3.5х2см, 3x1.бсм бүхий зах ирмэг тэгш, задалж үзэхэд цээжний хөндийд нэвтэрсэн шархнуудтай. Мөн цээжний баруун хэсэг, баруун талын хөхнөөс зүүн тийш 8см зайд хөндлөн байрласан 2x1 см, хэвлийн урд хэсэг аюулхайн доор 3x1 см, энэ шархнаас зүүн тийш 6 см зайд 2x1 см мөн хүйснээс зүүн тийш 7см зайд 3x1.Зсм цээжний зүүн талд суганы доор суганы дунд шугамаар, суганаас доош 5см зайд зэрэгцээ байрласан 1.5х0.5см, 2х2см, 2x1 см, 1.5х1.5см, 2x1 см, Зх2см зүүн гарын бугалганы дотор талд 4x1 см баруун талд цээжний баруун хэсэгт цээжний урд суганаас доош 19см зүүн тохойн урд доод хэсэгт 1x0.5см бүхий зах ирмэг тэгш зарим нь хөндийд нэвтэрсэн зарим нь өнгөц 16 ширхэг хутгалагдсан шархтай, биеийн бусад ил харагдах хэсгүүдэд эрүүний доод хэсэг, зүүн хацрын товгорт өнгөц зулгаралттай, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын нуруу нахиу хэсгүүдэд зөөлөн эдийн няцралттай байлаа. Биеийн бусад хэсгүүдэд гэмтэл шарх тогтоогдоогүй, баруун гарын 3, 4 дүгээр хурууны 1 дүгээр үенд өнгөц зүсэгдсэн шархтай. Шинжээч 18 кадр зураг авч, видео камераар бичлэг хийсэн болно гэжээ.  Дээрх тэмдэглэлүүд өнөөдөр ч хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Дараагийн цувралд бид хэргийн газраас олдсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2001.01.05-ны өдрийн  мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл,  түргэн тусламжийн дуудлагын хуудас, шинжээчийн 1998 оны 10-р сарын 04-ны өдөр гаргасан 1773 дугаартай дүгнэлт, шинжээчийн  1998 оны 10-р сарын 04-ны өдөр гаргасан 1776 дугаартай дүгнэлт, шинжээчийн  1998 оны 10-р сарын 04-ны өдөр гаргасан 1779 дугаартай дүгнэлт, шинжээчийн 1998 оны 10-р сарын 08-ны өдөр гаргасан 1825 дугаартай дүгнэлт, шинжээчийн 1998 оны 10-р сарын 15-ны өдөр гаргасан 1965 дугаартай дүгнэлт, С.Зоригийн биед хийсэн задлан шинжилгээний дүгнэлт зэргийг хүргэх болно.

Үргэлжлэл бий...

 

Өмнөх нийтлэлүүд

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №1 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар Ц.Амгаланбаатарт дэглүүлсэн тухай

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №2: Б.Булган хадмууддаа хаалгаа тайлж өгдөггүй хэрнээ алуурчдад...

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь  

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №5: Ц.Амгаланбаатар: Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг