Уянгалаг сайхан хоолой, цаг үеэ мэдэрсэн уран бүтээлээрээ олны анхаарлыг татдаг дуучин Насаагийн шинэ дуу саяхан мэндэлжээ. Амьдралын үнэ цэнэ болох  хайрын тухай өгүүлэх энэ дуунд нэгнээ үүрд хайрлаж, үүрд жаргахыг сануулсныг та анзаарсан байх. Хүний амьдралын мартагдашгүй мөчийг гайхалтай мөнхөлдөг "Титэм" хуримын салоныхон хамтран ажиллаж Насаагийн "Үүрд хайрлах"-ын үнэ цэнийг бас мэдрүүлжээ.

   Насаагийн энэ удаагийн клипэнд "Мотив"-ийн Ганбаа, дуучин С.Гантогоо нараас гадна энэ жил  бүсгүйчүүдийн хайрыг татсан "Гоёл" наадмын топ модель О. Хэрлэнбаяр "хайрын эзэн"-ний дүрийг бүтээжээ. "Би уран бүтээлдээ анхаарч бас охиноо өсгөж байгаа. Амьдралын баяр баясал болдог хүн бүхэнд хайртай бүхнээ үүрд хайрлаарай. Хэн нэгэн таны хайраар дутахгүй байгаасай гэж хүсч энэ дуугаа дуулсан" гэжээ. Дашрамд дуулгахад Насаагийн өмссөн даашинз  "Титэм" хуримын  салоны хамгийн үнэтэй, гоёмсог нь бөгөөд хуримын даашинзны загвараараа  тэргүүлдэг Вера Ваны шинэ улирлын коллекцийн шилдэг загваруудын нэг аж.

   Уран бүтээлийнхээ ажилд тууштай байж, олон сайхан шинэ дуугаараа фэнүүдийнхээ сонрыг мялаадаг Насаадаа улам их амжилт хүсье.