Инновац хэмээх үгийг сонсоход танд хамгийн түрүүнд юу санаанд орж байна вэ?

Магадгүй сансрын нисгэгч ч юм уу эсвэл SteveJobs санаанд чинь орж магадгүй. Мэдээж энэ бол шинэлэг урьд хожид байгаагүй нээлт гэсэн утга агуулгатай. Инновацийг сайн хөгжүүлж чадвал улс орны болоод эдийн засагт ч гэсэн маш их үр өгөөжтөй. Өнөөдөр ухаалаг хэрэглээ нэвтэрсэн XXI зуун бол хүн төрөлхтний нээсэн нэгэн шилдэг нээлт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Тэгвэл ухаалаг гар утасны зах зээл дээр цоо шинэ, шилдэг санаа бүхий шийдлийг өөртөө агуулсан LG G Flex ухаалаг гар утсыг танилцуулах гэж байна.

·         Онцлог давуу тал

Бидний хүрээлэн байгаа орчин болоод эргэн тойронд байгаа бүх зүйлс нум хэлбэртэй байгаа анзаарсан уу? Ер нь тэгш хэмтэй зүйлс бидний зохион бүтээсэн байшин барилга гар утас гэх мэт зүйлс байдаг бол байгаль дэлхийн өөрийнх нь бүтээл  хэлбэрт баригдах нь үгүй билээ. Тэгвэл G Flex уян хатан гар утсыг бий болгох санаа ингэж төржээ.

·         OLED CURVED DISPLAY

Өмнөх жилүүдийн CES (Consumer Electronics Show) дээр танилцуулагдсан уян хатан дэлгэцийн технологийн энэхүү гар утсанд ашигласан хамгийн анхны гэж хэлж болох ухаалаг гар утас  болж байгаа мэдээж нягтрал энгийн ухаалаг гар утаснаас 3дахин илүү харин Retina дэлгэцээс 2 дахин илүү нягтралыг гаргаж чаддагаараа онцлог болсон юм.

 

 

·         Хүчирхэг үзүүлэлт

Техник талын үзүүлэлтүүд нь хамгийн шинэлэг болоод хамгийн хүчирхэг гэдгийг энд мөн дурдах нь зүйтэй дараах нь хүснэгтэнд илүү дэлгэрэнгүй үзүүлэлтийг харуулье.

Chipset: 2.26 GHz Quad-Core Qualcomm Snapdragon 800 (MSM 8974)

- GPU: Adreno 330, 450MHz
- Display: 6-inch HD (1280 x 720), Curved P-OLED (Real RGB)
- Memory: 2GB LP DDR3 RAM / 32GB eMMc
- Camera: Rear 13.0MP / Front 2.1MP
- Battery: 3,500mAh (embedded)
- Operating System: Android Jelly Bean 4.2.2
- Size: 160.5 x 81.6 x 7.9 – 8.7mm
- Weight: 177g
- Network: LTE-A / LTE / HSPA+ / GSM
- Connectivity: BT 4.0 / USB 3.0 compatible / WiFi (802.11 a/b/g/n/ac) / NFC
- Color: Titan Silver other varients
- Other: TDMB / Hi-Fi 24bit, 192kHz Playback