Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар тооцох саналаа Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ. 

Ч.Сайханбилэг ОХУ-ын “Ростех”-ийн Ерөнхий Захирал С.В.Чемезовт Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн захидал илгээхдээ:  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад татгалзах зүйлгүй” хэмээсэн нь  УИХ-ын эрх мэдэлд халдан эрх мэдлээ урвуулсан шинжтэй гэж үзсэн нь түүнийг яллагдагчаар тооцох үндэслэл гэж үзсэн аж.

sonin.mn